Арын хамбын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Арын хамбын хийд,

Ринчений зураг дах дугаар :
567

Ринчений жагсаалт дах нэр :
Ар Жаргалант хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Матад сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Үйзэн Бэйсийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Матад сумын Арын хамбын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт, тал хээрийн бүсэд, Хамбын овоо гэдэг газарт, сумын төвөөс баруун хойш 22 км-т Арын хамбын хийд буюу Ар Жаргалант хийд оршиж байжээ. Хийдийн зүүн хойно Жаргалант уул, баруун талд Дэл энгэр, урдаа Баруун Богд уул, хойноо Жаран тогоо нэртэй газартай. 1934-38 онд авсан Хүрээ хийдийн тухай судалгаанд Арын хамбын хийдийг 133 ламтай, Цогчэн, Манба дацантай, сүм, дуган 12, таван жастай, үүнээс , Адуу 3, үхэр 2, Хашаа 14, байшин 40, эсгий гэр 14-тэй бөгөөд 1937/ оны 12-р сард лам нарын өөрсдийн сайн дураар хийдээ хаасан хэмээн тэмдэглэгджээ. Арын Мэргэн хамбын тухай Г. Акимын Сэтгэлийн тахилгат уул буюу Хатгины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу номд ийнхүү тэмдэглэгджээ. “Үүрд ордод” хэмээх хамба ламын сүм нь 150 ламтай байжээ. Цэнгүнжавын үед төвдөөс нэг том лам залж, үүнээс хойш тав тодорсон, дөрөвдэхь дүр нь Арын хамбын хийдийг өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан гэдэг. Дөрөвдэхь дүрийг жанч халахад тав дахь дүрийг тодруулах болжээ. Энэ тухай Дорнод аймгийн Матад сумын өндөр настан Бярманготов гуай ярихдаа ”Арын хамба анх Ядав гэдэг нэртэй байсан юм гэнэ лээ. 1907 онд төрсөн, манай ээжтэй чацуу. Эцэг нь Ишдамба гэдэг ядуу хүн, доголон цагаан морьтой, хоёр авгайтай хүн байсан юм гэнэ лээ. Арын хамбыг өлгийтэй байхад Ишдамба хамбын ээжийг гэрээсээ хөөгөөд явуулжээ. Хөөрхий бүсгүй хүүгээ арганд хийгээд үүрээд явж гэнэ.Тэгээд үдээс хойш хөдөө хүүхдээ хөхүүлээд амарч суугаад нэг харсан чинь Ишдамба нь доголон цагаан морьтойгоо өөр рүү нь тээр тэнд навсайлгаж ирж явах юм гэнэ.Энэ яаж яваа юм бол гээд хараад байж. Нөхөр нь морио гуядаад давхиад л байх юм гэнэ. Тэгээд морины гүйгүүт шахам мориноосоо буугаад л ”Усан нүдтэй цусан зүрхтэй аав нь хүүгээ таньсангүй” гээд орилчихож. “Юу болов” гээд хөөгдсөн эхнэр асуудаг юм биз дээ. “Миний хүүд одоо сунтаг буух ” гэж байна гээд авгай хүүхэд хоёроо доголон цагаан мориндоо сундлаад буцжээ. Ишдамбыг авгай хүүхдээ хөөж явуулсны дараахнаар Арын хамбын хийдээс Ядав хүүг Арын хамбаар тодруулах лам нар тэднийд ирж л дээ. Тэгээд Ишдамба санд мэнд авгай хүүхэд хоёрынхоо хойноос давхисан нь тэр юм билээ” гэсэн юм. Ингэж Арын хамбын 5-р дүр тодорсон байна. Ядав хүү Бадамчүүдэн гэдэг сахилын нэртэй болжээ. Арын хамбыг Гомбо бурханы хувилгаан гэдэг. Гомбо бурханы хувилгаан мөн үү, биш үү гэдгийг рид шидээр нь тодруулдаг юм гэнэ билээ. Арын хамба галзуу чоныг эрхлүүлж Гомбо бурханы хувилгаан гэдгээ харуулсан гэдэг домог бий. Холбогдох эх сурвалж -Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, 2001 -Дөл сонин, 1996-9-19, Д.Намжил -Сэтгэлийн тахилгат уул буюу Хатгины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу, Г. Аким, Улаанбаатар 2003

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Хамбын овоо гэдэг газарт. Зүүн хойноо Жаргалант уул. Баруун нь Дэл гэдэг энгэр. Урдаа Баруун Богд уул. Хойноо жаран тогоо гэдэг нэртэй газартай. Хамбын овоо, Ар Жаргалант, баруун богд, хүүхдийн овоо, суварга зэргийг тахидаг. Сумын төвөөс хойт хэсэгт 22 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 57’  East 116°  49’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Барилгын туурь суурь үлдсэн. Уг туурийн дэргэд 2004 онд суварга босгосон. Уг суваргыг нутгийн малчин айл манадаг. Дэргэдээ арван гурван овоотой.

Сүм хийд байгуулагдсан он :
1850 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
150 лам

Тэмдэглэл :
Магсарын Ганболд 1977 онд төрсөн. Дорнод аймгийн Матад сумын малчин уг туурийг зааж өгсөн хүн.

Хүснэгтийн дугаар :
ДОМТ 048

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДОМТ 048    Дөл сонин  5. Мэргэн хамбын хийд  сонины нийтлэл/3нүүр/  0000-00-00  Дорнод аймаг    Ж 
ДОМТ 048    Хатагин Готовын Аким  "Сэтгэлийн тахилгат уул" буюу Хатагины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу /Арын мэргэн хамба/  ном/86хуудас/  0000-00-00  Улаанбаатар хот    Ж 
ДОМТ 048  B069  Могой ховслогч Наваанзундуй  Могой ховслогч Наваанзундуй  ном/108хуудас/  0000-00-00  Дорнод аймаг    Ж