Тugrugiin khuree
Read in Mongolian
Name(s) of Temple :
Тugrugiin khuree,
Rinchen Number :
905
Rinchen Name :
Tugrugiin khural
Type of Temple :
Temple
Aimag Temple located in :
Govi-Altai
Sum Temple located in :
Tsogt soum
Old Aimag Name :
Tusheet Khan
Precis History(In Mongolian only):
Говьалтай аймаг Цогт сум. Төгрөгийн хийд / Төгрөгийн хурал / Хуучин Засагт хан аймгийн Итгэмжит гүний хошуу одоогийн Говь Алтай аймгийн Цогт сумын нутаг Төгрөг нуурын орчимд энэхүү Төгрөгийн хурал буюу хийд төвхнөж байжээ. Төгрөгийн хурал анх үүсгэн байгуулсан тухай 1919 оны 4-р сараар огноолсон түүхийн нэгэн баримт эдүгээ Улсын төв архивт хадгалагдаж байна. Уг баримтанд”...Бэйлийн зэрэг бөгөөд бэйсийн зэрэг түшээ гүнгийн зэрэг Итгэмжит засаг улсад туслагч гүн Дашцэрэнгийн хошуу Бурхан буудай уулын өвөрт Төгрөг нуурын тус газар Энх Амгалангийн / 1662-1722/ онд Гүн Балсангийн үед /1730-1722/ Чогчин, Хайлан, хурал дацанг тус тус байгуулжээ. Бас Бүрэнт засагчийн /1862-1874/ үед Гүн Хашцэрэнгийн /1832-1859/ үед Санчин хурлыг нэмэн байгуулжээ. Итгэмжит бэйл Дашцэрэнгийн /1896-1923/ үед Олноо өргөгдсөний онд Дүйнхор, Гүнрэг, Цаннид, Манла энэ дөрвөн зүйлийн хурал сургууль тогтоожээ. Бурхан буудай уулын өвөр Төгрөг нуурын газар суужээ...” хэмээн тэмдэглэсэн байна. Хийдийн цогчин дуганы нэр нь “Чүлтэмтэгчилэн” гэдэг. Энэ хийдэд 5 гэгээнтэн тодорч байсан ба 5 гэгээнтний 3-ын зураг хөрөг байдаг ажээ. Бүр хоёр гэгээнтнийнх нь бунхан хүртэл энд байдаг байна. Хамгийн сүүлчийн гэгээнтэн болох Содын Дашцэрэнг 3 настайд нь тодруулаад 5 настайд нь ширээнд залж 12 настайд нь буюу 1937 онд шашны хувьд хавчигдаж эхлэх үеэр Өвөрмонголын Толь гүний хүрээнд дөрвүүлэн гаргаж тэндээ шавилан сууж байгаад Гүмбэнд очжээ. Энэ гэгээнтэн 1993, 1995 онуудад хоёр удаа нутаг орон хийддээ морилж байсан байна. Төгрөгийн хийдийн гол шүтээн нь дивангар бөгөөд мөн улаан сахиус, очирваань шүтээнүүдийг шүтдэг. 1937 онд хаагдахын өмнө 300 гаруй ламтай байсан бөгөөд хийдийг Ганжуур Ловон, Банди Ламхай, Пэрэнлэй унзад, бурханч лам Базардарь зэрэг хүмүүс тэргүүлж байжээ. Ээж Хайрхан, Дэзэн солын овоо, Цогт овоо зэрэг овоог тахидаг. Цогчин, ламиран, сандуйн, майдрын, сахиусын , ганжуурын дугануудтай дан тоосгоор барьсан байжээ. Хийдийн ойролцоо пүүсийн хонхор гэж хэдэн суваргатай хонхорт хятадын пүүс байрлаж байсан байна. Учир нь хятадын пүүсүүдийг хийдээс хэдэн суваргаараа зааглаж байжээ. Хийд 9 жастай бөгөөд төв жас нь 12 ханатай том гэртэй байсан байна. Энэ хийдэд 9 эрднийн ганжуур байсан бөгөөд хүрээ хийд мөхөх үеэрг Ээж хайрхан аваачиж нуугаад улмаар уг ганжуур алга болсон гэдэг. Харин одоо 9 эрднийн Жадамба, алтаар барласан Алтангэрэл зэрэг ном судар үлдсэн байна.1937 онд хүрээ хийдийг хаагдах үеэр бурхан тахил, ном судар алт мөнгөн эдлэлийг ЗИС машинаар дөргвөн удаа зөөж ачсан гэдэг. Хоосорсон сүм дуганыг тэр үед нь нураагаагүй ба яр хайлан, цогчин хоёр дуган нь бүр бүтнээрээ 1963, 1964 оныг хүртэл байжээ. Төгрөгийн хүрээ нь манай орны баруун хязгаарын хилийн ойролцоох хошуу нутгийн хүрээ байсан тул түүхийн цаг үеүдийн хилийн зөрчил, хил орчмын гадны дээрэмчдэд нэг биш удаа өртөгдөж байсан байна. Үүнд 1910-1913 оны үеийн жаа лам Дамбийжаа хэмээгчийн үйлдэл, Хятадын хуйхуу нарын хөл үймээн, Шинжаан Уйгурын хэсэг бүлэг партагчингуудын халдлага зэрэгт ямар нэг хэмжээгээр өртөгдөж байжээ. Мөн Төгрөгийн хүрээнд дан ганц шарын урсгал төдийгүй улааны урсгал бүр хятадын хөхийн урсгал ч байсан мэдээлэл байна. Зод лүйжин тавьдаг лам нар нэлээд байсан ба шажин Чойжин гэж алдартай зоч лам байжээ. Мөн Төгрөгийн хүрээний лам хуваргууд дан ганц шажнаа оройлон дээдэлдэггүй төрөө басхүү ихээхэн хүндэлдэг байв. Төгрөгийн хүрээнээс урагшаа 68-70 км-т Ээж хайрхны 3200 м өндөрт өргөгдсөн оройд Хамаргүй ламын агуй гэж даянч ламын хоёр ихэр агуй байдаг ба Ээж хайрхан ууланд нийт даянч ламын гурван агуй байдаг байжээ. Энэ ууланд дээрх агуйнуудад даян хийж байсан лам нарын эдэлж хэрэглэж байсан зүйл, тахиж байсан овоо, суурьшиж байсан 3 хаалгатай ламиран дуган, өвөл суудаг 8 метрийн агуй , зорьж очсон лам нар нь шавь нартайгаа уулздаг байсан уулзалтын агуй зэрэг нь одоог хүртэл байдаг байна. Хамаргүй ламын агуйг энэ нутгийн уугуул Монгол улсын хөдөлмөрийн баатар ямаачин Цэрэндондог тохижуулан уг ламын эдэлж хэрэглэж байсан зүйлсээс тавьж зам харгуйг тордож янзлан Ээж хайрхан ууланд очсон хүмүүсийн орж сонирхдог музей маягаар тохижуулсан байна. Холбогдох эх сурвалж: 1. Цогт сумын Баян өндөр багийн иргэн өндөр настан Лувсанжанцан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.24/ 2. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Description of location :
The site is located adjacent to the soum centre.
GPS readings :
North 45° 20’ East 096° 38’
Estimated site dimensions (metres) :
Side1: 30 Side2: 30 Side3: 30 Side4: 30 Side5: Side6:
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
The site is visible.
Old monastery/temple revived:
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Monks in Old Temple :
unknown
unknown
Form Number :
ГАЦГ 101
Survey Team :
Team B