
Бага нардын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Бага нардын хийд,
Ринчений зураг дах дугаар :
637
Ринчений жагсаалт дах нэр :
Бага нартын хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дорноговь
Сум :
Айраг сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Боржигоны хошуу
Товч түүх :
Дорноговь аймаг Айраг сум. Бага нартын хийд Ламрин дацан Ганжуурын жас Далайн жас Түшээт хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошууны нутаг одоогийн Дорноговь аймгийн Айраг сумын Өндөр харваа гэдэг газар Энэхүү хийд төвхнөж байжээ.Манга сахиустай, Ламрин, Цогчин, Майдар, Гүнрэг, Манал,Сорын гэсэн 6-7 сүм дугантай, баруун зүүн өргөө гэж нэрлэгддэг жасын 2-3 өргөөтэй хийд байжээ.Цогчин дуган нь модон багантай эсгий дуган байсан ба бусад дуган нь модон дуганууд байв.Өвөлдөө модон дугануудаа дотор талыг нь эсгийгээр доторлож дулаална.Бага нартын хийдийг үүсэн байгуулагдсан тухай “...Баруун чойр хэмээх сумын дотор тахигдсан Ламрин дацанг Төр Гэрэлтийн хоринтавдугаар /1845/ онд Засаг бэйл Гончигжавын үед байгуулсан номын сургуулиг дагуулан Бага нарт хэмээх газар суулгажээ...” хэмээх бичсэн түүхийн баримт эдүгээ үндэсний төв архивт хадгалагдаж байна.Бага нартын хийдийн тэргүүн да лам нь Зүүн чойроос эрдэг байв.Уг хийдэд Чулуун, Дэндэвцэрэн гэж хоёр гавьж байсан бөгөөд гэлэн сахилтай лам нар олон байжээ.Хаагдахын өмнөх да лам Шарбаян гэж хүн айв.Энэ хийдэд Цам гардаггүй, Майдар эргэдэг бас хүү Ганжуур эргэдэг байжээ.Зун 45 хоногийн Хайлан хурдаг 5-6 хоног Нүгнээ сахидаг, улирлын сүүл сарын 29-нд Сор залдаг байв.1 суваргатай байсан ба бархантай байж янз бүрийн ном судар дарцаг барлан хувилдаг байжээ.Зүүн чойртой нилээн холбоотой байсан ба лам нар нь хоорондоо солилцон хурал ном хурж байв.Бага нартын хийдийн хөрш ойрхон Далайн жас, Улаан ганжуурын жас, Ламрин дацан гээд 3 жижиг хурал дацан байсан бөгөөд Бага нарт ороод энэ дөрвөн хурлын лам нарын тоо 80 орчим байжээ.Далайн жас нь Манга сахиустай нэг сүмтэй гэр дуган бариад хурлаа хурдаг, Бага нартаас лам нар очиж хурдаг, Далайн хамба гэдэг хүн үүсгэн байгуулсан жасаа хурал байжээ. Ламрин жас нь Сахиусын, Майдрын, Чойрын. Манзны, лам нарын гэсэн 5 дугантай Манга сахиустай, 20 гаруй ламтай байв.Ламрин дацанд Төр Гэрэлтийн 4-р он буюу 1824 онд Засаг бэйл Намжилдоржийн үед байгуулан Ламрин, зурхай номын сургуулийг үүсгэжээ.Улаан ганжуур жас нь Цамба сахиустай зөвхөн зуны үед хуралтай, 1 дацнтай байсан бөгөөд 1902 онд Засаг бэйл Цэрэнсандивын үед байгуулагдан өдөр бүр Ганжуур эрдэнэ хурж байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Айраг сумын иргэн өндөр настан Бага нартын хийдэд шавилж асан Чөдөрийн Чойдог гуайтай хийсэн ярицлагаас 2007.087.19 2.Монгол улсын Үндэсний төв архив ФА – 3, д – 1, хн – 121
Байршлын тайлбар :
Бага нардын хавьд Хавцлын цагаан өндөр, Баян уул гэж зүүнтээ нь байна. Бага тэн хэцүү тээг гэж бий. Эргэн тойрон хадан цохио баруун талд нь Их жаргалантын гэж халуун булаг, Хэцүү тээг гэж 120 бууцтай. Тахилгат газар нь хойд талд нь Халзын цагаан хад гэж овоо. Дагва сүндэл бурханыг тахидаг. Сайн Хашаат, Дүнзэнгийн ус гэж 2 ус бий. Нэгнээс нь хүн мал уудаг, нөгөөгөөс нь тахилын ус авдаг. Одоо тэнд Нард бригад төвлөж байна. Зүүн өмнө нь 1 худаг байна. Айраг сумаас баруун зүгт 35 км.
GPS хаяг :
North 45° 40’ East 108° 59’
Нийт газрын хэмжээ :
Side1: 300 Side2: 300 Side3: 300 Side4: 300 Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дуган сүм нь зүүн урд талаараа баригдсан лав тодорхой сүм дуганы буурь мөн гэхээр хэлбэртэй 3 сүм, 1 дугуй нийт 4 сүм дуганы буурь байна. 1 дугуй дуган нь хийдийн хоёр талаар гардаг үүдтэй байна. Мөн зүүн урд талаар хийдийн гал тогооны чулуун байшин жас байна.Мөн нэг хэсэг газар бөөн баригдсан дуган сүмийн буурь гэмээр буурь хийдийн өмнө талд байна. Туурийн баруун хойд талаар модон байшингийн суурь бас 1,2 байна. Туурийн баруун хойд талаар хооронд шигүү барьсан гэр байшин айлын буурь нэлдээ байна. Баруун урд талд бас нэг хэсэг гэр байшингийн буурь байна.
Сүм хийд байгуулагдсан он :
80 хэдэн жил болсон гэж ярьд
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэхгүй - Ярилцлагын дугаар: 031
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
80-д шавьтай. Арай 100 хүрдэгг
Тэмдэглэл :
14.а Зургийн дугаар: 58002587-2592, 2593-2602
2587-2592 тал бүрээс нь авсан зураг
2593-2602 хадан дээрх бичээсийн зураг
Хүснэгтийн дугаар :
ДГАГ 140
судалгааны баг :
Team: Е