Мончаагийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Мончаагийн хүрээ,Дашдэчэнлин хийд,

Ринчений зураг дах дугаар :
4

Ринчений жагсаалт дах нэр :
Мончааг хүрээ/ Урианхайн зоригт гүнгийн хийд-Дашдэчлэн

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Цэнгэл сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
/Алтайн Урианхайн долоон хошуу/ Зоригт гүний хошуу/

Товч түүх :


Баян өлгий аймгийн Цэнгэл сум. Шинэ Рашдэчин хийд Хуучин Урианхайн Зоригт гүний Дашдэчлин хийд буюу Мончоогын хүрээний хурал номыг сэргээн 2005 оны 5-р сарын 11-нд Цэнгэл сумын төвд үүсж байгуулагдсан.Гэлүгбагийн урсгалын энэ хийдийг иргэн Ө.Амархүү, Ш.Цэрвээ, Ө.Гэндэн нарын үүсгэл санаачилга сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулагджээ.Хийдлийн улсын бүртгэлийн регистрийн дугаар 1044656.Хуучин сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны агуулах байсан байшинг засварлан тохижуулж хурал хурж байгаа бөгөөд шинээр Цогчин дуган баригдаж байна.Одоо 2 ламтай бөгөөд сар бүрийн дүйцэн өдрүүдэд Ерөөл, Магтаал, Манал, Дарь-Эхийн мандал шваа уншдаг бөгөөд 29-нд Лхам сахиусаа тахина.Одоогоор эдэлбэр газар бүхий хашаатай болсон байна. /Тус хийдийг үүсгэн байгуулагч Цэнгэл сумын 5-р багийн иргэн Ө.Амархүү сүсэгтэн Х.Хөхөө нартай хийсэн ярилцлагаас/

Байршлын тайлбар :
Зоригт гүний хошуу буюу Мончоогын хүрээ нь Монгол Алтайн нурууны салбар уулсын дундуур урсах Ховд голын хөвөөн дээр байгуулагджээ. Б.Ринчэн энэ хүрээг Харганатын голд буй хэмээн тэмдэглэсэн. Харганатын гол хүрээний баруун хэсэгт 1км орчим газар урсан ирж Ховдын голд цутгадаг. Ийм болохоор хоёр голын бэлчээрт хүрээ байрласан гэж болох юм. Гэхдээ Ховдын голын хөвөөнд, Ховд, Харганатын голуудын бэлчирт байрласан гэвэл зохистой байна. Одоо тэрхүү түүхэн газар Баян Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд төвлөрчээ. Цэнгэл бол 11,000 хүн амтай, харьцангуй том сумын нэг юм.

GPS хаяг :
North 48° 56’  East 089°  08’

Нийт газрын хэмжээ :
Side1: 13 Side2: 10 Side3: 10 Side4: 10 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газраас гол дуганын барилга бүрэн нуралгүй үлджээ. Урт нь 13 метр, өргөн нь 10 метр хэмжээтэй энэ барилгыг 1950-д оны үеэс эхлэн Цэнгэл сумын худалдааын байгууллага эд барааны агуулах болгон ашигласаар 1990 он хүрчээ. Барилгыг модоор барьсан байсан, хожим гадуур нь шавардсан. Анх хоёр давхар дотроос нь дамжин гардаг шаттай дугана байсны дээд давхарыг нураан шинээр дээвэр тависан. Хийдийг гаднаас нь харахад нилээд хуучирсан засвар үйлчилгээ хийх шаардлагатай, дотор гаднаа шал багана, дээвэр зэрэг нь бат бөх хийгдсэн ашиглах боломжтой байлаа. Баян-Өлгий аймгийн нутагт ганц сүмийн хуучин барилга бий. Мончоого хүрээний хуучин энэ барилгын баруун болон зүүн талд байсан хоёр дугана барилгыг нураан модыг нь Баян-Өлгий аймгийн төв рүү Ховдын голоор сал хийж урсган авч явсан түүхтэй ажээ. Дуганын хуучин барилгын зүүн талд жижигхэн 3х4 метр орчим хэмжээтэй 2 метр орчим гүнзгий байсан болов уу гэмээр газар ухаж байгуулаад уулын хөх чулуугаар доторлосон нүхэн зоорийн үлдэц бий. Үүнийг хүрээний зулын шар тос зэргийг хадгалдаг, газар зоорь сав байсан гэж ахмадууд өгүүлж байна. Хүрээний дэргэд 1 км газарт лам нарын мөргөж тахидаг чулуун овоо/балин/ байсан байна. Эдгээрээс өөр зүйл тодорхой туурь үлдээгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1800-д оны үе
1870 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950-д он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
БӨЦГ 082

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дэгээ багш - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Жавхалдаа ноён - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 2005 оны 5-р сарын 11-нд - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
120 лам
120 орчим лам

