Дашцэпиллин хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дашцэпиллин хийд,Хутагт ламын хийд,Хутагт ламын хийд буюу урд хийд,Хутагт ламын хийд буюу дунд хийд,Онгийн хутагт ламын сүм,

Ринчений зураг дах дугаар :
717

Ринчений жагсаалт дах нэр :
Хутагт ламын хийд /Өлзийгөөр арвижийлагч хийд /

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Сайхан овоо сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Говь түшээ гүний хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Сайхан овоо сум Хутагт ламын хийд /Урд хийд/ Сайхан овоо сумын төвөөс урагш 18 км-т Онгийн голын зүүн талд энэхүү хутагт ламын хийд буюу урд хийд төвхнөж байжээ.Уг хийдийг үүсгэн байгуулсан эзэн он цагийн тухайд нутгийн өндөр настангуудын мэдээллээр 1746 онд хутагт лам Донилхүндэв хэмээх хүн үүсгэсэн гэсэн мэдээ байна.Энэ хийдэд 250 орчим лам хурдаг Чойр, Мамба, Жүд, Дүйнхор, Гүнрэгийн Цогчин зуугийн гэх мэт 11 дуган 5-6 жастай гомбо шүтээнтэй томоохон хийд байжээ.Зуны эхэн сарын 16-нд Майдар эргэнэ.Зуны адаг сард Ганжуур эргэдэг ба намрын эхэн сард 108 цам гарж 3 өдөр цам тоглодог.Ном судар хэвлэн олшруулдаг бархантай, баруун талын Шашрын овоог тахидаг байжээ.Мөн энэ хийдэд гавьжийн дамжаа барьдаг байжээ.Хййдийн горооны гадна Ванчин цорж тэрггүүтэй хнд чиглэлийн 5-6 зоч ламтай байсан байна.Хутагт ламын хийдийн хамгийн сүүлчийн тэргүүн лам Лувсандорж 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед баригдаад сураггүй алга болжээ.Энэ хийд нь 1937 оны дунд үеэс үйл ажиллагаа нь бүрэн хаагдаж сүм дуган нь эзгүйрээд 1940-өөд оны эхээр дугануудыг нураасан байна.Дээрх мэдээ баримтуудаас үзвэл Хутагт ламын хийд нь манай орны хүн ам айл өрхийн нягтрал багатай говь тал хээрийн бүсэд байсантомд тооцогдох хийдийн нэг бөгөөд лам нарын тоо хурал ном шашны зан үйлийн цар хүрээ байгуулагдсан түүх нас зэргээрээ хөрш зэргэлдэ Барь ламын хийдээс том байжээ.Одоо тус хийдийн Дүйнхор дацангийн туурин дээр шинэ дуган босгож байна. Донилхүндэв—Түшээт хан аймгийн /Дундговь аймгийн Сайхан овоо сум/ ноён хутагт 17-р зууны хүн. Зохиол нь бодь мөр, судар тарни, зан үйлийн тайлбар зэрэг 2 боть зохиолтой.Өөрийн хошуунд бартай байжээ хэмээн Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд номч мэргэн Гомбожав хамбын тавьж хэлэлцүүлсэн “Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд” хэмээх илтгэлд дурдагджээ. Холбогдох эх сурвалж: 1.Л.Чулуунбаатар “Төвдөөр гийсэн Монгол мэргэд” УБ 2004 2. Гүндүжамбаалин хийдийн тэргүүн лам Батэрдэнэтэй хийсэн ярилцлагаас /2007.06.30/ 3.Хулд сумын иргэн өндөр настан Гүнчинхорол гуайтай хийсэн ярилцлагаас

Байршлын тайлбар :
Б.Ринчен :Онгийн гол Майдар:Бог хонгор гэдэг газарт Онгийн голын зүүн талд,сумын төвөөс зүүн урагшаа 18 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 20’  East 104°  00’

Нийт газрын хэмжээ :
Side1: У150 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо сэргээж байгаа шинэ дугана барьж байна.

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хуучин Дүйнхор дацангийн суурин дээр нэг настай лам шинэ дугана босгож байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1746 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937-1938 - Ярилцлагын дугаар:Улаанбаатарт авсан ярилцла
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:Улаанбаатарт авсан ярилцла

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хуучин Дүйнхор дацангийн суурин дээр нэг настай лам шинэ дугана босгож байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : хутагт лам Донилхүндэв гэгээн - Ярилцлагын дугаар: Улаанбаатарт авсан ярилцла

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
200 лам
180 лам
300 лам

Тэмдэглэл :
Сүм хийд лам нарын хэлмэгдэл Манжийн хаадууд Монголыг эзлэн захирахын тулд Төвдийн Далай ламыг ашиглан эрчүүдийн олонхийг лам болгон хүлцэнгүй номхон байлгах явдал мөн гэж үзээд Бурханы шашны нэг салбар болох шарын шашинг түргэн дэлгэрүүлсэн болнл. Манжид дагаж орсны дараа хошуу ноёд, хутагт лам нар өрсөлдөн сүм хийд байгуулж тоо нь олшрохын зэрэгцээ лам нарын тоо ч эрс өссөн. Тийм тул хүн олноор хуралдахаас болгоомжилж Манжийн хааны зарлиг ёсоор нэг сүм 40 ламтай байна гэж тоог нь тогтоосон боловч энэ тооноосоо даруй аравдахин илүү гарч байжээ. Нийт сүм хийдүүдийг гурав хувааж Нэгт: Манжийн хааны зарлигаар улсаас мөнгө гаргаж барьсан томоохон сүм хийдүүд, Хоёрт: Жавзандамба хутагтуудын байгуулсан сүм хийдүүд, Гуравт: Өглөгийн эздийн хөрөнгөөр байгуулсан сүм хийдүүд гэж ангилж байсан. Ингэж сүм хийдүүд олноор байгуулагдан лам нар олширсоноос үүдэн нийгэмд материаллаг баялаг бүтээгч хэсэг нь үгүй болж, мөн лам нарыг эхнэр авахыг хориглодог байсан нь хүн амын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлсөн билээ. Говь түшээ гүний хошуунд Манжийн дарлалын үед арав гаран /тавь гаран/ сүм хийд байсан гэдэг тэдгээрээс хамгийн том нь Дэлгэрхангай нутагт онгийн хийдийг дагуулж барьсан Онгийн гурван хийд хэмээн түүх шаштирт тэмдэглэгдсэн айл саахалт гурван хийдийн хамгийн том гол хийд нь "Үлэмж аривжуулагч" нэртэй хийд юм. Тийм учир энэ хийдэд бусад жижиг сүм хийдээс лам нар ирж хурал хурж, банди нар шавилан сууж дамжаа барин цол хүртдэг байв. 300-400 лам сууж хурал хурах багтаамжтай маш ур хийцтэй баригдсан цогчин дугана, 81 тохой өндөр Майдар бурхан байрлуулсан нарийвтар өндөр ганжир байжээ. Майдар, Чойр, Гүнрэг, Дүйнхор, Намба,Жүд гэсэн бие даасан дугануудаас гадна хурал жасын багавтар олон дуганууд байв. Тэдгээрийн араар цагаан, шар суварга Гүнрэг, Дүйнхор, Чойр, Намба, Жүдийн гэсэн бие даасан таван том дацантай, өдөр бүр цам цамнадаг /76/ цамтай, сор майдар залдаг, лянх хурдаг байв. 1937-1938 оны үед гавжаас эхлээд дээшээ цол хэргэмтэй лам нарыг баривчлан хэлмэгдүүлж, банди нарыг нь нийгмийн тустай хөдөлмөрт шилуүүлу байсан байна. Одоо энэхүү хошууны хамгийн том барилга байсан гэх сүм хийдээс нь юу ч үлдээгүй газартайгаа тэгширсэн байхыг харахад харамсах сэтгэл төрнө. Хошуу хийдээс хойш 20-д км-т барин хамба ламын хийд, урд хийд буюу Хутагт ламын хийд гэж онги голынхоо баруун зүүн талд байсан хийдүүд нь хад чулуу голлож байсан учир туурь үлдэгдэл нь байна. Үүнийг нь нутгийнхан сэргээж байгаа нь сайшаалтай. Онги голд дээрх том хийдүүдээс гадна олдохын хийд, луусын сүм, мэнгэтийн дугана, цавчирийн дугана, лхасын хурал, гэх мэт шарын шашны жижиг болон дунд зэргийн хийдүүд байсан байна.

Хүснэгтийн дугаар :
ДУСО 016

судалгааны баг :
Team: Д

Циенхүүгийн Дашдорж


Аман түүх

Даваа


Аман түүх

Гүнчинхорол


Аман түүх

Бат-Эрдэнэ


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУСО 016

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДУСО 016  ATSF  Л.Пүрэвдорж   Дэлгэрхангай сумын хураангуй түүх  Ном Хуудас : 12-15  0000-00-00  Мандалговь    Д