Их Бурхант

Read in English

Сүм хийдийн нэр :
Их Бурхант,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Хала гол

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Илдэн вангийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Халх гол сумын Их Бурхант Хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, Сүмбэр сумаас баруун хойд зүгт 53 км-т, Их Бурхантаас баруун урд зүгт 2 км-т, Халх голын баруун дэнжид уг хийд оршиж байжээ. То вангийн хошуундаа барьж байгуулсан уран барилгын дурсгалууд дотроос хамгийн гайхамшигтай нь Халх голын үзэсгэлэнт дэнжийг дэрлүүлэн байгалийн чулуугаар товойлгон хоёр га илүү талбай эзлүүлэн урласан найман аюулаас аврагч өрөвч нигүүлсэнгүй Жигважиджав Жанрайсаг Их Бурхан юм. Уртаашаа 220м, өргөөшөө 97м, талбайн төвийн 30x26м газарт 28,7м өндөр Их Бурханыг бүтээжээ. Гадна талын хүрээн дотор 17м өндөртэй 20 ланз үсгээр Ом ма ни бад мэ хум, Ом базара бани хум пад, Ум ра ба занада гэж чулуу газарт шигтгэн бичсэн ба дотор талын хүрээнд 21 ширхэг чулуун суваргыг хэвтээ байдлаар хийжээ. Бурханы доод хэсэгт 44x26м мөргөлийн талбай байх ба 5м голчтой хоёр хорол, 4 Махранз тэргүүтнийг товойлгон бүтээсэн байна. Их Бурхан нь найман мутартай, мутар болгондоо арслан, заан, могой, догшин хүч, гол, ус, архи, гарьд зэргээр найман аюулыг дүрсэлсэн байна. Жанрайсагийг тойруулан 3,03м өндөртэй бурхадыг босоо байдлаар бүтээжээ. Тэрхүү их Бурхан бол зөвхөн Халхад төдийгүй урьд үед Дорно дахины орнуудад бүтээсэн тиймэрхүү бурханы дотроос нэлээд томоохонд орох Монгол хүний ур ухаан, авъяас чадлыг илтгэн харуулсан урлагийн дорвитой бүтээл юм. 1859 онд Сэцэнхан аймгийн чуулганы газарт ихэс, ноёд хуралдаж, ойрын хэдэн жил цаг улирлын байдал сайнгүй болж аймгийн хүн, малд хижиг гамшиг, ган зуд тохиолдож үлэмж сүйдсэний дээр аймгийн чуулганы дарга, жанжин нар удаа дараа нас барав. Энэ юунаас болов хэмээн харилцан хэлэлцэж, мэргэд, лам нараас аврал эрсэнд Жанрайсиг бурханы хөргийг чадах чинээгээр олныг бүтээвэл гай гамшиг түргэн арилна гэжээ. Ноёд удтал зөвлөлдөн хэлэлцсэний эцэст Тогтохтөр вангийн хошуунд дархчуул олонтой учир тэдний хошуунд 12 тохой өндөр Жанрайсиг бурхныг зэсээр бүтээлгэж, бас тэрхүү бурхныг залах сүмийг мөн адил байгуулахаар тогтжээ. Тэр үед Тогтохтөрийн хошуунд зудын гачаал тохиолдож ихэд ядуурсан нь үнэн байлаа. Бусад хошууд ивээн дэмжиж чадахгүй гэж хариу өгч, зардал чирэгдэл их тул тус тусын хошуунд өөрсдийн хүчээр Жанрайсиг бурхан бүтээвэл ямар вэ гэдэг санал гаргаж Сэцэнхан аймгийн 11 хошуу нь тус тусдаа хөрөнгө хүчээр нутагтаа бурхан бүтээхээр болж, нөгөө үлдсэн 11 хошуу нь Тогтохтөр вангийн хошуунд байгуулах бурханыг бүтээхэд урьд хэлэлцсэн ёсоор оролцох болсон байна. Тогтохтөр хэдийгээр бусад бусад хошууны туслалцаа оролцоогүйгээр дэн өөрийн хүчээр тэрхүү бурхан бүтээхэд чинээ хүрэлцэхгүй хэмээн эхэндээ цааргалж байсан боловч нэгэнт бусад хошууд оролцоно гэж ам өгсөн ба бүтээх бурхан нь аймаг нийтийн шүтээн болох учир харин түүнийг өөрийн нутагт байгуулбал хамгийн түрүүн хошууны алдар нэрд сайн хэмээн бодсон байна. Тэгээд ван Тогтохтөр Жанрайсиг бурхныг бүтээх ажилд эрслэн оров. Их бурхныг зэсээр 12 тохой өндөр үйлдэх гэсэн аймгийн ноёдын шийдвэрийг үл харгалзан, харин чулуугаар 80 тохой илүү өндөр ил задгай газар бүтээхээр тогтов. Тогтохтөр ван үүний урьд орд сүм олныг байгуулсан бурхан шүтээн ихээр бүтээсэн туршлага дадлагатай, авьяас билэгтэй дархчуудынхаа хүчинд найдан лав чадна хэмээн тийнхүү лут том ажлыг сэдсэн ажээ. Юуны урьд Жанрайсиг бурханыг байгуулахад орох хөрөнгийг хуралдуулах хэрэгтэй байв. Жанрайсигийн жас хэмээх хуралдан ирсэн хөрөнгийг уул ажилд зориулахыг тэрхүү жасын нярав, томилогдон аж ахуйч чадамгай лам нарт даалгаж, тэдэнд Жигважиджав Жанрайсиг бурханыг бүтээхтэй холбогдсон аж ахуйн бүхий л асуудлыг эрхлүүлсэн байна. Нэгэнт бурхныг ил задгай бүтээх болсон учир хол ойроос бараа нь илхэн харагдах, бас ч тохирох чулуу элбэгтэй газрыг сонгох хэрэгтэй болсон Халхголын зүүн хөвөөнд газар сонгон авч, 1859 оны 2-р сарын 10-аас Их бурхан бүтээх ажилд оров. Тогтохтөр ван өөрийн хошуунаас наян хүнийг дайчлан, бурхан бүтээхэд орох чулууг бэлтгүүлсэн байна. Чулууг нэг ижил хэмжээтэй бэлтгүүлсэн нь чулуу тус бүрийг өргөнөөрөө 1 чий, зузаантай 7-8 цун хэмжээтэй, уртыг хамтатган бодвоос 9840 гаруй чий чулуу бэлтгүүлсэн хэмээн бичснийг үзвэл энэ нь зөвхөн нэгэн удаагийн чулуу бэлтгэсэн дүн тооцоо бололтой.40 хүн гаргаж, газрыг тэгшлүүлэн тоосго шатаах их нүхийг малтуулж үлэмж хэмжээний тоосго бэлтгэжээ. Бурханыг бороо, цасны уснаас хамгаалахын тулд 2 талаар нь үерийн хамгаалалтын суваг татуулжээ. Малтсан шороог зайлуулах, элс шавар бэлтгэх, тоосго шатаах, түлш мод татаж авч ирэх, ялангуяа барилгын чулууг бэлтгэж бурхан барьж буй газарт татан авч ирэх зэрэгт тэрэг хөсөг маш ихээр шаардагдсан байна. Тогтохтөр вангийн хошуунд барилгын мод үгүй учир 40 хүнийг мод бүхий зэргэлдээ хошууны нутагт явуулж 1000 үхэр тэрэг мод бэлтгүүлэн өөрийн хошуу, Жанрайсигийн жас болон бусад хошуунаас гаргасан үхэр хөллөж тээврийн ажлыг саадгүй болгожээ. Бурхан бүтээх суурь газрыг 1 алд гүн малтуулан дараа сайн тэгшлэн дагтаршуулжээ. Их бурханы титэм, бугуйвч зэргийг бүтээх зэс гууль, будаг шунх, цаас, цавуу, шүншигийн зүйл, чулуу шаврын багаж, ган төмөр тэргүүтнийг хятад нутгаас худалдан авчруулсныг эс дурдвал Жанрайсигийг өөрийн орны байгалийн материалаар, гадны ямар ч мэргэжилтэн, дархны тусламж заавар авалгүй, зөвхөн нутгийн Монголчууд дагнан бүтээсэн юм. Бурхан бүтээх ажилд дайчлагдсан дархчууд бүгд 180 хүн байв. Тэдний хөлсийг өдөрт нэг хүнд нэг цэнгээр бодож жилийн хөлсөнд 5400 лан мөнгө хуваан өгчээ. Үхэр тэрэг бүрийн өдрийн хөлсийг 4 фунгаар бодож байв. Бурхан бүтээх ажилд саад бэрхшээл олонтаа тохиолдож ард олонд хүнд дарамт үүсгэн олон жил үргэлжилсэн нүсэр ажил болов. Уул бурхан цогцолж, 3 жилийн нөр ажил дуусах шахаж байтал 1861 оны зуны 6 сард хэдэн өдөр үргэлжилсэн бороо газрын хөрсийг үлэмжхэн гэмтээжээ. Тэр газраас байгуулж буй бурхнаа задлан 5 өртөө газарт зөөж шинээр байгуулах давхар ажил гарсан ажээ. Бурхан бүтээх ажилд туслалцахаар үүрэг авсан хошууд олон зүйлийн албан үүрэгт дарагдан туслана гэсэн зүйлээ цаг тухайд нь нийлүүлэлгүй удаашруулж байсан нь ажлын явцад хүндрэл учруулж байв. Хэдэн зуун дархчуудын суух орон сууц, хоол хүнсний зардал дээр бусад нэмэгдэл зардал ч байнга гарч байв.Иймээс Жанрайсиг бурхныг байгуулахад хуралдсан хөрөнгө нь дуусч жасд 7-8 мянган лан мөнгө бусдаас зээлдэн авч зарцуулсан боловч нэмэлт мөнгө шаардагдсаар байв. Аймгийн чуулганы даргын газар Их бурхан нэгэнт дуусах шахаж буй ба энэ нь зөвхөн Тогтохтөрийн вангийн хошууны хэрэг бус аймаг нийтийн шүтээн болох учир аймгийн хүчийг энэ зүгт хандуулхаар шийджээ.Тэр үед Тогтохтөр вантай өрсөлдөн тэмцэж байсан чуулганы дарга Гончигжав таалал төгсөж оронд нь Тогтохтөр чуулганы дарга болов. Жигважиджав Жанрайсиг бурхныг байгуулж дуусахад нэн чухал шаардлагатай байсан 6000 лан мөнгийг өрх нэг бүрт ногдуулж аймгийн албан татвараар гаргасан байна. Тогтохтөр ван чуулганы дарга болж энэ ажилд нийт аймгийн хүчийг шавхан хандуулснаар 1864 онд Жанрайсиг бурхан бүтээж аравнайлах их ёслолыг хийжээ. Энэхүү Жанрайсиг бурхан бол Монголын урлагийн хосгүй нандин дурсгал мөн бөгөөд газрын хөрснөө хэдэн зуун мянган жилээр хэвтсээр ирсэн чулууг амьдруулан уран сайхны бахдам дүрийг бүтээж чадсан нь гайхамшиг болжээ. 1989 онд Халх гол сумын Ялалт нэгдлийн 50 жилийн ойгоор нутаг орныхоо түүхийг бичих, түүхийн дургалт газруудыг сэргээх санаачлага гарган тусгай комисс томилон ажиллуулсаны үрээр Б.Тогтохтөр вангийн бүтээн байгуулсан найман аюулаас аврагч өрөвч нигүүлсэнгүй Жигважиджав Жанрайсиг Их бурханыг сэргээх их ажил Дорнод аймгийн засаг дарга Дамдинжавын Батсүхийн санаачлагаар өрнөж нутгийн ардуудын хичээл зүтгэлээр бодот ажил болсон билээ. Холбогдох эх сурвалж Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001 То ван судлалын эрдэм шинжилгээний цуврал, Б. Палам

Байршлын тайлбар :
GPS given for Khalkhgol sum centre

GPS хаяг :
North 47° 37’  East 118°  37’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар

Хүснэгтийн дугаар :
ДОХГ 048

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :