Авдрантын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Авдрантын хийд,

Ринчений зураг дах дугаар :
604

Ринчений жагсаалт дах нэр :
Авдрантын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Сүхбаатар сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Ёст бэйсийн хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Авдрантын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т уг хийд суурьшиж байжээ. Туурийн хойно Авдрантын дэл, Авдрангийн нуур, зүүн талд Үеийн нуур, Үеийн тойром, урдаа Цагаан нуур гэдэг газруудтай. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: Жавхлант Шарга аймгийн Авдарын хийд нь 1692 онд Хувилгаан Лувсанданзангийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд Жүд, Манба дацантай, долоон сүм дугантай, 93 ламтай, хоёр жастай байсан бөгөөд 1938 оны 1-р сард хүрээ лам нарийн хурал номыг залгамжилж чадахгүй болсон учир өөрсдийн хүслээр хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Авдарын хийд 100 гаруй 200-аад шахуу ламтай байсан. Холбогдох эх сурвалж: Халтарын Бямбажавын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн өндөр настан)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд баруун талдаа Тээг гэдэг газар хойд талдаа Авдрангийн дэл ,Авдрангийн худаг,Зүүн талдаа Үеийн нуур ,Үеийн тойром,Урд талдаа Цагаан нуур Сумын төвөөс зүүн зүгт 40 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 59’  East 114°  11’

Нийт газрын хэмжээ :
Side1: 9 Side2: 8 Side3: 5 Side4: 10 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хоёр ширхэг чулуун суурь үлдсэн байна.Туурийн урд 1960-д оны үед барьж ашиглаж байсан малын хашааны чулуун суурь бас байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
СБСБ 046

судалгааны баг :
Team: Ж

Халтарын Бямбажав


Аман түүх

Газрын зураг :