Луусын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Луусын хийд,Гонойжүрмэддэчинлин,

Ринчений зураг дах дугаар :
723

Ринчений жагсаалт дах нэр :
Луусын хурал

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Хулд сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин бэйсийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Хулд сум Луусын хийд /Гонойжүрмэддэчилэн/ Түшээт хан аймгийн Дайчин Бэйсийн хошууны нутаг одоогийн Хулд сумын төвөөс зүүн тийш 10 орчим км-т Луусхайрхан уулын зүүн өмнөд үед энэ хийд оршиж байжээ.Үүсгэн байгуулагч байгуулагдсан он зэрэг нь одоогоор тодорхойгүй бөгөөд харин Гонойжүрмэддэчилэн нэр нь тус хийдийн нэр мөн гэсэн мэдээлэл байна.Луусын хийд нь Цогчин суварган, сахиусан, жүдийн, хайлангийн, ламрин гэсэн 6 дугантай үүнээс цогчин нь 2 давхар, дугануудын хойд талаараа 9 цагаан суваргатай байжээ.Улаан Жамсран сахиустай зуны эхэн сард Майдар, намрын эхэн сард Ганжуур эргэдэг байжээ.Нийт 300 орчим ламын данстай байсан ба хийдийн сүүлчийн тэргүүн лам нь Лхагважав хувилгаан сахиусын дуганы дуганч лам нь Гэлэгдаржаа, Дамчаа, Хайлангийн дуганы дуганч лам нь Шагай гэж хүн байжээ.Тус хийдийн хурал номыг 1937 оны намар хааж бүх сүм дуганыг лацдаж байж байгаад 1938 оны хавраас эхлэн нураасан байна.Хийдийн лам нар Луусхайрханы овоо, Булгийн овоо гэж 2 овоог тахидаг байжээ.Луусын хийд нь Дайчин Бэйсийн хошууны сүм хийдийн дотор сүм дуган дацан ламын тоо Жас сангийн хувьд Олдохын хийдтэй ойролцоо хийд байжээ.1990 онд Луус сумын төвд Гонойжүрмэддэчилэн хийдийн хурал номыг сэргээн гэр дуганд хурж эхэлсэн байна. Холбогдох эх сурвалж: 1.Луус сумын иргэн 87 настай Догсом гуайтай хийсэн ярилцлагаас /2007.07.03/

Байршлын тайлбар :
б.Ринчен: /Луус сум/ Луусын ууланд сумын төвөөс зүүн тийшээ 10 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 14’  East 105°  42’

Нийт газрын хэмжээ :
Side1: У120 Side2: Ө 70 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1936-1937 - Ярилцлагын дугаар:А 45
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДУЛС 024

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : С.Түвдэн - Ярилцлагын дугаар: А44
Нэр, цол хэргэм : Пүрэв - Ярилцлагын дугаар: А44
Нэр, цол хэргэм : О.Санжаадорж - Ярилцлагын дугаар: А44
Нэр, цол хэргэм : Н.Лувсангомбо - Ярилцлагын дугаар: А44

Date of Reviving:
Year : 1990 - Number of recorded interview: А 44

хуучин хийдийн лам нар
100
300

Тэмдэглэл :
Дээр үеийн Луусын хийдийн дацангуудын хурдаг хурлын горим Гүмбэн лаврангийн хувилгаан гэгээн Төвд лам Луусад ирээд Луусийн хийдийг байгуулаад сууж байсан. Гурван үеийн хувилгаан гэгээн багш Луусийн хийдэд сууж байсан. Луусийн хийдийн цогчин дугана нь Жамсран сахиустай, арван хангалтай, хоёр хувилгаан багштай, нэг нь Төвд хувилгаан багш, нөгөө нь хувилгаан хамба багш юм. Цогчин дуганад Ловон нэг, дэд лам нэг, гэсгүй хоёр, их унзад хоёр, бага унзад хоёр, ролом унзад нэг, дунхим хоёр, дуганач хоёр байсан. Тахил балингийн ажил хийдэг хүмүүс Човомбо нэг, гонир нэг, тахилч нэг, чоёв нэг, цогчин жасын зайсан нэг, нярав нэг, бичээч нэг, тогооч нэг гэсэн албан хаагчидтай байсан. Сахиусан дуганад ганир, тахилч хоёр сар сараар ээлжлан жасаа уншдаг байсан. Чогчин дацангийн хурдаг хурлууд: зуны эхэн сард,Жамсрангийн дардавийг гурван өдөр, гурван шөнө тасралтгүй хурна. Хурж дуусаад жинсрэг өргөнө. Дараа нь шүхэртийн жанцанг гурван өдөр бүтээдэг байсан. Зуны сард арван хангал гурван өдөр хурна. Магтаал ерөөл гурван өдөр хурна. Оройд нь гүрэмийн дуганын үүдэнд гадаа хурдаг. Гүнрэг гурван өдөр хурдаг. Данжиг вантай гурван өдөр хурдаг завсарлана. Намрын дунд сарын шинийн 17-нд лүндаа рал гурван өдөр хурдаг. Даллага авдаг байсан. Өвлийн эхэн сарын шинийн 25-нд зулын хурал хурдаг. Өвлийн адаг сарын 23-нд цогчин жас галаа зай, шар тосоор тахидаг. Човомбо лам, гонир тахилч нар 24-нөөс эхэлж арван хангалын балин хийнэ. 27-с эхлэн арван хангалыг гурван өдөр хурна. 29-нд дүгжав гаргана. Битүүний шөнө Лхам хурна. Өглөө нь цэдэр гаргадаг. Дараа нь лам нар багш нартаа мөргөдөг. Мөн дуганын үүдэнд шинэлдэг. Үдээс хойш Чойжидийн жанлав хурдаг. Маргааш нь магтаал ерөөл гурван өдөр хурдаг. Оройд нь гүрмийг гадаа гурван өдөр хурдаг. Санжид монломын чог хурдаг. Ганжуур хурдаг. Шинийн 15 хүртэл хуралтай байдаг. Тэгээд завсарладаг байсан. Нүгнээн дацан: Гомбо сахиусаа хурдаг. Жанрайсиг, Майдар бурхантай. Хавар жанрайсигийн найман нүгнээн сахина. Үүнийг арван зургаан хоног хурна. Завсарлаад зуны сард Майдар эргэдэг. Жамбын чого, Авидын чого, сүржин чаалаг, богд ламын дончид, Намжилдончид хураад завсарлана. Дончид жас: дончид болгон хурдаг. Нүгнээнийг ловон, гэсгүй, унзад нар удирдан хурдаг. Хайлан дацан: Энэ нь Найданжүг бурхантай. Дэсэг жад, Жиравсаш бурхантай. Найдан лам нэг, гонир нэг, нярав нэг хайлан хурдаг. Хайлан дотроо Найдан чого, авидын чого хурдаг. 45 хоног хйалан хураад тарна. Ламрин дацан: Лхам сахиустай, эрдэнэ зуутай. ловон нэг, гэсгүй нэг, гонир нэг, нярав нэг, Сар бүрийн шинийн 15-нд гонир жасаа уншдаг. Зун Паньдламсан гурван өдөр хурна. Гүнрэг гурван өдөр хурна. Завсарлаад намрын адаг сарын 22-нд Их равнай хураад завсарлана. Мамба жас: Сар бүрийн шинийн 8-нд Их манал хурна. Суварган дацан: Гомбо сахиустай, 15 том суваргатай. ловон нэг, гэсгүй нэг, унзад нэг, гонир нэг, нярав нэг байсан. Намар цагт Одсэр рэмэд, Жүгдэр рэмэд, чого, жайв, маналын дончид хурна. Гомбо сахиусаа хураад завсарлана. Намрын дунд сарын шинийн 17-нд дацангууд жил бүр ээлжлэн Лүндаа хурдаг. Дацангуудын гонирууд өдөр бүр сан тавиж орой нь тахил өргөдөг. Луусын булаг дээр Юм /билиг барамид/ хурдаг. Юмын 16 ботийг үсэг тоолон уншдаг. Хийдийн лам нар бүгдээрээ очиж уншдаг байсан. Мөн гурван хоног бүтээл бүтээдэг. Луусийн хийдийн лам нар 100 гаруй байсан. Чогчин дугана, сахиусан дугана, ганжуур, данжуурын дугана, хайлан дугана, нүгнээн дугана, суварган дугана, зуугийн дугана, ламрин дугана гэсэн найман дуганатай. Луусийн овоог нутгийн иргэд тахидаг. Овоог жас жил бүр тахидаг. Горим бичсэн: Лувсангомбо

Хүснэгтийн дугаар :
ДУХД 019

судалгааны баг :
Team: Д

Догсом


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУХД 019

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДУХД 019  ATSF  Ж.Шоовон  Аваргуудын өлгий нутаг Луус нутаг  Ном Хуудас : 158-160  0000-00-00  Улаанбаатар    Д