Удганы хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Удганы хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
102

Ринчений жагсаалт дах нэр :
Удганы хүрээ /Дамчайравжайлин /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Эрдэнэбулган сум 1-р баг

Аймгийн хуучин нэр :
Улаанбаатар

Сумын хуучин нэр :
8-р Богдын бага шавь .Урианхайн зүүн сум ,Өвөр ширхтэн Урианхайн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Удганы хүрээ. / Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум/ Хуучин засаг захиргааны хувиараар Богдын бага шавийн нутаг Өвөр ширхтэн Урианхайн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс баруун хойш 32 кмт Эгийн голын баруун дэнж Хутагийн хөндий хэмээх газарт энэ хүрээ оршиж байжээ. 1810-аад оны үед Богдын хүрээний Чой гэцэл лам гэдэг хүн өөрийн хөрөнгөөр анхны дуганыг байгуулснаас хойш 10 орчим дугантай , 150-200 орчим лам хурдаг гэлүгбагийн чиглэлийн хурал номын газар байжээ. Удганы хүрээ хэмээн нутгийн олны дунд нэршсэн учир нь 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр Хөвсгөл аймгийн дархадын хязгаараас гаралтай нэгэн удган энд суурьшин бөө мөргөлийн зан үйл хийж нутгийн сүсэгтэн олны дунд нэр хүнд олж байсантай холбоотой гэж үзэх мэдээлэл байна. Юутай ч тус хүрээ нь Даяндээрхийн хүрээтэй нягт холбоотой ажиллаж хоёр талын лам нар хамтарч ном хаялцах томоохон дүйцэн өдрүүдэд аль нэг хүрээндээ харилцан нийлж хурал хурах явдал ялангуяа зуны эхэн сарын шинийн 15 -20, өвлийн эхэн сарын 15-30 хүртэл тогтмол хийгддэг байжээ. Одоогийн байдлаар уг хүрээ байсан туурийн суурь ором маш тодорхой мэдрэгдэх бөгөөд лавтай 7 сүм дуган болон 3-4 суварга хүрдний байгууламжийн туурь ажигдлагдаж байна. Нутгийн олны дунд хүрээ гэж нэршсэн болохоос биш сүм дуганы байгууламж лам нарын тоог үндэслэн хийд гэж үзвэл зохистой . 1. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын өндөр настан 81 настай Бямба-Очир гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.06.15

Байршлын тайлбар :
Эрдэнэбулган сумын төвөөс баруун тийш 32 км газар 1-р багийн нутагт Хутаг голын хөндий хэмээх газар Эгийн голын баруун дэнжид байрлана./голын эргээс 400-500 метр газарт / Өмнө зүгт 1.2 км-т Удганы ам, баруун талд 500 метр орчимд Цогт-Өндөр уул, хойд талд Сонгины хясаа, зүүн талд Эгийн гол цаад талд нь Модот өндөр уул байх бөгөөд Өндөр уулын ойн бүсэд хамаарах юм.

GPS хаяг :
North 50° 00’  East 100°  17’

Нийт газрын хэмжээ :
Side1: У10 Side2: Ө10 Side3: У4 Side4: Ө4 Side5: У8 Side6: Ө8

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг хүрээний ул мөр суурь нь нилээд тод хадгалагдан үлдсэн. Одоогоор том жижиг долоон сүм дуганы чулуун суурь, зарим шон баганы модны ёзоор хэсэг нь үлдсэн байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1710 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 оны 6 сар - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Богдын хүрээний Чой гэцэл гэгч лам - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
200-д лам

Тэмдэглэл :
Хийдийн тууриас баруун тийш 250 метр орчимд Цогт-Өндөр уулын бэл хормойд 70 см өндөр 80 см өргөн тэгш өнцөгт хэлбэрийн уулын ухаа ягаан боржин чулуун дээр бодь суварга сийлбэрлэж чулууны ард модон багана суулгаж тогтоожээ. Энэ суварга бүхий хавтгай чулууны зүүн дээд өнцгөөс 20:25 см хэмжээтэй хагарч эвдэрчээ. Энэ суварга бүхий чулууны орчимд хуучны Хятад маягийн тоосгоны үлдэгдэл нилээд бий. Суварга,чулууны элэгдэл, суварганы хийц загвараас үзэхэд нилээд эртний болов уу гэж таамаглаж болох. Удганы хүрээнд Бурханы шашин цэцэглэн хөгжиж байсан үед 300 орчим лам хурдаг Цогчин, Чойнхор, Минтэв, Мамба, Хангал дуганатай, Диваажин, Иог, Жүд, Цанидын дацантай, дацан бүр жастай, жас нь дөрвөн хошуу малтай, гүрэм тахилгын хэрэгцээг ард олны өргөл барьцаар хангадаг гол шүтээн нь Гомбо сахиус байв. Удганы хүрээ намрын дунд сарын 15-нд Майдар эргэж, цам гардаг байв. Цамд Чойжоо,Гомбо,Азар,Чамбай,Шанаг,Гонгор,Хашин хаан,Хохь, Цагаан өвгөн,Жамсран,Догшин ногоон гарч байв. Ардын засгийг устгаж, Жалханз гэгээний хойд дүрийг тодруулах гэж оролдлоо хэмээн сүүлчийн хамба Нанзаддорж, лам Галзагд, Банзадын Дэмбэрэл нарыг баривчлан цаазалж бусдыг нь сураггүй болгон хүрээг шатааснаар 1938 оны зуны эхэн сарын 15-нд энэ хүрээний түүх төгсжээ.

Хүснэгтийн дугаар :
ХӨЭБ 054

судалгааны баг :
Team: Г

Бямба-Очир


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors