Вангийн сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Вангийн сүм,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Увс

Сум :
Өмнөговь сум

Аймгийн хуучин нэр :
Улаанбаатар

Сумын хуучин нэр :
Дөрвөд Далай хааны хошуу / Зоригт гүний хошуу /

Товч түүх :


Увс аймаг Өмнөговь сум. Намирын хүрээ / Бишрэлт вангийн хүрээ / Дөрвөдийн баруун гарын Үнэн Зоригт ханы аймгийн Бишрэлт вангийн хошууны Намирын хүрээ нь одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Намирын голд Дөрвөдийн далай хан Галзаннамжилын санаачилгаар 1876 онд цогчин дуганыг байгуулснаар их суурь нь тавигджээ. Энэ хүрээнд цогчин, чойр, жүд гэсэн 3 дацан байсан байна. Цогчин дацанд маань ганжуур зэрэг хурлуудыг хурах ба 45 хоногийн хайлан, мөн 9 хоногийн гүдэр, 15 хоногийн чоймпорол жунай хурлуудыг хурдаг байв. Цанидын сургуулийг 1904 оны намар Дамбий, Өөлдийн хошууны гавж Чүлтэмзунарай хэмээх хүн удирдан байгуулжээ. Чойрын дуганыг 1921 онд Жонон вангийн хошууны Баян Жанчив гэдэг хүн өөрийн хөрөнгөөр бариулж өгсөн байна. Жүд дацанг 1927 онд Улаангомын хүрээний гавж лам Чүлтэмгүнчин удирдан байгуулжээ. Жүд дацанд жилд 50 хоног жүд хурлыг хурдаг байв. Тус хүрээ нь анх Намирын гол, Чандмань, Ховд гол зэрэг газруудаар нүүж яваад 1901-1905 оны хооронд Намирын голд ирж суурьшин улмаар 30 гаруй жил болоод 1937 оны эхээр хаагджээ. 1910-аад оны үед тус хүрээ нь 4 дацан, 4 дугантай, 5 жастай, 200 гаруй лам хурдаг байсан тухай мэдээ байна. Дээрх баримтуудаас үзэхэд Бишрэлт вангийн хошууны Намирын хүрээ нь 60 орчим жил оршин тогтнож тухайн үеийн Бишрэлт вангийн хошууны нутаг буюу одоогийн Өмнөговь, Ховд сумуудын нутгаар 3 удаа буурь сэлгэн нүүж байсан хүрээ бус хийд байсан бололтой. Холбогдох эх сурвалж: 1. Увс аймгийн орон нутгийг судлах музейн тайлбарлагч Жанчидын Ширэндэвтэй хийсэн ярилцлагаас 2007.06.07 2.Тагнуулын ерөнхий газрын архив Ф -1, д – 3, хн – 5

Байршлын тайлбар :
Увс аймгийн Өмнөговь сумын нутаг уулархаг. Газар зүйн байрлалын хувьд ар талдаа өндөр уултай, өмнө талдаа нууртай, баруун, зүүн талдаа дэрс, харгана бүхий элсэрхэг хөрстөй хөндий үргэлжилсэн байрлалтай болно. Уулархаг талдаа айлууд өвөлждөг, хийдийн туурийн өмнө, баруун, зүүн талаар малчид өвөлжиж, намаржина. Хойт талын уулыг Цэгээний шовгор гэнэ. Өмнө талын нуурыг Цэгээний нуур гэдэг. Энэ нуурын нэр дөрвөд ардын уртын дуунд гарна. Хийдээс хойт зүгт 10 орчим км газарт Харгайтын улаан гэж тахилгатай уул бий. Орлогын голын эхэн тэр уулыг эртнээс хошуу нийлэн тахиж иржээ.

GPS хаяг :
North 49° 17’  East 091°  35’

Нийт газрын хэмжээ :
Side1: 57 Side2: 44 Side3: 57 Side4: 44 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн гаднах хашааны ором бүрэн үлдсэн, гэхдээ газартай тэгшлэгдсэн байгаа. Хэрмийн дотор барилгын 4 туурь, гэрийн дугуй буйр 3 байгаа. Гурван гэрийн буйрын нэг нь шавар, хоёр нь эсгий гэрийнх бололтой. Байшингийн туурийн үлдэгдлийг ажиглаж үзэхэд Цэгээн нуурын хөвөөний хөх шаврыг ашигласан банйа. Хэрэм хашаа, барилга, шавар гэрийн суурийг чулуугаар хийж байжээ. Хэрмийн урд талд 4 м урттай, өргөн нь 1 м орчим чулуун суурь байна. Юу болох нь мэдэгдэхгүй. Лам нарын бие засдаг жорлонгийн газар байсан байж болзошгүй юм. Ийм жижиг байгууламжийг шавраар барьж байсан ажээ. Энэ нь хэрмээс 11 м зайд байгаа. Хэрмийн гол хойморт байгаа шавар туурь 10 м урт, 6 м өргөнтөй, түүний баруун талд байгаа жижиг туурь 3 Х 4 м хэмжээтэй, түүний баруун, зүүн талуудад байгаа хоёр жижиг туурь 6 Х 6 м хэмжээтэй юм.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
1. Нутгийн иргэд Вангийн сүм гэж нэрлэнэ. Төдийлөн олон хүн мэдэхгүй. Сүм байсан газрыг сүүлийн жилүүдэд Сүмийн өвөр гэх болжээ. 2. Б.Ринчений бүртгэлд биеэ даасан сүм гэж ороогүй. Харин Намирын хүрээ гэсэн бүртгэлд хаалтан дотор Бишрэлт вангийн хүрээ, Вангийн хүрээ хэмээн тэмдэглэсэн буй. Бид Вангийн хүрээ тусдаа байсан эсвэл Намирын хүрээ анх тэнд байгаад дараа нь нүүж байраа солисон хэмээн үзэв. Хуучин энэ хоёр туурийн хооронд 30 км зайтай бөлгөө. 11. Вангийн хүрээ сүм хаагдаж нураагдсан он цагийн талаар ард олны дотор нилээд зөрүүтэй мэдээлэл бий. Зарим нь 1921 оны хувьсгалын орчим, зарим нь 1937 оны үед гэнэ. 13. Вангийн сүм хаагдахаас өмнө хэдэн ламтай байсан тухай мэдээ олдоогүй. Гэхдээ газар зүйн байрлал, сүмийн туурийн хэмжээ, ус бэлчээрийн болон ард иргэдийн нүүдэл суурьшлын байдлыг ажиглавал төдийлөн олон ламгүй байсан бололтой. Энд Бишрэлт ван өөртөй зориулан жижгхэн сүм байгуулан цөөвтөр лам нарыг суулган хурал ном хуруулдаг байсан байж болох талтай. 5. Өмнө, баруун, зүүн талаараа малчид хаваржаа болон намаржаалдаг нутаг юм. Хойд талын уулыг Цэгээний шовгор, өмнө талын нуурыг Цэгээний шовгор нуур хэмээн нэрлэдэг. Хийдийн хойд талд 10 км орчим Улаан гэж тахилгаитай уул бий. 8. Хашаа, барилга байшин, шавар гэрийн суурийг чулуугаар хийсэн нь илт мэдэгдэнэ. Орчин үеийн тохилог бие засах газар байсан байж магадгүй 4м урт 1м өндөр чулуун суурь байдаг. Ийм суурь бүхий жижиг байгууламжийг шавараар барьдаг байсан нь илэрхий мэдэгдэнэ.

Хүснэгтийн дугаар :
УВӨГ 002

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors