Баянхонгорын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Баянхонгорын хүрээ,Дашдоо гүний хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
877

Ринчений жагсаалт дах нэр :
Баянхонгорын хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Галуут сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Дашдоо гүний хошуу

Товч түүх :


Баянхонгор аймаг Галуут сум. Баянхонгорын хүрээ /Дашдоо гүний хүрээ/ Галуут сумын нутагт байсан уг хүрээ нь Баянхонгор уулын өвөр биед төвхнөж байжээ.Тус хүрээг анх Тэнгэрийн Тэтгэсний гучинтавдугаар /1770/ онд засаг улсын түшээ гүн Дашийн үед Цогчин, Чойр 2 хурал үйлдэж эхэлснээр эх суурь нь тавигдсан гэж үздэг ажээ.Анх Цогчин хурлаа эсгий гэр дуганд хурдаг байсан ба гэр дуганынх нь эсгий гэр дээвэр туурганы нь завсраар шар шувуу орж төрчихөөд байдаг байсанд шар шувуутын хийд хэмээн нэр авч байжээ.19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр Нүгнээс гэдэг эрдэмтэй том лам уг хийдийг тэргүүлж байжээ.Уг хийдэд энэ хошуунд байхгүй олон сайхан суумал бурхан байсан ба нийт 7 дугантай байжээ.Үүнд Майдарын дуган, Цогчин дуган, Чойрын дуган, голд дуган, Манбын дуган, Дүйнхорын дуган гэсэн дуганууд байв.Мөн энэ хошуунд байхгүй ур хийцтэй 7 цагаан суваргатай байжээ.75 Цамтай байсан ба Майдар эргэдэг байсан ба Майдар эргэдэг байжээ.Уг хийд 1935-1936 оны үед хаагдаж хурал номын үйл ажиллагаа нь тасарчээ. /Галуут сумын 6-р багийн өндөр настан Лувсанбалдан гуайтай хийсэн ярицлагаас 2007.09.07/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд байрлана. Сумын төвийн дэргэд байрлана.

GPS хаяг :
North 46° 42’  East 100°  07’

Нийт газрын хэмжээ :
Side1: 66 Side2: 20 Side3: 66 Side4: 20 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нилээд хэдэн дуганын чулуун суурь үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нүгнэнч - Ярилцлагын дугаар: 74

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
300 гаруй лам, 70 гаруй Мяндаг

Хүснэгтийн дугаар :
БХГТ 091

судалгааны баг :
Team: Б

Лувсанбалдан


Аман түүх

Газрын зураг :