Илдэн бэйлийн хошууны хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Илдэн бэйлийн хошууны хүрээ,Бээлийн хүрээ,Бэйлийн хүрээ,Рибогэжайгаданнорвүлин,

Ринчений зураг дах дугаар :
843

Ринчений жагсаалт дах нэр :
Өлзийт хүрээ / Илдэн бэйлийн хүрээ, Ганданноровлин хийд/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Өлзийт сум 1-р баригад

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Илдэн бэйлийн хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймаг Өлзийт сум. Илдэн бэйлийн хүрээ. “ Өлзийт хүрээ” Ганданноровлин. Сайнноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу нутаг буюу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт сумын төвөөс зүүн хойш Горхон голын савд Сүмбэр уулын хойт биед энэ хүрээ суурьшиж байжээ. Илдэн бэйлийн хүрээ буюу Ганданноровлин хийд үүсгэн байгуулагдсан тухай Үндэсний төв архивын сан хөмрөгт “… Сайн Ноён хан аймгийн Жюн вангийн зэрэг Илдэн засаг Төрийн бэйл Норовжанцаны хошууны урьд тушаалын бэйл Пунцагдоржийн үед Чин улсын Төр Гэрэлтийн наймдугаар / 1828/ онд Дээдийн түмэн өлзийг бататгах хийгээд шашин амьтны тусын тулд Чогчин ном хуруулах лам нарыг суулгах нэгэн хэсэг хүрээ сүмийг харьяат хошууны нутаг Ханги уулын зүүн этгээд газар тогтон байгуулсан даруй Манба, Жүд, Жамъяншадавын ёсны чойр номын хурал сургуулийг нэмэн үйлдүүлж, ийм дөрвөн аймаг дацанг хуруулан буй…” гэсэн мэдээлэл бүхий баримт байна. Бэйлийн хүрээ нь 15 -20 орчим дугантай нийтдээ 1000 орчим ламын данстай, цам гардаг зуны дунд сарын 15-нд Майдар эргэдэг, намрын эхэн сард хошуу нутгийн хилийн дээсийг тойрч Ганжуур эргэдэг, өвлийн адаг сард сор залдаг байжээ. Тус хүрээ нь модон болон шавар тоосгон дуганаас бүрддэг байсан ба хүрээнийхээ баруун хойно 8 суваргатай байжээ. Хүрээнд ном судар барладаг жижиг хэмжээний бархан байв. Мөн хүрээний ойролцоо хятадын худалдааны жижиг мухлаг байсан ба цөөхөн хятадууд малын арьс шир түүхий эд цуглуулах, бааюу цохиж тоосго бэлтгэх зэргээр хүрээний ойролцоо түр суурьшиж байв.Энэхүү хүрээ нь гавьж, маарамба зэрэг цолтой эрдэмтэн лам нар цөөнгүй байсан ба 1880-аад оны дунд үеэс анхлан гавьжийн дамжаа барьж эхэлжээ.Харин маарамбын дамжаа барьдаггүй байсан байна. Хүрээг 1936 оны сүүлчээс эхлэн хааж томоохон пам нарыг нь баривчлан ,доод дунд лам нарыг хүчээр хар болгон тарааснаас уг хүрээ бүрэн эзгүйрч 1937 оны хавар сүм дугануудыг нураажээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх” УБ,2004. 2.Өлзийт сумын иргэн 90 настай Түвдэн гуйтай хийсэн ярилцлагаас.

Байршлын тайлбар :
Баруун Сүмбэр, Зүүн Сүмбэр, Горхон гол Өлзийт сумын төвөөс зүүн хойшоо. Сүмбэр уулын ар талд оршино.

GPS хаяг :
North 46° 42’  East 103°  00’

Нийт газрын хэмжээ :
Side1: У400 Side2: Ө200 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Beiliin Khüree was an extended settlement. Foundations of many temples are visible. There are some Mani stones showing the place of some temples. On the top of the hill situated south of the khüree many Buddha fragments were founded by the surveyors among the caves and rocks. 3 families live close to the area.

Сүм хийд байгуулагдсан он :
1828
1828

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ӨХӨТ 013 on site ӨХХУ 015 not on site

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Гомбо - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Чойлувсанжав /Доктор/ - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Пэрэнлэйдэндэв - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : М.Цэрэн /гэсэн нийлээд 12 өндөр настай лам/ - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Тодорхойгүй байна ӨХХУ 015 - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : ӨХӨТ 013 1991.05.18 ӨХХУ 015 1992 05 - Number of recorded interview: А 06

хуучин хийдийн лам нар
1000
1000
1000

Тэмдэглэл :
Илдэн бэйлийн хошууны хүрээний товч түүх Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуунд 1828 онд Ханги уулын зүүн этгээдэд "Рэвү гэжээ гандан норовлин" хэмээх орон хийд сүм дуган хуврагын аймаг сэлтийг од гарагийн учрал барилдлага үрийг үзэн, газрыг шинжиж, адистид ерөөлийг оршуулан эхийг хатган цүглэсэн нь Богд Зонховагийн шашин оршин дэлгэрэхийн суурь, номын олон мэргэд гарахын орон болж түмэн олноороо бурханы сургаалийг сонсон дагаж, бүрхэг харанхуйгаас хагацан тонилж, буянт үйлээр амаржин жаргахын эх болов. Илдэн бэйлийн хошууны хувилгаан лам, бичгийн их эрдэмтэн Агваандамба ламтан /1814-1855/ их хүрээнээс хошуунд залрахад ноёд ихэс, хар шар бүгдээр шавь болж оронгийн эзэн ламтанаар өргөмжилжээ. Агваандамба ламтан залагдсан даруйдаа Жамьяншадавын игчаат Цаннид чойрын дацанг үүсгэн байгуулсан бөгөөд улмаар жүд дацан /тарни номын уншлага сургууль/, Манба дацан /эмчийн уншлага сургууль/ байгуулжээ. Архивын баримтанд "Сайн ноён хан аймгийн жюн вангийн зэрэг Илдэн засаг Норовжанцаны хошууны урд тушаалын бэйл Пунцагдоржийн үе Чин улсын Төр гэрэлтийн наймдугаар /1828/ онд дээдийн /Манж хааны/ түмэн өлзий бататгах хийгээд шашин амьтны тусын тул Цогчин ном хуруулах лам нарыг суулгаж, нэгэн хэсэг хүрээ сүмийг харьяат хошууны нутаг Ханги уулын зүүн этгээд газар тогтоон байгуулсан даруй Жамьяншадав ламын ёсны чойр /гүн ухаан/, манба /эмч/, жүд /тарни/ номын хурал сургуулийг нэмж ийм дөрвөн сургууль дацанг хуруулж буй. Үүнээс дээш хүрээ хийд нэг, хурал номын сургууль дөрөв болно" гэж тодорхойлжээ. Хошууны албан бичгүүдэд дурьдсанаас үзэхэд Илдэн бэйлийн хошуунд ханги уулын зүүн бэлд байгуулсан "Дашдаржаалин" гэх гол хүрээнээс гадна Усан зүйл хэмээх газар нэг дуган, дунд Яргайт хэмээх газар нэг хурал, Хужиртын халуун усны газар нэг дуган байж, тэдгээрт тус бүрд цөөн тооны лам сууж хурал ном хурдаг байжээ. Хошууны лам хуврага, ноёд түшмэдүүд, сүсэгтэн олноос хүрээ хийдийг цааш өргөтгөх, дуган сүм, бурхан суварга шинээр нэмж байгуулэх ажлыг үргэлжлүүлсээр XX зууны эхээр Илдэн бэйлийн хүрээ нь "Рэвү гэжээ гандан норовлин" нэртэй гол хийд болон 1.Дашдаржаалин дацан, 2. Чойр дацан, 3. Жүд дацан, 4. Хайлан дацан, 5. Манба дацан, 6. Ламрим дацан, 7. Зурхайн дацан, 8. Манла дацан, 9. Луваан жалбжж дацан гэсэн 9 сургууль дацантай, 11 жас, 22 тооны дуганатай эдгээр хийд сургууль дацанд шавилан суудаг 1000 гаруй лам хуврагатай томоохон хүрээ хийдийн газар болсон байжээ. 1921 оны хавар Хиагтаас хөөгдөн гамин цэргүүд Илдэн бэйлийн хошуугаар дайрч ард олон, сүм хийдийг дээрэмдэн хэсэг сүм дуганыг шатааж ихээхэн хохирол учруулж байсан байна. Хожим 1921-1937 он хүртэлх жилүүдэд лам хуврага, сүсэгтэн олнууд эдгээр шатсан дугануудын ихэнхийг нь сэргээн засварлаж дахин бариж байгуулж байжээ. Энэхүү Илдэн бэйлийн хүрээ нь их хэлмэгдүүлэлт эхлэсэн 1937 он хүртэл хошууны шашин соёлын төв, сүсэгтэн олны нандин шүтээн, номын олон мэргэд төрж гарахын орон болон 109 жил оршин тогтнож байгаад 1937 онд бүрэн устгагджээ. For more information see ӨХӨТ 012 AM.pdf

Хүснэгтийн дугаар :
ӨХӨТ 012

судалгааны баг :
Team: Д

Өсөхийн Бат-Очир


Аман түүх

Түвдэн


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ӨХӨТ 012

Цуглуулсан баримтууд :

ӨХӨТ 012  ATSF    хавсралт материал ( нэргүй )  Хураангуй Хуудас : 1-6  0000-00-00      Д