Хар бухын балгас

Read in English

Сүм хийдийн нэр :
Хар бухын балгас,

Ринчений зураг дах дугаар :
292

Ринчений жагсаалт дах нэр :
Хадаасангийн хурал, Хунтайжийн балгас

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Булган

Сум :
Дашинчилэн сумын 2-р баг Харбухын голын зүүн эрэгт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Үйзэн гүний хошуу

Байршлын тайлбар :
Дашинчилэн сумын төвөөс баруун хойш 12 км газарт Хадаасан толгойн зүүн хойно, хар бухын голын зүүн эрэгт 200 орчим метр зайд байрладаг. Өмнө талд нэг км орчимд Буурлын овоо хэмээх тахилгатай овоо байна. Ерөнхийдөө тал хээрийн бүсэд багтана. Балгасны зүүн талд 1,2 км зайд Цогтхунтайж мөн шинэ жуулчны бааз байна.

GPS хаяг :
North 47° 53’  East 103°  53’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Галт уулын хүрмэн чулуу, билүү, занар зэрэг чулууг үелүүлэн гайхалтай сайхан өрж барьсан хоёр давхар барилгын хана байна. Ханыг нь шавар шохой дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосоны үлдэгдэл байх бөгөөд дөрвөн талдаа хаалгатай байсан ба ерөнхий хэрмийн хэмжээ 0,5х0,5 буюу 500 метр кв байна.

Сүм хийд байгуулагдсан он :
17-р зууны үе
9-р зууны үе буюу Уйгарын үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
-Нутгийн ард түмний аман ярианд уг байгууламжийг Цогттайж байгуулсан гэдэг ч зарим мэдээнд их шавийн Чандмань тайж, ширээт нарыг байгуулсан гэдэг. Анх 1938, 1948-1949 онуудад энд хайгуул судалгааны ажил эхэлсэн бол 2002 онд чулуун хэрмэн доторх төв байгууламжийн гол барилгыг малтсан эндээс бурханы шашны холбогдолтой эд өлгийн зүйлс гаргажээ. Уг барилга нь улаан шавар дагтаршуулан хийсэн шалтай, гоёмсог зураг урласан, барилгын хана, баган нь элдэв хээгүй тоосго байв. Иймд МЭӨ 9 зууны үеийн Монгол оронд бурханы шашин хүчтэй дэлгэрх болсон үеийн хийдийн зориулалттай бхйгууламж гэдэг нь тодорхой байна.

Хүснэгтийн дугаар :
БУДЧ 003

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :