Бигэр номун хааны хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бигэр номун хааны хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
902

Ринчений жагсаалт дах нэр :
Номун хааны хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Говь-Алтай

Сум :
Бигэр сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Товч түүх :


Говьалтай аймаг Бигэр сум. Бигэр номун ханы хүрээ Хуучин Засагт ханы Бигэр номун ханы хутагтын шавь нутгийн Бигэр номун ханы хүрээ нь одоогийн Бигэр сумын төвөөс хойш 18 км зайд Бурхан буудай уулын зүүн талд төвхнөж байжээ.Бигэр номун ханы хүрээ анхны Номун хан Лувсангалсангийн үед буюу 1763 онд Цогчин хурлын дуган байгуулснаар их үүсвэр нь тавигдаж 1789 онд 2-р Номун хан Лувсанжанцангийн үед Мөнх нүннээ, Сандуй, Дэмчиг, Жигжидийн чого хурал тогтоожээ.Мөн 1860 онд Дүйнхорийн хурал тогтоож хамгийн сүүлд 1916 онд Номун хан Ванчинсүрэн Ганжуурын хурлыг бий болгосон байна.Бигэр номун ханы шавь нь Цагдуултайн голоос хойших нутгийг харьяалж байсан ба 20-р зууны эхээр тус хүрээ нь 12 дугантай лам нарын хороолол олон гудамж бүхий хашаа худагтай томоохон төвлөрсөн суурин газар байжээ.Чойрын дуган нь хамгийн том байсан бөгөөд энд Домын болон, Гавьжийн дамжаа барьдаг Цаннид, Чойрын ном хурдаг байжээ.2 дахь том дуганд 10 Хангал магтаал хурдаг байсан байна.Үлдсэн 10 дуган нь Дүйнхорийн дуган, Гүнрэгийн дуган, Майдарын дуган, Сундуйн дуган, Дэмчигийн дуган, Жадарын дуган, Мэндэхийн дуган, Хажидийн дуган, Маналын дуган, Дончидын дуган гэж байв.Зуны даг сарын шиний 2-нд Майдар эргэдэг, Майдрын дараа Ганжуур хурдаг, өвлийн адаг сард Хангал хурдаг, хаврын эхэн сард Магтаал Ерөөл зэрэг цагийн хурлуудтай байжээ.Хийдэд хамба, ловон, да лам, гэсгүй, унзад тэргүүтэй 300 гаруй лам байнга шавилан суудаг ажээ.Энэ хийдэд Түвшин, Дэмчиг, Далх, Тавхай, Ламжав зэрэг унзадууд байв.1913 оны үед Монгол орны баруун хязгаарыг түүвээж байсан Жа лам хэмээх Дамбийжанцан Бигэр номын ханы хүрээг талан дээрэмдэж байсан бол 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг нь баривчлан хийдийн хурал номын үйл ажиллагааг хаажээ.Харин баривчлагдаагүй үлдсэн лам нар нь хийдийнхээ эд хогшил ном судар бурхан тахилыг тэмээн хөсөгөөр 3 удаа зөөсөн гэсэн яриа байдаг.Хаагдахын өмнө тус хүрээний хамба нь Чойжил гэж хүн байв. Бигэр номун ханы хутагтын шавь нар нь Засагт хан аймгийн Таван бэсүд гэх Илдэн гүн, Ёст бэйс, Бишрэлт гүн, Жонон гүн, Итгэмжит гүний хошуудын шавь ардуудааас бүрдэж байжээ.Бигэр номун ханы эхний 3 дүрийн хувилгаан бол Энэтхэг Төвдийн оронд хувилан төрсөн тхуай мэдээ байдаг.Энэ мэдээгээр Энэтхэгт анхны дүр нь Пагха лам , 2, 3-р үеийн дүр нь Төвдөд Лодой жанцан Чогил жанцанхэмээх нэрээр тодорчээ.Харин Халх Монголд тодорсон анхны номун хан хувилгаан нь Лувсангалсан хувилгаан бөгөөд сүүлчийн дүр нь Номун хан хутагт Ванчинсүрэн байжээ.Ванчинсүрэн хутагт 1920-иод оны үед өөрийн хүрээндээ сууж хурал номоо үргэлжлүүлсээр байсан гэдэг.Ванчинсүрэн хутагт 1918 оны тооллогоор өөрийнх нь нэр дээр 130 толгой малтай байсан ба харин хүрээний жас сангийн малын толгой 20.000 орчимд хүрж байжээ.1918 оны тоо бүртгэлээр Бигэр номун ханы шавийн өрх нь 175 өрх эрэгтэй 461, үүнээс лам 200 гаруй, шавь 130, сул чөлөөтэй иргэд 19 байсан байна.Эмэс охид 410, бүгд 871 хүн ам 1918 оны тоо бүртгэлээр тоологджээ. Холбогдох эх сурвалж: 1.Бигэр сумын БОХ-ын улсын байцаагч Мөнхбаяртай хийсэн яилцлагаас /2007.08.21/ 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Хээрийн бүсэд Бигэр нуураас баруун талд 15 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 48’  East 097°  00’

Нийт газрын хэмжээ :
Side1: 300 Side2: 500 Side3: 300 Side4: 500 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Шавар дуганы суурь хана нэлээд үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
300

Хүснэгтийн дугаар :
ГАБГ 096

судалгааны баг :
Team: Б

Мөнхбаяр


Аман түүх

Газрын зураг :