Агьтын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Агьтын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
86

Ринчений жагсаалт дах нэр :
Ачитын хүрээ, Агьтын хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Цагаанхайрхан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Хошууч бэйлийн хошуу

Товч түүх :


Завхан аймаг Цагаанхайрхан сум. Агьтын хүрээ /Рашлин дацан/ Тус хүрээ нь Цагаанхйархан сумын нутаг Агьтын давааны нутаг Агьтын давааны аманд Ширээгийн голын хойд тал Нарийн уулын ар биед оршиж байжээ.Байрлалын хувьд одоогийн Цагаанхайрхан сумын төвийн зүүн хойд талд байв.Анх Рашлин дацанг 1842 онд үүсгэн байгуулсан бөгөөд хошуу засаг Гүрсэдийн үе байжээ.Хожим нь Дарь эх дацанг Засаг бйэс Өлзийтөмөрийн үед Рашминжүр хэмээх нр шагнуулжээ.20-р зууны эхэн үеэр энэхүү Агьтын хурал нь сүм дуган суварга зэрэг 5 тооны барилга байгууламжтай Улаан сахиус Жамсран шүтээнтэй, 130 орчим лам сууж хурдаг Улааны урсгалын хийд байжээ.Уг хийд нь Дуутын хүрээнээс 8 орчим км зайтай байсан бөгөөд Дуутын хүрээнээс харьцангүй өмнө буюу 1930-аад оны эхээр хурал ном нь хаагджээ.Одоогоор олдож буй мэдээ баримтаас үзэхэд Агьтын хурал нь хүрээ бус Улааны чиглэлийн хийд байсан бололтой.1990 оны 9-р сард Агьтын хийдийн хурал номыг сэргээж Рашилн хэмээх нэртэй дуганыг энэ туурин дээр босгожээ. Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004/

Байршлын тайлбар :
Хангайн нурууны нэгэн салбар Агьтын давааны аманд байрлана. Өмнүүр нь Ширэгийн гол урсана. Ширэгийн голын урд уулыг Нарийн гэнэ. Агьт уулын бэлд хүрээний лам нарын тахиж байсан овоог 1990 онд сэргээсэн боловч дахин тахихаа зогсоосон. 1990 онд шарын шашин /гэлүг/ урсгалыг дагнасан аж.

GPS хаяг :
North 47° 29’  East 096°  49’

Нийт газрын хэмжээ :
Side1: 300 Side2: 400 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газар нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвийн зүүн хойт хэсэгт байрлана. Түүхэн газрын туурин дээр хэсэг бусаг шороо чулуу, ганц нэгэн барилгын туурь бий. Түүхэн газрын туурин дээр 1990 оноос сэргээх зорилгоор жижиг дугана барьж Рашлин хийд гэж нэрлэсэн. Удалгүй 1996 оны үеэс тус жижиг хийдийн дэргэд сахиул суулгасан. Мөн хийд нь аж ахуйн зориулалтай тусгай хашаа татсан. Хийдийн манаач нь цөөн тооны малтай. Тэр малаа хийдийн яг буурин дээр хашаалж хотлуулан маллах болсон нь газрын элэгдэлд нөлөөлсөн бололтой. Манаач нь тэнд 12 жил сууж байгаа. Туурийн эзэмшил газарт бас жорлон барьсан. Үүний зэрэгцээ уул талаасаа элсний нүүдэл эрчимтэй явагдаж байгаа нь илт. Энэ бүхэн туурийн элэгдлийг хурдасгаж байна. Одоогоор энэхүү туурийг хадгалах, хамгаалах талаар тодорхой ажил хийгдээгүй. Түүхэн газрын талаар ярилцлага өгөх хүн олдоогүй. Агьтийн хүрээ нь 8 км зайд орших Дуутын хүрээнээс арай хожим байгуулагдсан, улааны урсгалыг шүтдэг, цөөн тооны /200 орчим/ ламтай байсан гэхээс өөр мэдээлэл бараг олдоогүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1850 он
1860 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:002
Огноо нураагдсан:: 1940 он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ЗАЦХ 066 on site ЗАУХ 067 Not on site

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001, 002
Нэр, цол хэргэм : М.Шарав /лам асан/ - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 on site 2005 Not on site - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
260 лам
200 лам

Тэмдэглэл :
Нутгийн иргэд Агьтийн хүрээ гэж нэрлэнэ. Проф. Б.Ринчений бүртгэлд Агьтийн хүрээ / Ачитын хүрээ/ Ачит голд байрлана гэжээ. Агьтийн хүрээ гэдэг нэршил тохирно. Харин Ачит гол гэж энэ нутагт байхгүй бололтой. Агьтийн хүрээ нь Ширээт голын хойд талд Агьт уулын аманд байрлаж байжээ. Энэ хүрээнээс 8 км газарт мөн л Ширээт голын эрэг дээр Дуутын хүрээ гэж байжээ. Ийнхүү нэг голын эрэг дээр хоёр томхон хүрээ байсан нь Буддын шашны доторх хоёр том урсгалтай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл Дуутын хүрээ нь шарын шашины /гэлүг/, Агьтийн хүрээ нь улааны шашины урсгалын үзэл номлолыг авч байв. Түүхэн газрын хэмжээг нарийн тогтоох боломжгүй болсон байна. 1937 оны үед хаагдсан гэж байгаа боловч зарим хүмүүсийн яриагаар түүнээс нэлээд өмнө үйл ажиллагаагаа зогсоосон байж магадгүй бололтой юм. Энэ талаар бусад олон, хүрээ хйидийн адил тодорхой мэдээлэл байхгүй байгаа болно.

Хүснэгтийн дугаар :
ЗАЦХ 064

судалгааны баг :
Team А

Газрын зураг :