Зүрх Чандманийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Зүрх Чандманийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
690

Ринчений жагсаалт дах нэр :
Чандмань хийд / Цагаан чулуутын хийд /

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорноговь

Сум :
Дэлгэрэх

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Мэргэн вангийн хошуу /Гарам зангийн нутаг/

Товч түүх :


Дорноговь аймаг Дэлгэрэх сум. Чандманы хийд 19-р зууны 60-аад он буюу 1860-1870 оны үед Чандманы хийд нь анх Цагаан хаданд Цагаан чулуутын хийдтэй нэг хийд орон байж байгаад Цагаан чулуутын хийд нь салбарлан нүүж харин Чандманы хийд нь анх байгуулагдсан тэр газартаа үлджээ.Чухам энэ хоёр хийд үүнээс өмнө хэдэн оны үед энд үүсэн байгуулагдсан нь тодорхойгүй.Тус хийд нь 20-р зууны эхээр 3 дугантай 80 шахам ламтай Говийн лха шүтээнтэй байжээ.Хийдийн тэргүүн нь Чойжил маарамба гэж хүн байв.Зуны эхэн сард Майдар эргэдэг ба намрын эхэн сард Хайлан хурдаг байв.Мөн зуны дунд сард Ганжуур эргэдэг байжээ.3 дуганы нэг нь сахиусын дуган нөгөө хоёр нь Манбын дуган, Хайлангийн дуган хоёр байв.Чандманы хийд нь 1936 оны сүүлчээр хаагдаж шавар тоосгоор барьсан 3 сүм дуганыг 1940-өөд оны сүүлчээр нураажээ. /Дэлгэрэх сумын өндөр настан Аварга гуулингийн хийдэд шавилж байсан Ширваагийн Доржсүрэнтэй хийсэн ярилцлагаас 2007.07.14/

Байршлын тайлбар :
Сумаасаа хойшоо 17 км газарт Зүрх чандмань гэж сондгой ганц уулын зүүн урд талд тэгш талбайд туурь байна. Баруун талаар нь дэрстэй жалга, урд доогуураа булагтай байсан. Одоо ширгэсэн. Одоо 2 худаг бий 1 нь урд дор нь нөгөө нь зүүн урд нь нутгийнхан Чандмань уулыг тахидаг.

GPS хаяг :
North 45° 56’  East 111°  18’

Нийт газрын хэмжээ :
Side1: 300 Side2: 300 Side3: 300 Side4: 300 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хурлын туурь нар салхинд идэгдэж элсэнд дарагдсан байна. Сүм дуганы ор буурь нь мөлийгөөд шороон дош болжээ. Сүм дуган байсан магадгүй барилга байшинг зураг дээр тодорхойлж бичлээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1700 оны сүүлээр

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Хэлмэгдлээр - Ярилцлагын дугаар:030

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Жигжид дүүрэгч гэж хүн /баян хүн/ - Ярилцлагын дугаар: 030

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
200-д лам

Тэмдэглэл :
Чандманийн хийдийг Жигжид дүүрэгч гэж хүн 1700-аад оны сүүлчээр байгуулсан. Их баян хөрөнгөтэй хүн байсан. 200-д ламтай 7-8 сүм дугантай Ламрим дуганаа модоор барьсан байна. Бусдыг тоосгоор барьсан. Дүгцэнгийн шороо гаргаж байсан. Шүтээнийг нь мэдэхгүй. Зүрх чандмань уулын зүүн урд дор урд талаар нь булаг байсан бөгөөд одоо ширгэсэн байна. 2 худагтай зүүн урд дор нь нэг нь нөгөө нь урд дор нь байна. Чандмань уулыг тахидаг. Мэргэ вангийн хошуу, Гарам зангийн хошуу 2-ын зааг. Лав 2,3-н аймагтай байсан. Хувилгаантай байсан. Хэлмэгдлээр хаагдсан. Манайхны дээдчүүл байсан гэдэг. Толгой Гэндэн гэж манайхны хөгшин эндхийн лам байсан. Тэр хүн хэлмэгдэлтийн үеэр том зээгт наамал Дарь эх бурханыг нь Хөндлөнгийн голд аваачиж урсгасан. 14.а Зургийн дугаар: 58002396-2402

Хүснэгтийн дугаар :
ДГДГ 123

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors