Овоотын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Овоотын хийд,

Ринчений зураг дах дугаар :
777

Ринчений жагсаалт дах нэр :
Овоотын хийд / Хадат овоотын хийд ,Зүүн багийн хурал /

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Гурван тэс сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Балдан засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Ноён сум. Овоотын хийд. / Зүүн багийн хурал./ Ранданпунцаглин сүм.Хуучин Сайнноён аймгийн Ёстбэйс Балдан засгийн хошуу одоогийн Гурвантэс сумын нутагт /Ноён сумаас тасарч байгуулагдсан/Сухайтын задгай усны Овоот хэмээх газарт энэ хийд оршиж байжээ.Зүүн талд нь Сухайтын запгай ус,баруун талд нь Сугант,Зүүн хойно нь Эрдэнэ уулын Салхитын рашаан тус тус байх ба ойролцоо 20-30 км-т Цагаан суваргын хурал, Ганзагатын хурал байжээ. Овоотын хийд нь Ядам,Чойр,Сахиусын,Дуйнхорын гэсэн 4 дугантай,суваргатай байжээ.Дуган суваргыг дан хөх өнгийн тоосгоор барьсан байв.Гол шүтээн нь Майдар,Янсан ядам сахиустай 300 орчим лам хурдаг байжээ.Жасрай гэгээний хувилгаан Дашням, Хувиран багш Самдан,Жамба ловон,Балтав ловон,Цогвандан маарамба,Сономшарав цорж,Дамбийжанцан зурхайч,Шарав гэсгүй,Дорж унзад зэрэг томоохон лам нар,мяндагтнууд энэ хийдийг толгойлж байв.Цам гарч Майдар эргэлэг,Хайлан хурж сор залдаг,нүгнээ сахих,ганжуур эргэх зэрэг шашин номын эан үйлийг тогтоосон хугацаандаа зохих журмын дагуу явуулдаг хийд байжээ.Энд зөвхөн домын дамжаа барих ба мөн ном судар хэвлэх бархантай байв.1936 оны дундуур хүрээ хийд хаагдаж эхлэх үеэр гэр дуган барьж нүүдэллэн Ханын ар Хүрэн толгойтод очиж суурьшин хоёр сар болоод бүр мөсөн таржээ.Энэ үеэр үлдсэн дугануудыг шатааж устган лам нарыг нь ихэнхийг баривчлахад зарим лам нар нь урагшаа зугтаж хил давсан байна.Тус хийд анх үүсгэн байгуулагдсан тухай Улсын Үндэсний төв архивын гар бичмэлийн фондод “...“Ранданпунцаглин” сүмийг Чин улсын Тэнгэрийн Тэтгэсэний хориннаймдугаар /1763/ онд засаг Түвдэннамжилын үед Овоот хэмээх газар байгуулж Дүйнхор, Хайлан, Санжидмолом зэрэг дацан хурал тогтоож хуруулан сургууль үйлдүүлсээр одоо мөн Овоотын газар хэвээр нутаглан суужээ...”гэсэн баримт хадгалагдан үлджээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх”/УБ,2004./ 2.Гурвантэс сумын иргэн өндөр настан Гонгоржавын Галсандаштай хийсэн ярилцлагаас./2007.06.04./

Байршлын тайлбар :
Урдуураа гүвээтэй ,хойшоогоо тал болж ирээд уул хад залгадаг. Зүүн Сухант,Баруун Сухант гээд уул,Зүүн хадаг Хулстай,Билүүтэй гээд задгай ус.Ховд нарийн Сухайт гэдэг дэрстэй задгай гол саарь.Түнхийн рашаан Салхитын Эрдэнэ уул зэрэг уул ус тахилгат газар энд олон байна.

GPS хаяг :
North 42° 57’  East 101°  30’

Нийт газрын хэмжээ :
Side1: 400 Side2: 400 Side3: 400 Side4: 400 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энд одоо хийдийн зарим нэг дугана сүм бараг бүтнээрээ үлдсэн гэхэд болохоор байна. Сэргээн засах боломжтой туурь байна. Ихэнхи сүм дуганыг нь нурааж өөр барилга байгууламж барихад ашигласан байна.Цэргийн анги байрлаж байсан тул бас цэргийн ангийн байшин барилгын туурь цөөнгүй байна.Галдан гуайн хэлснээр энд байгаа бүтэн дугана бол Ядамын дугана гэнэ. Бусдынх нь буурь өөр цэргийн ангийн барилга байшингийн буурьтай холилдон мэдэгдэхгүй болжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:015
Огноо нураагдсан:: Хаагдаад удалгүй нураасан - Ярилцлагын дугаар:015

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
500 лам

Хүснэгтийн дугаар :
ӨГГТ 012

судалгааны баг :
Team: Е

Галсандаш


Аман түүх

Жаалхүү


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors