Гүнгийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Гүнгийн хүрээ ,Туулын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
393

Ринчений жагсаалт дах нэр :
Туулын хүрээ /Навааннэрэн гүнгийн хүрээ /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Төв

Сум :
Өндөр ширээт сум 1-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Зоригт вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Өндөр-Ширээт сум. Туулын гүний хүрээ. / Навааннэрэн гүний хүрээ./ Энэ хүрээний байршлыг академич Б.Ренчиний “БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн бүртгэлд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг хэмээн тэмдэглэсэн нь одоогийн засаг захиргааны нэгжийн хувиараар Өндөрширээт сумын нутагт оржээ.Хуучин Түшээт хан аймгйин Зоригт вангийн хошууны нутаг одоогийн Өндөрширээт сумын төвөөс зүүн урагш 60 км орчимд Туулын голын хойт эрэгт голын шугуйгаас хойш 300м орчмын тавиу дэнжид энэ хийд төвхнөж байжээ. 1750, 1754 онуудын үед байгуулагдсан гэх энэ хүрээ нь цогчин, сахиусын , чойрын, дүйнхорын, мамбын 5 дугантай, хийдийн гол сахиус нь Очирваань, Лхам хоёр байжээ.Жил бүрийн намрын эхэн сард майдар эргэдэг 75 баг бүхий цамтай, 700 шахам лам хуврагтай дом, гавж, аграмбын дамжаатай байсан ажээ. Туулын гүний хүрээний уран чамин хийцтэй сүм дуганын зургийг бурханч лам Лувсанцэрэн, Осоржамаа нар тухайн үеийн байдлаар нь зурж доктор Д.Майдарын номонд нэг гэрэл зураг нь хэвлэгдэж орсон нь эдүгээ түүхийн баримт болон үлджээ. Мөн уг хүрээний майдарын ногоон морь, зарим бурхан нь одоо дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна. Цогчингийн 3 лам гэгддэг цогчин хамба Хас аграмба, Пунцаг аграмба, Жамбалдорж аграмба , цогчингийн 4 унзад Зана, Лвсанцэрэн, Шагдар, Чойдорж зэрэг эрдэм номтой том том мяндагтнууд цөөнгүй байжээ. Туулын гүний хүрээний туурь нь одоо хааш хаашаа 800м талбайд нилээд таруу байдлаар сүм, дуган, суварга, хүрд зэрэг байгууламжуудын 20 гаруй суурь ором бий. Эдгээр ором суурийн зарим нь бараг газрын хөрстэй тэгширсэн бол зарим турийн дээд өндөр 1,5м өндөр хэмжээний чулуу шороон овооллого үлджээ. Туулын гүний хүрээ буюу Навааннэрэнгийн хүрээ нь оршин тогтносон 200 шахам жилийнхээ түүхэнд Түшээт хан аймгийн энэ хошуу нутгийн буддын шашны соёл боловсролын томоохон төв байжээ. Холбогдох эх сурвалж: 1. Өндөрширээт сумын Гандангиплин хийдийн сахиул ахмад багш Ш.Донойтой хийсэн ярилцлагаас. /2007.10.23/ 2 Л.Хэнчяахав. “ Төв аймгийн бага толь” УБ.1993 4. Хамтын бүтээл. “ Өлгий нутаг Өндөрширээт 80 жил” УБ.2004

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд сумын төвөөс зүүн урагшаа 60 орчим км. Туул голын хойд эрэгт голын шугуйгаас хойно 300 метрт уулын өвөрт энгэрийн тавиу дэнжид уг хүрээний туурь байрлана. Баруун өмнө зүгт 500 орчим метрт Өгөөмөр уул, баруун талд мөн орчим зайд Памбий толгой баруун хойно 800 орчим метрт нэгэн нэргүй суварганы туурь байна.

GPS хаяг :
North 46° 55’  East 105°  03’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Тал хээрийн бүсийн уулын уужим энгэр бэлд байх энэ тууринд одоогоор 800 м² талбайд 42 орчим байгууламжийн туурь суурь хоорондоо нилээд тархсан байдалтай үлджээ. Энд сүм дуганы тууриас гадна газраас дээш хоёр метр орчим өндөр суварганы туурь дөрвөн ширхэг, мөн урт нь 18 метр, зузаан нь 1.50 см, өндөр нь 1.80 см орчим суварганы үргэлж суурь нэг бий.

Сүм хийд байгуулагдсан он :
1750

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-1941 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
300-гаад лам

Тэмдэглэл :
Нутгийн ард олон Гүнгийн хүрээ хэмээн нэрлэдэг."Навааннэрэн гүний хүрээ" буюу "Туулын хүрээ" гэдэг нь үүсгэн байгуулагч хүн, байрлах газар орны нэрээр нэрлэсэн ажээ. Хүрээний байрлах энэ газар нь Туул голын хойд эргийн дэнж Тосон уулын өвөр бэл тавиухан дэнжид нарны тусгал ээвэр бүх зүйл зохицсон газар орон ажээ. Уг хүрээний туурийн үлдэгдэл суурийн чулуу ,чулууг зассан байдал ,өрж тавьсан байдал хэмжээ, гэр дуганы туурь хадгалагдаж үлдсэн байдал зэргээс харахад маш том хүрээ байсан бололтой. Ер нь энэ хүрээний туурийн ерөнхий байдал Булган аймаг Хишиг-Өндөр сумын нутаг Эрдэнэхамбын хүрээний туурьтай адил төстэй байна. Уг хүрээний туурь нь ашиг хонжоо хайгчдын гарт өртөж ухагдсан бололтой. Ором нүх байгаа боловч зарим ихээр ухагдсан хүрээ хийдийн туурийг бодоход харьцангуй бага өртсөн байна. Мөн туурийн орчим шарилж, тогооны хагархай, төмөр хадаас, модны үлдэгдэл, суварганы шавар, чимэглэлийн хагархай элбэг олдоно. Уг хүрээний гол шүтээн нь Очирваань, Лхам сахиус байжээ. Таван дуганатай байсан хэмээн тэмдэглэсэн.

Хүснэгтийн дугаар :
ТӨӨШ 010

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал