Гандан-дашдэлэгпэлвийлэн
Сүм хийдийн нэр : Гандан-дашдэлэгпэлвийлэн
Төгсбаясгалант өлзий хутгийн сайн амгалан арвижих хийд хийд
Байрлах аймаг :
Баянхонгор
Сум :
Баянбулаг сум
Товч түүх
Баянхонгор аймаг. Баянбулаг сум. Шинэ Гандандашлин хийд /Дэлэв бэйлийн хийд/ Монгол оронд ардчилсан шинэ нийгэм байгуулагдаж бурхны шашин дахин мандаж хүний шүтэн бишрэх эрх эрх чөлөө нээгдэж эхэлсэн 1989 оны 4-р сардуг хийдийн шав тавигдаж улмаар 1990 оны 10-р сарын 24-нд одоогийн Цогчин дуганыг ашиглалтанд оруулж хурал номоо хурах болжээ. Анх 1989 оны 4 сард байгуулагдахдаа монгол гэрт хурж эхэлсэн байна. Хийдийн анхны хуралд тус сумын нутагт урьд өмнө байсан Сангийн далай хүрээ, Бугатын хүрээ, Хадтын хүрээнд сууж байсан 30 гаруй настай , хөгшин лам хуврагууд энгийн 4 ажилчинтайгаар нээгдэж байжээ. 1990 онд барьсан анхны дуган нь зөвхөн зун намрын дулааны улиралд хурах боломжтой байсан бол 2003 онд өвөл хурах боломжтой, энгийн халаалттай хоёр дахь дуганыг ашиглатанд оруулжээ. Хийдийг анх тухайн үеийн Баянбулаг сум нэгдлийн дарга байсан Баянбуу, лам хувраг Чойсүрэн, Гомбо, Магуун , Равдан зэрэг хөгшчүүл, нутгийн сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр байгуулагдсан юм. Одоо тус хийд нь 10 орчим ламтай, шашны дээд сургууль төгссөн хоёр лам байдаг бөгөөд өдөр бүрийн Цогчин хурлаас гадна шинийн 8, 15-нд Сандуйн жүд, Доржзодов , Манал, Дүншигийн чога, Лхогтой гүнриг, Цагаан, ногоон дарь эх , Дарь эхийн мандал шива хурдаг. Мөн шинийн 29-нд Хангал, Гүнриг, Чойжоо дүгжү номнуудыг уншдаг. Зулын 25, намрын адаг сарын 22, зуны эхэн сарын шинийн 15 зэрэгт их мацаг барьж ялангуяа зуны 25-нд Зонхов магтаал хурж сум нийтээрээ цуглаж маань хөгжөөж зул бадраадаг. Мөн зуны эхэн сард Баянбулаг хайрхныг тахиж дараа нь Мандал толгой, намрын дунд сард Баянцагаан уулыг тахина. Баянбулагийн овоог тахичихаад бэлд нь байх Чандмань толгой дээр ирж наадам хийдэг уламжлалтай. Дээрх мэдээллүүдээс үзвэл Баянбулаг сумын шинэ Гандандашлин хийд нь сүм хийдийн материаллаг бааз, лам боловсон хүчний тоогоор хангагдсан хурал номын үйл ажиллагаа нь жигдэрч тогтворжсон хөдөө орон нутгийн сүм хийдүүдийн нэг ажээ. /Тус хийдийн тэргүүн лам Хүрэлбаатартай хийсэн ярилцлагаас 2007.09.04/
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1990 оны 10-р сарын 24-нд
Ринчений зураг дах дугаар :
0
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Ванчинсүрэн
Ш. Чойвсүрэн
Г.Баянбуу
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн уншлага
Сар тутмын хурал: Сандуйн жүд, Дорж зодов, Тарба-чэнбо, Гүнриг
Жилийн хурал: Чойжоо дүгжүү
GPS хаяг :
North 46° 48’ East 098° 05’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Хамба лам
Хэдэн фото зураг авсан :
12
Зураг авсан огноо: он :
2007-08-04 00:00:00
Materials:
Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
БХББ 021 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2008-09-26
Хүснэгтийн дугаар :
БХББ 021
судалгааны баг :
Team: Б
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.