Манзушир хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Манзушир хийд,Манзушир хийд, Битүва,

Ринчений зураг дах дугаар :
424

Ринчений жагсаалт дах нэр :
Манзуширийн хийд, Дашчойнхорлин

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Төв

Сум :
Сэргэлэн

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Манзушир хутагтын их отог

Товч түүх :


Төв аймаг Сэргэлэн сум. Манзушири хутагтын хийд Хуучин Богдын их шавийн нутаг одоогийн Төв аймгийн Зуун мод сумаас хойш 8 км газар Богд хан уулын өмнөд ингэрт энэхүү хийдийг 1750 онд анхдугаар Манзушир хутагт Агваанжамбалданзан гэгч 13 тангад ламтай ирж газар шинжэж явтал цагаан чулуугаар маш уран сийлсэн нэг цагаан өвгөн, 15 Найдан бурхан газар доор булаатай байсан нь гарсан учир бэлэг учрал хэмээн энд хийдээ байгуулж дашчойнхорлин буюу “Өлзийт номын хүрд эргүүлэгч хийд” хэмээн нэр авчээ.Харин уг хийдийн үүсэн байгуулагдсан нөхцөл шалтгаан он цагийн тухай дараах түүхийн баримтууд эдүгээ бидний үед хадгалагдан ирсэн байна.Үүнд “...Харьяат шавийн аймаг савыг баригч Ачит Номун хан Донхор хутагтын арванхоёрдугаар үеийн хувилгаан Лувсанжамбалданзан Чин улсын Энх Амгалангийн гучиндөрөвдүгээр /1695/ онд Хөх нуурын газраа хувилгаан гарч Халхын газраа ирээд тэр цагт Жибзундамба хутагтад багш болсны учирт Тэнгэрийн Тэтгэсний дөрөвдүгээр /1739/ онд хаан сайшааж Аймаг савыг баригч ячит номун хан цол, тамга, жуух шагнан өгчээ.Арвантавдугаар /1750/ онд жанч халсан... Арвангуравдугаар үеийн хувилгаан Лувсантүвдэнванчиг Тэнгэрийн Тэтгэсний арванесдүгээр /1754/ онд Халхын газраа хувилгаан гарчээ... Түүний урьд үеийн хувилгаан Лувсанжамбалданзан түмэн өлзийн ном уншихын тулд Тэнгэрийн Тэтгэсний арвангуравдугаар /1748/ он шороон луу жил Хан уулын өвөрт сүм байгуулж нэрийг “Дашчойнхорлин” хэмээжээ Тэнгэрийн Тэтгэсний арвантавдугаар /1750/ он, цагаан морин жил Манзушири лам Лувсанжамбалданзан Хан уулын өвөрт буй сүмийг Богд Жибзундамба хутагтын гэгээнтэнд өргөжээ.Тэнгэрийн Тэтгэсний тавинзургадугаар /1791/ он, цагаагчин гахай жилМанзушири ламын хийдийг Зарлигаар “Буяныг залбирагч” хэмээн нэр соёрхов...” гэсэн баримт улсын төв номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна.Мөн Үндэсний төв архивийн фондод “...Хан уулын өвөрт Жибзундамба хутагтын харьяат Зарлигаар нэр шагнагдсан “Буянзалбирагч” сүм нэг.Үүний хэмжээ урагш, хойш хоёр зуун тавин алд.Баруун, зүүн тийш хоёр зуун алд.Үүнд таван зуу илүү лам нар сууж хурал сургууль үйлдэж, өдөр бүр Дээдийн түмэн өлзийг бататгах хийгээд нийт амьтны тусын тулд ном уншина...” гэсэн баримт байна.Хийд улам өргөжин хөгжсөөр 20-р зууны эхэн үед төвд маягийн 2 давхар Цогчин дуган, өвгөн Лаврин, Жүд, Мамбын дуган, Ёго-Ядам, Найдан, Аюуш, Майдар зэрэг сүм гомон дуган зэрэг 20 гаруй сүм дугантай 350 ламтай, хийдийн голын хоёр талаар Баруун зүүн хүрээ, овооны өврийн хар борчуудын хорооноос бүрдэж байв.Сахиус Чойжоо зэрэг бурханы дүрийг харуулсан 50-60 лам оролцсон Цам гарч, зуны адаг сарын 20-нд Майдар эргэдэг заншилтай байжээ.Мөн Хайлан хурах, Нүгнээ сахих, Ганжуур эргэх зэрэг шашин номын зан үйлийг тогтоосон дэг хугацаанд тогтмол явуулдаг байна.Уг хийдийн хурал номын дэг аяданБогдын хүрээний дэгтэй байсан гэдэг. 1937 оныөвлийн сүүл сарын 17-ний шинэ ДЯЯ-ны төлөөлөгч Лувсанжамбаа 2 ачааны машинтай, 2 хүнтэй ирж лам нарыг НаваандооГавжийн хашаанд цуглуулан хашиж байгаад 50 гаруй томоохон лам, оточ, зурхайчдыг нь баривчлан хороожээ. Одоо энэ хийдийн туурь дээр шашны, байгалийн музейнүүд байгуулагдан гадаад дотоодын жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.Дашчойнхорли нхурал нь 1989 оноос Төв аймгийн Зуун мод сумын төвд сэргээгдэж Цогчин болон Манба, Дарь эхийн дугантай 50 орчим ламтай хурал номын үйл эрхэлж байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Л.Хэнчяахав “Төв аймгийн бага толь” УБ 1993 3.Манзуширийн хийдийн Сүм музейн тайлбарлагч Батцоожтой хийсэн ярилцлагаас /2007.11.04/

Байршлын тайлбар :
Далавчаа дэвсэн Хангарьд шувууны хэлбэртэй, хэвтэж байгаа арслангийн дүртэй, дээрээс нь харахад уулын уруу ругаа хумиж ирсэн аглаг газар. зүүн урд нь овоот энгэр, зүүн зуун модны ам, баруун талд нь баруун зуун модны ам. Дэргэд нь зуун модны гол урсдаг.

GPS хаяг :
North 47° 45’  East 106°  59’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогоор гол цогчин дуганы болон бусад дацан дугануудын туурь, багана болон зүүн овооны энгэр дээр хэсэг айлын туурь үлдсэн, зарим хэсэг дээр нь амралтын газар нэмж өндөрлөн гэр барьсан байна. 1973 онд Манзушир нэртэй байгалийн музей, нийтлэг үйлчилгээний газар буюу валют арилжааны газрын байр, 1993 онд Манзушир хутагтын сэрүүн лаврин яг тэр чигээр нь сэргээж шашны музей барьсан нь музейн зориулалтаар ашиглаж байна.

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
музейн зориулалтаар ашиглаж байна

Сүм хийд байгуулагдсан он :
1737 онд
1733 онд

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940 - Ярилцлагын дугаар:002
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:001

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
музейн зориулалтаар ашиглаж байна

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ТӨЗМ 001

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Манзушир хутагт - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Манзушир хутагт 2р дүр Рэнцэндорж - Ярилцлагын дугаар: 002
Нэр, цол хэргэм : Найдан хийдийн анхны хамба лам - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 1990 оны зуны дунд сарын шини - Number of recorded interview: 1

хуучин хийдийн лам нар
100-300-д лам
300-д лам

Тэмдэглэл :
for more information see ТӨСЭ 063 AM.pdf

Хүснэгтийн дугаар :
ТӨСЭ 063

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ТӨСЭ 063

Архивын зургууд :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors