Гэгээний хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Гэгээний хүрээ ,Равданчойнхорлин хийд,

Ринчений зураг дах дугаар :
115

Ринчений жагсаалт дах нэр :
Бүрэн хааны хүрээ, Жалханзын хүрээ, Буяныг бүтээх сүм, Равданчойнхорлин/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Цагаан-Уул сум Тосон баг сумын төвөөс урагш 10 км орчим зайд

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу /шавийн хошуу/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүс орших Тосон багийн нутаг. Цагаан Уул сумын төвөөс урагш 13 км гурван модот хэмээх газар, зүүн талд Дэнжийн булаг хэмээх булаг, өмнөд талд тахилгатай Их Уул байна, баруун талд Хэцийн хяр хэмээх уул байна.

GPS хаяг :
North 49° 28’  East 098°  50’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы туурь газрын хөрсөнөө нилээд тод ажиглагдана. Зарим дуганы чулуун суурь модон баганы ёзоор үлдсэн байна. Нүдээр ажиглахад 17 орчим туурь мэдэгдэнэ. Зүүн тийш 500 метрт толгой дээр суварга босгосон.

Сүм хийд байгуулагдсан он :
1873 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо хаагдсан: 1932 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940 он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХӨЦУ 008

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Жалханз хутагт Б.Дамдинбазар - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Олдох /иргэн/ Дэмчиг /лам/ Цэрэн /гэвш/ Ё.Эрдэнэбат - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 оны 9-р сарын 21 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
300 гаруй лам

Тэмдэглэл :
Хүрээний нэрийн тухайд зөрчил байхгүй. Энэхүү хүрээг Жалханз хутагтын 8-р дүр Дамдинбазар /19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеийн Монголын шашны төрийн томоохон зүтгэлтэн Халхын тамгатай хутагтын нэг болох/ байгуулсан учир Жалханзын, Хутагтын, Гэгээний хэмээн ард олны дунд нэрлэгдсээр иржээ. Проф.Б.Ринчен судалгааныхаа бүртгэлийн 115-д Бүрэнхаан сумын нутагт хэмээн оруулсан нь тухайн үедээ Бүрэнхаан нь бие даасан сум байсантай холбоотой ажээ. Одоо харин шинэ засаг захиргааны хувиариар Бүрэнхаан нь Бүрэнтогтох сумын баг болсон бөгөөд Жалханзын хүрээний туурь бүхий газар нутаг нь Цагаан-Уул сумын нутагт ажээ. -1872 онд Тэсийн хүрээний Ганжуур эргэж явсан хүмүүс буудаллаж анх шав тавьсан. -1873 онд Чогчин дуганыг барьж эхэлсэн. -1876 онд равнайлсан хэмээн үздэг. С.Лхагва "Хотгойдын дүүрэгч вангийн хошууны түүх" ном УБ 1997 он 65-р тал Гэгээний хүрээ нь дуганатай байсан. Жалханзын хүрээ нь 1. Цогчин дугана 2. Чойрын дугана 3. Даржаалин аймгийн дугана 4. Шаддувлин аймгийн дугана 5. Тойслан аймгийн дугана 6. Жүдийн дугана 7. Дондлин аймгийн дугана 8. Гүдэн сүм /шарилын/ 9. Модон гэр 10.Баруун лавран 11.Их сэмчин 12.Зүүн лавран 13.Сүмбэнгийн дугана /Номын сан / 14.Төвхний дугана 15.Содовлин дугана 16.Жамсрангийн дугана 17.Гүнсэнхорлын дугана 18.Шалшийн дугана 19.Их лавран 20.Зүүн ордон 21.Манба дугана 22.Дүйнхорын дугана 23.Долоон суварга /зүүн уулын энгэр дэхь/ 24.Цамын талбайтай ажээ.

Хүснэгтийн дугаар :
ХӨЦУ 032

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :