Зөөлөнгийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Зөөлөнгийн хүрээ,Ривогэжайганданнамжиллин,

Ринчений зураг дах дугаар :
87

Ринчений жагсаалт дах нэр :
Зөөлөнгийн хүрээ /Дархадын хүрээ-Ганданнамжиллин/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Ринчен лхүмбэ сумын төвд

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ахай бэйсийн хошуу /Дархадын отог/

Товч түүх :


Хөвсгөл аймаг Ринченлхүмбэ сум.Зөөлөнгийн хүрээ./ Дархад нутгийн гол хүрээ болох Зөөлөнгийн хүрээ нь 1750 онд байгуулагджээ.Энэ үед нутгийн бөө нарын эсэргүүцлээс шалтгаалж анх байгуулагдсан газраас дөрвөн удаа буурь сэлгэн нүүж 1771 онд Зөөлөн уулын хормойд суурьшсан байна. Ногоон дарь эх тэргүүтнээр гол шүтээнээ болгон тахижээ.Тус хүрээний төвд нэр нь Ганданнамжилан хийд нэртэй байв.Тус хүрээ том жижиг нийлсэн 30 шахам сүм дугантай 1400-гаад лам,хуврагтай,гурван төрлийн цам гардаг байжээ.1780 онд Цанид дацан,1792онд Зурхайн дацан,1795 онд Мамба дацан,1808 онд Дарь эхийн дацанг тус тус байгуулжээ. Цаашид хүрээ улам өргөжиж 1901 онд Диваажин,1918 онд Шамбалын сүм баригдаж хурал ном хурах болжээ. Зөөлөнгийн хүрээнд анх 1877 онд Майдар эргэж,1878 онд цам гарчээ.Хүрээний их цамд 137 цам гардаг байсан ба жил бүрийн намрын эхэн сарын 16-ны өдрөөс эхлэн цамын дорчин хурж 18-ны өдөр Майдар эргэж,19-ний өдөр цам гардаг байжээ. Энэ хүрээнээс тэнгисийн лам хэмээх Э.Самдан,хамба лам Моломдагва,Э.Жамба,бурханч лам уран Равдан,Шарав нарын эрдэм ухаанд гэгээрсэн олон лам хувраг төрөн гарчээ.Тус хүрээний лам нарыг1937 оны эхнээс хүчээр тарааж томоохон лам нарыг баривчлан авч явснаар хүрээ эзгүйрэн мөн оны 5-р сард сүм дугануудыг шатаан устгасан байна. Зөөлөнгийн хүрээг сэргээн босгох зорилгоор 1990-ээд оны дундуур хүрээний туурин дээр жижиг цогчин дуган, 9 цагаан суварга тэргүүтнийг босгосон боловч лам хувраг байхгүйн улмаас хурал ном тасарч дуган үндсэндээ эзгүйрсэн байна. Зөөлөнгийн хүрээний туурь нь газарзүйн байршлын хэмжилтээр хойд өргөрөгийн 470 58 ’ 95 , зүүн уртрагийн 1060 56 ‘ 26-д байгаа нь өнөөдрийн Монгол орны газар нутаг дээр оршиж байсан хамгийн хойд захын хурал номын газар хүрээ хийд байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Холбогдох эх сурвалж: 1.Ринченлхүмбэ сумын иргэн өндөр настан 93 настай Лувсандорж гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.05.28./ 2.М.Нямаа. Хөвсгөл аймгийн лавлах толь.УБ.2001,

Байршлын тайлбар :
Өндөр уулын бүсэд: Цагаан булгийн ар дэнжид, Зөөлөнгийн уулын өвөр бэлд одоогийн Ринчен лхүмбэ сумын төвийн хойд талд хүрээнээс зүүн хойш 2 орчим км-т Сул хонин өндөр хэмээх тахилгат уул байна.

GPS хаяг :
North 47° 58’  East 106°  56’

Нийт газрын хэмжээ :
Side1: У53 Side2: Ө50 Side3: ХТ54 Side4: БУ50 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Зөөлөнгийн хүрээний туурин дээр одоогоор шинээр дугана баригдсан /1944 онд/ боловч одоогоор байнгын суух ламгүй учир ажилдаггүй. Энэхүү ганц дугана нь үндсэндээ айлын барааны агуулах болсон байна.

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Албан ёсоор зориулалт нь өөрчлөгдөөгүй боловч сахиул айл нь бараагаа хураасан байна.

Сүм хийд байгуулагдсан он :
16-р зууны сүүл үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 оны 1 сар - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 оны 6 сар - Ярилцлагын дугаар:001

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Албан ёсоор зориулалт нь өөрчлөгдөөгүй боловч сахиул айл нь бараагаа хураасан байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХӨРЛ 005

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Сумын ЗДТГ, Сумын засаг дарга Ж.Мишиг - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 1994 оны 06 сард - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
1000 гаруй лам

Хүснэгтийн дугаар :
ХӨРЛ 001

судалгааны баг :
Team: Г

Лувсандорж


Аман түүх

Мишиг


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ХӨРЛ 001