Балдан лхам
Сүм хийдийн нэр : Балдан лхам
Байрлах аймаг :
Баянхонгор
Сум :
Заг сум
Товч түүх
Баянхонгор аймаг Заг сум. Шинэ Вандан Лхам хийд Заг сумын төвд шинээр байгуулагдсан Вандан Лхам хийд нь 2002 оны 8 сарын 23-ны өдрөөс хурал номын үйл ажиллагаагаа эхэлжээ. Нутгийн настай лам хувраг, сүсэгтэн олны үүсгэл санаачлага, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын дэмжлэгээр байгуулагдсан энэ хийдийн анхны тэргүүн лам нь Н. Ганболд байсан бөгөөд лам агсан Содовжамц, Оюунболд болон 4-5 шавь бандитай үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Хийдийн гол шүтээн сахиус нь Балдан Лхам сахиустай бөгөөд дагалдах шүтээн нь Жамсран ажээ. Өдөр бүрийн Цогчин хурал хурахын зэрэгцээ Сундуй, Жадамба болон заслын номнууд хурдаг.Зуны эхэн сарын шинийн 8, 15-ны өдрүүдэд Хүрэн бэлчир, Хүүхдийн овоо, Ямбат Хайрхан, Тахилгат хайрхан зэрэг уул овоог тахидаг. Одоо тус хийд нь хоёр үндсэн лам 7-8 шавьтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2007 оны 8 сард Гандан хийдийн тэргүүн лам Чойжамц гуай морилж байсан юм. / Заг сумын Вандан Лхам хийдийн ловон лам Ванчинсүрэнгийн Гэрэлцогт гуайтай хийсэн ярилцлагаас 2007.09.05/
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 2002 оны 8 сарын 23-ны
Founders/Refounders :
Г. Содовжамц (Б.Х)
Н. Ганболд (Зүүн хүрээ лам)
Н.Ганбаатар (БХ Заг сум)
В. Баярцогт (БХ Заг сум)
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн өдөр тутмын болон сарын хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн уншлага Жадамба, Сундуй уншина.
Сар тутмын хурал:
Жилийн хурал:
GPS хаяг :
North 46° 56’ East 099° 09’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1.Цогчэн дуган бүхий байгууламжтай.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
В.Гэрэлцогт/ Баянхонгор аймаг Заг сум тус хийдийн лам / утас:99440562
Хэдэн фото зураг авсан :
0
Зураг авсан огноо: он :
2007-08-18 00:00:00
Materials:
Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
БХЗГ 020 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-18
Тэмдэглэл :
№4Д үргэлжлэл: Дээр нэр дурдсан 5 хүний санаачлагаар 2009 оны хавар хийдийн Цогчин дуганыг барьж ашиглалтад оруулсан. Энэ үед Нацагын Ганболд тэргүүн лам, В.Гэрэлцогт, Г.Содовжамц, Н.Ганбаатар, А.Оюунболд, Д.Эрдэнэмөнх, Т.Хатанбаатар, Б.Санжаа зэрэг арваад лам нар хурал хурж эхэлсэн. Цогчин хуралтай сарын онцгой өдрүүдээр хурдаг байсан. Хийдийн гол шүтээн нь Лхам сахиусыг одоо ч залсан байгаа. Одоогоор тус хийдэд лам шавь нийлсэн 7-8 хүнтэй хурал хурж байгаа.
Хүснэгтийн дугаар :
БХЗГ 020
судалгааны баг :
Team: Б
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.