Сөртийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Сөртийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
261

Ринчений жагсаалт дах нэр :
Сөртийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хангал сум 1-р баг Сөрт гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Хангал сум. Сөртийн хурал Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг одоогийн Хангал сумын төвөөс зүүн зүгт 10 км –т 1-р багийн нутаг Сөртийн голын хойд эрэг Үнээт уулын ард энэхүү цагийн хурлын нэг дуган байв. Хутагт ламын хийдэд сууж байсан Гончиг гэлэн гэдэг хүн 1900-аад оны эхээр үүсгэн байгуулсан. Энэ хурал нь эхэн үедээ 10 орчим лам сууж байнга хурдаг хурал байж байгаад 1920-иод оны үеэс тодорхойгүй шалтгааны улмаас лам нар нь тарж цагийн хурал хурах болжээ. 1937 оны өмнө энэ дуганд 5-6 лам сарын дүйчэн өдрөөр цуглаж хурдаг байсан байна. Хурал тарсны дараа үлдсэн дуганыг 1940-өөд оны эхээр нураасан бололтой.

Байршлын тайлбар :
Ойн бүсэд Хангал сумын төвөөс зүүн урагш 10 орчим км газар 1-р багийн нутаг Сөртийн голын хойд дэвсэг гэдэг газар байрлах 1 дуганы туурь. Туурийн арын уулыг Сайтын гозгор гэх ба өмнө талд Сөртийн гол 100 орчим метр зайтай урсах ба энэ голын цаад талд Үнээт хэмээх модот уул бий.

GPS хаяг :
North 49° 20’  East 104°  26’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Тус суманд байх бусад сүм дуганын тууриудаас харьцангуй бүтэн үлдсэн байна. Хүн малын хөлд туурь эвдрэгдээгүй байна. Энд байх дуганы туурь нь газрын хөрснөөс дээш 20-30 см өндөрт өргөгдсөн, суурийн өнцгийн чулуунууд үлдсэн, туурин дээр өвс ургамал бүрхэн ургажээ.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950 - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

Тэмдэглэл :
Энэ дуган нь өмнүүрээ урсах Сөрт хэмээх энэхүү Сөртийн амыг дагаж урсах уулын жижиг голын нэрээр нэрлэдсэн. Хавар намартаа Ахай гүний хошууны хүрээнээс лам нар гарч ирж /10-аад лам / ном уншдаг цагийн хурал байжээ. Тууриас баруун өмнөд зүгт 50-иад метрт байх жалгын цаад ирмэг дээр айлын малын өвөлжөө хоёр байна.

Хүснэгтийн дугаар :
БУХГ 037

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :