Бамбар Эрдэнэ ламын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бамбар Эрдэнэ ламын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
425

Ринчений жагсаалт дах нэр :
Балбар Эрдэнэ ламын хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Төв

Сум :
Сэргэлэн сумын нутаг Эрээн гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Их шавь

Товч түүх :


Төв аймаг Сэргэлэн сум. Бамбар эрдэнэ ламын хүрээ /Бамбар хувилгаан Гонсонпэрэнлэйгэндэнийн “Гайхамшигт тухлагтай сүм” Хуучин Богдын их шавийн харьяа нутаг одоогийн сэргэлэн сумын төвөөс баруун урагш 73 км-т тус сумын 5-р багийн нутаг Ирээдэй хэмээх газар уг хүрээний туурь бий.Зүүн талд 2 км зайд Үнээ хэмээх уул бий.1840-өөд оны үед байгуулагдсан гэх энэ хүрээний үүсгэн байгуулагдсан нөхцөл шалтгаан, үйл ажиллагааны тухай улсын төв номын сангийн сан хөмрөгт дараах мэдээ мэдээлэл бүхий баримт хадгалагдан үлджээ.Үүнд “...Анх удаагийн Бамбар хувилгаан Лхаваан Чин улсын Эебэр Засагчийн цагт цагаан хулгана жил /1660 он/ Халхын газраа хувилгаан гарсан.Энх Амгалангийн цагт хөх барс жил /1674 он/ жанч халсан хойно хоёдугаар үеийн хувилгаан Мижиддорж хөхөгчин туулай жил /1657 он/ халхын газраа хувилгаан гарсан.Тэнгэрийн Тэтгэсний хоринхоёрдугаар /1757/ онд жанч халсны хойно гуравдугаар үеийн хувилгаан Тэнгэрийн Тэтгэсний хориндөрөвдүгээр /1759/ онд Халхын газраа хувилгаан гарсан.Тавинзургаадугаар /1791/ онд жанч халсны хойно дөрөвдүгээр үеийн хнувилгаан Жагварал Тэнгэрийн Тэтгэсний тавиндолоодугаар /1792/ онд Халхын газраа хувилгаан гарсан.Сайшаалтай Ерөөлтийн хоринхоёрдугаар /1817/ онд Жанч халсны хойно тавдугаар үеийн хувилгаан Лувсандэндэв Сайшаалтай Ерөөлтийн хорингуравдугаар /1818/ онд Халхын газраа хувилгаан гарч ... Бүрэнт Засагчийн есдүгээр /1870/ онд жанч халсны хойно зургадугаар үеийн хувилгаан Гонсронпэрэнлэйгэндэн Бүрэнт Засагчийн аравдугаар /1871/ онд Халхын газраа хувилгаан гарчээ.Бадаргуулт төрийн зургадугаар /1880/ онд Цагаан чулуут хэмээх газарт тавинтаван гэри йн сүм байгуулжээ...” хэмээн бичсэн баримт хадгалагдаж байна.220-р зууны эхэн үед иус хүрээ нь Цогчин, Жүд, Манба, Гүнрэг 4 дугантай хойд сүм баруун сүмГүдэнгийн сүм гэсэн 3 сүмтэй, Совх хэмээх 1 байшинтай,баруун хойноо болон зүүн хойноо тус бүр 1 суваргатай, байнга суудаг 300 ламтаы хүрээ байжээ.Хүрээний сүүлчийн хамба нь гэлэн Жигмэд гэдэг хүн байв.Өмнө талдаа байх Эмээгийн овоо, зүүн урдаа байх Эрээдэнгийн овоог тахина.Хүрээ Жамсран сахиустай баруун талд нь Гүнжийн худаг, өмнө талд нь Уянгийн худаг гэсэн 2 худагтай.Лам нар нь зүүн хүрээ, баруун хүрээ, зүүн хойд хүрээ гэсэн 3 хүрээнд хуваагдан суудаг байжээ.Эх жас, Цогчин, Жүд, Гүнрэг,Манба гэсэн 5 жастай, хийдийхээ төв хэсгийн урд талд 14 гишгүүр бүхий өндөр бүрээний шат түүний хоёр талд чого мод хэмээх 2 өндөр шон байв.Энэ хүрээнд Цам гардаггүй, хаврын дунд сард Майдар эргэнэ, сүүл сард Нүгнээ сахина, намар Хайлан хурна, зуны дунд сарын 29-нд сор зална, бас өвлийн сүүл сард Хангал хурж дуусаад 19-нд сор залдаг байжээ.Хүрээнд Ловон Цорж гэж байгаагүй,харин Ширээт лам Дондогдорж, Цэрэнсодном Дойдоо хэмээх мяндагтнууд байсан ба дацан бүр гэсгүйтэй, харин Цогчин дацан нь 2 гэсгүйтэй.Мамбар эрдэнэ ламын сүүлчийн хувилгаан нь зургадугаар үеийн дүр нь байсан бөгөөд 5 настай байхад нь энэ нутгийн Цагаан чулуутын Номт гэдэг газраас залж ирсэн ажээ.1930-аад онд энэ хүрээний 85-ны ой нь болж байна гээд Ташлим аравнай гэдэг хурлыг 3 хоног хурж байжээ.Одоо Бамбар эрдэнэ ламын хүрээнд сууж байсан сүүлчийн шавь нар гэвэл Төв аймгийн Баян суманд Дорж, Нацагдорж Улаанбаатар хотод Хэнгэрэг лам, Жамбалдорж гэсэн өвгөн хуврагуд амид сэрүүн байна.Тус хийдийн хурал номыг сэргээн Дашпэлжээлин хэмээх хийдийг Улаанбаатар хотын БЗД-ын иргэн өндөр настан лам Дашдаваа 108 суварга бүхий Цогчин дуган байгуулж хурал номыг жигдлэх ажлыг 2006 оны 8-сарын 25-наас эхэлжээ.Гэхдээ хуучин хүрээний туурин дээр биш тууриас баруун хойш 20-иод км зайд Зүүн цагаан тэмээт нарийны хөтөл хэмээх газар босгож эхэлсэн байна. Холбогдох эх сурвалж: 1.Төв аймгийн Баян цагаан сумын харьяат Бамбар эрдэний хүрээний шавь асан Дарам-Очир гуай, Сэргэлэн сумын харьяат өндөр настан Дашдаваа гуай нартай хийсэн ярилцлагаас 2007.08.14, 2007.11.03/ 2.Улсын төв номын сан 9 / 517 , 3 / 3 – 305 / :“Их шавийн урьд шавга татуулсан ба үгүй тамга бүхий үгүй хутагт хувилгаан нарын шастирын хураангуй бичиг”

Байршлын тайлбар :
Сэргэлэн сумын төвөөс зүүн урагш 73 км газарт 5-р багийн нутаг Ирээдэн гэдэг газар /хуучин авдар баян багийн нутаг/ уг хүрээний туурь байна. Уг хүрээнд одоо мэдэгдэхүйц найман дуганы туурь байх ба зүүн талд 2 км-т Үнээ уул бий. Туурийн зүүн талд хүрээний худаг шавар тоосго байсан ул мөр бий.

GPS хаяг :
North 47° 11’  East 107°  14’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг хүрээний туурь найман дугана суурийн чулуу маш тодорхой ивээс чулуунууд нь газрын хөрсөнд зоолттой хэвээр байх ба эндээс ширмэн тогооны хагархай, хөх тоосгоны үлдэгдэл элбэг олдоно.

Сүм хийд байгуулагдсан он :
1840-д оны үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1936 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-1942 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ТӨСЭ 011

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Их хүрээний /Зүүн хүрээний/ цорж лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дашдаваа лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Сэргэлэн сумын засаг дарга асан - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 2006 оны 8 сарын 25 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
300 гаруй

Хүснэгтийн дугаар :
ТӨСЭ 064

судалгааны баг :
Team: Ж

Гонгорын Хэнгэрэг


Аман түүх

Дарам-Очир


Аман түүх

Дашдаваа


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал