Есөн зүйлийн сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Есөн зүйлийн сүм,Есөн зүйлийн хурал,Дашгунгаадэчлин,Есөн зүйлийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
851

Ринчений жагсаалт дах нэр :
Есөн зүйлийн хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Есөн зүйл сум, Тахилтын баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Илдэн бэйлийн хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймаг Есөнзүйл сум. Зүйлийн хурал. Хуучин Сайнноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Зүйлийн хөндий хэмээх энэ газар халхын шарын шашны анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар 1639 онд мэндэлжээ. Ийнхүү анхдугаар богд Өндөр гэгээний хүй цөглөсөн газарт 1700-аад оны эхээр гэлүгбагийн урсгалын нэгэн хурал үүсгэсэн нь Есөнзүйлийн хурал, Зүйлийн суварганы хурал хэмээн халхын шарын шашны түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Уг хурал нь цогчин, хайлан, дарь эхийн, сахиусын гэсэн 4 дугантай 100-аад ламтай гол сахиус нь улаан сахиус, өдөр тутмын байнгын хурал хурдаг байжээ. Намрын адаг сард майдар эргэнэ мөн хайлан хурдаг байсан ба хайланд 50-аад лам суудалтай байжээ. Харин энд цам гардаггүй байсан байна. 4 дуганы хойт талд 3 суваргатай голдоо өвгөн суварга хэмээх нэг суварга байсан. Энэ өвгөн суварга нь хамгийн анхны суварга бөгөөд нэгэн жижиг сүмд байрлаж сүмийн гадуур жижиг шавар хашаатай байжээ. Бүр энэ хурлаас ч өмнө энэхүү суварга байсан учир өвгөн суварга хэмээн нэрийддэг ажээ. 1994 онд Өндөр гэгээний мэлмий нээсний 360 жилийн ойгоор дээрхи 4 суварга дээр нэмж шинэ үеийн нэг бодь суваргыг нэмж босгосон байна. Дөрвөн дуган нь дан шавар, чулуугаар баригдсан байжээ. Зүйлийн хурал нь дэргэдээ суварган жас хэмээх жастай байсан байна. Тус хурлын хамгийн сүүлчийн тэргүүн нь Чимэддорж хэмээх хүн байжээ. Одоо энэ хуралд сууж байсан лам хуваргуудаас 5 наснаас эхлэн 16 нас хүртлээ шавилж байсан Зүйл сумын иргэн 85 настай Ч. Жам гэх өвгөн санваартан сэрүүн тунгалаг амьдарч байна. 1937 онд бурханы шашныг цаг бусаар устгаж эхлэхэд Зүйлийн хурлын 4 дуганыг нурааж харин ганц өвгөн суваргыг үлдээжээ. Дээд лам нараас нь 3 ламыг баривчлан авч явахад нэг нь удалгүй эргэж ирсэн, нэг нь сураггүй алга болсон 3 дахь нь 10 жил шоронд сугаад гарч ирсэн нь тэргүүн лам байсан дээрхи Чимэддорж ламтан ажээ. 1990-ээд оноос хойш монгол оронд бурханы шашин дахин дэлгэрэхэд Зүйлийн хурлыг сэргээж Дашгунгаадэгчилин хийдийг үүсгэн байгуулжээ. Холбогдох эх сурвалж: 1. Ч. Банзрагч. Б.Сайнхүү. “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ, 2004. 2. Есөнзүйл сумын иргэн 85 настай Ч.Жам гуайтай хийсэн ярилцлагаас /2007.05.28/ 1. Есөнзүйл сумын Тахилт багийн иргэн Н.Оюунтай хийсэн ярилцлагаас / 2007.05.27/

Байршлын тайлбар :
Есөн зүйлийн голоос баруун зүгт Зүйлийн хөндий гэдэг газарт сумын төвөөс баруун урагшаа бий.

GPS хаяг :
North 46° 24’  East 103°  47’

Нийт газрын хэмжээ :
Side1: У150 Side2: Ө 60 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
There is only one building in the northwest corner of the area that has ruins. Foundations of some buildings are visible. The Övgön suvraga is situated northeast of the ruins, about 500ms distance. Some families live in the area of the old complex.

Сүм хийд байгуулагдсан он :
XVII зуун /Батзаяа/

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ӨХЕЗ 010

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Цэнджав /хамба/ - Ярилцлагын дугаар: А 05
Нэр, цол хэргэм : Цэрмаа - Ярилцлагын дугаар: А 05
Нэр, цол хэргэм : Норжаа - Ярилцлагын дугаар: А 05

Date of Reviving:
Year : 1992 - Number of recorded interview: А 05

хуучин хийдийн лам нар
100

Тэмдэглэл :
Илдэн бэйлийн хошууны Есөн зүйлийн сүм Илдэн бэйлийн хошууны есөн зүйлийн газар нь Дээрхийн гэгээнтний анхдугаар дүр Жавзандамба Лувсандамбийжанцаны /Занабазар/ мэндэлсэн түүнээс хойшхи үе үеийн хутагтууд заларсан ариун дагшин газар тул хэн ч нутаглан бузарлаж болохгүй гэсэн нэн эртний зарлиг тушаалтай байсан ба энгийн ард нутаглан суух нь хүнддэж хүн малд өвчин ирэх, гай гарз гарах ,барцад тохиолдох нигууртай гэж үзэж мал бэлчээхээс өөр хэлбэрээр ашигладаггүй байсан эртний уламжлалтай байжээ. Өндөр гэгээний лагшин мэндэлсэн өргөө гэрийн буйран дээр хожим ариун дагшин энэ газрыг хамгаалах зорилгоор сүм суварга, хийд дуган бариж, Богд Жавзандамба хутагтуудын шавдан бататгахын тухайд хурал уншлагыг тогтмол хуруулж ирсэн байна. Энэ хийд нь Илдэн бэйлийн хүрээнд харьяалагддаг бөгөөд бээлийн хүрээнээс энэ хийдийн мяндагтан лам нар ба бусад хуврагуудыг томилон суулгадаг байжээ. Энэ хийд нь 1937 онд бүрэн устгагджээ. According to Choijoogiin Jamba (age 85), who was a monk of the monastery, Yesön Züiliin khural had 100 monks before it was closed. There were four temples, a main assembly hall (Tsogchin), an Övgön dugan (Old temple), a Khailen temple (retreat) and a temple dedicated to Tara (Dari ekh). In the Övgön dugan the precious objects of worship (nandin shüteen), the sculpture of Jamsran, the Red Protector was kept. Everyday reading was held in the main assembly hall. They introduced Maitreya circumambulation, but it was forbidden soon, so it was held only three times. There was no Tsam dance. At least one gavj, Lovon Bagsh, belonged to the monastery. Ganjuur circumambulation was held as well. There were three stupas behind the complex. According to Batzayaa, the lovon lama of Khujirt the complex was subordinated to Beiliin khüree. The monks and high-ranking monks were nominated by the monks of Beiliin khüree. Yesön züil is the birthplace of Öndör gegeen Zanabazar. It was named after the miracle, as when Öndör gegeen was born 9 kinds of flowers flourished at the same time. 9 kinds of brooks and springs belonged to the area as well. The Old stupa (Övgön suvraga) was erected in 1640, and the temples were built. According to Oyuun the temples moved to this hill in the 19th Century because of the floods on Yesön Züiliin gol. Ceremonies were held for the longevity of the Jevtsündamba khutagts. The monastery was destroyed during the purges. Drawing made by Jamba, who once belonged to the monastery.

Хүснэгтийн дугаар :
ӨХЕЗ 009

судалгааны баг :
Team: Д

Ч. Жамба


Аман түүх

Газрын зураг :