Тэмдэглэл :
1.Нутгийн уугуул иргэд болох Тува Урианхайчууд өөрийн хуучин сүм хийдийг Мончоого хүрээ, Дашдэчэллин хийд гэж нэрлэдэг байна. Мончоогийн буюу зоригт гүнийн хошуунд байсан хамгийн том хүрээ юм. 2.Прф. Б. Ринчений бүртгэлд Мончоогийн буюу зоригт гүний хүрээг Дашдэчлэн гэж нэрлэж байгаа. 7. Түүхэн газрын /Мончоог хүрээний/ туурин дээр нь Цэнгэл сумын төв байгуулагдан олон жижиг барилга, хашаа баригдсан тул үлдсэн туурийн хуучин эзэмшил газрын хэмжээг нь тогтоох боломжгүй болсон. Нутгийн иргэд барилга байгууламжийн хувьд баруун, төв /гол/, зүүн хэсэгт гурван дугантай байсан гэж үздэг. Эдгээрийн хэмжээг бид авав. Баруун дуганы хэмжээ авах боломжгүй, дээр нь барилга барисан учир мэдэгдэхгүй байна. Хийдийн товч түүх Цэнгэл сумын төвд байрлалтай Рашдэчинлэн хийд бий болсноос хойш өнөөг хүртэл олон жилийг ардаа орхисон бурханы шашны хийд юм. Анх 1800 оны эхээр хошууны ноён Жавхлан да /Чаагай Чакпан/ Дөрвөд далай хааны Их мянганы хойт ястан Бөх мөрөн, Тариалан нутагтай, Дэгэ.Башкы /тухайн үед бурханы номд гэгээрсэн байсан/ гэдэг хүнийг залан ирүүлж, энэхүү хийдийн шавийг тавин байгуулсан түүхтэй. Энэ үеэс хойш 1936 оны намрын дунд сар хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан, эх болсон байгаль дэлхийгээ баясган дээдэлж, сүсэгтэн олон түмэндээ аврал буяны ариун номлолоо хайрлаж явсан түүхтэй бөгөөд түүний бодит баталгаа нь өнөөг хүртэл устаж үрэгдээгүй үлдсэн түүхийн дурсгал, үнэт зүйл болон тухайн үеийн хийдийн гол өргөөний барилга байгууламж юм. Хийдэд бурхан ном хийдэд төгс гэгээрсэн лам хуврагууд цөөнгүй байлаа. Тэд бурханы ариун ном мөрийг нутаг ус, газар шороондрр дэлгэрүүлэн ариун үйлийг хийж байв. Тухайлбал: Хийдийн тэргүүн хамба Данзан, зурхайч Ловон лам Цоохор унзад ловон лам /энэ хүн нутгийн алдартай Цагаан усны рашааныг нээсэн/ ачтай хүн, Бүлтгэр Гэнгээ Чымба, Шийвээ, унзад, хоёрдугаар хамба лам Чындангийн Чойнжуур зэрэг эрдэм номтой олон лам хуваргууд байсан. Энэ үед 120-д лам хуврагууд хийдэд шавилан сууж байсан ба хийдийн үйл ажиллагаа улам өргөжин 1900 онд баруун дугана, 1920 онд зүүн дуганыг нэмж байгуулсан. 1936 он буюу гал хулгана жилийн өвлийн эхэн сарын 25-ны өдөр Данзан хамба, Зурхайч Ловон лам нарыг анх баривчилснаар мөн оны өвлийн дунд сарын шинийн гурванд буюу найман хоногийн дараа Унзад ловон, Бүлтгар гэнгээ Чымба хоёрыг баривчилжээ. Дараа нь 1938 он буюу шороон барс жилийн намрын дунд сард 40-д лам баривчлан хийдийн бүх бурхан шүтээн, ном суварга, эд хөрөнгийг хураасан. Үүний улмаас хийдийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Хийдийн хөрөнгө арвин байсан бөгөөд 4000 гаруй бог, 400 гаруй адуу, 300 гаруй үхэртэй байсан гэсэн баримт байна. Энэ хөрөнгөөрөө тухайн үед ядуу ардуудыг тэтгэдэг байжээ. 1938 оноос хойш сумын худалдаа бэлтгэлийн анги хийдийн барилга байгууламжийг бараа бүтээгдэхүүний агуулахын зорилгоор ашиглаж байсан ба 1999 онд тус хийдийн байгууламжыг сүсэгтэн олны хүсэлтийг үндэслэн төр захиргааны оролцоотойгоор чөлөөлж, сэргээн засварлах ажил үе шаттайгаар төслийн хүрээнд хийгдэж байна.

Хүснэгтийн дугаар :
БӨЦГ 080

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors