Шар овооны хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Шар овооны хурал,

Ринчений зураг дах дугаар :
568

Ринчений жагсаалт дах нэр :
Шар овооны хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Матад сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Үйзэн Бэйсийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Матад сумын Шар овооны хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт, тал хээрийн бүсэд, Хадан хошууны хөшөөний баруун хойд талд, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т Шар овооны хурал оршиж байжээ. Урдаа Шар овоо, баруун хойд талдаа Зүүн Богд уул, хойноо Өлзийт уул, зүүн талдаа Хашаат, Хайлст гэсэн газруутай. Аман эх сурвалж: Шар Овооны хурал гэж жижиг хурлын газар байсан. Холбогдох эх сурвалж -Ядамын Жүрмэдийн ярилцлага (1921 онд төрсөн Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Хадан хошууны хөшөөний баруун хойд талд. Баруун хойд талдаа Зүүн Богд уул, Хойд талдаа Өлзийт уул. Зүүн талдаа Хашаат, Хайлст хэмээх газартай. Урагшаа Шар овоо гэдэг овоотой. Шар овоо, Зүүн Богд, Өлзийт уулыг тахидаг Матад сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т оршино.

GPS хаяг :
North 47° 03’  East 115°  03’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг сүмийн туурь дээр Зүүн Модот сумын төв төвлөрч эхэлсэн сургууль зэргийг барисан учир одоо эдгээр барилгын туурь л үлджээ.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ДОМТ 049

судалгааны баг :
Team: Ж

Ядамын Жүрмэд


Аман түүх

Газрын зураг :