Аман усны хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Аман усны хийд,Аман усны хийд,

Ринчений зураг дах дугаар :
709

Ринчений жагсаалт дах нэр :
Аман усны хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Баян-Өндөр сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Товч түүх :


Өвөрхангай аймаг Баян өндөр сум. Аман усны хийд. Хуучин халхын Түшээт хан аймгийн Далай гүний хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын нутагт сумын төвөөс урагшаа 50-иад км-т Аман ус хэмээх газарт байсан тус хийдийн туурь бүхий газар нутаг нь одоогийн засаг захиргааны хуваарилалтаар Дундговь аймгийн Эрдэнэдалхй сумын нутагт орсон байна.Аму Усны хийд нь 1 модон дугантай 20 гаруй ламтай тогтмол хурал хурдаг жижигхэн хийд байжээ.Энд 10 хангал ихэвчлэн хурдаг байсан ба дуганы өмнө талд нэг сувраг босгосон байжээ.Тус хийд байсан Аман ус хэмээх газар нь Говь тал хээрийн бүсэд багтах бөгөөд хийдийн ойролцоо нэн эртний нэгэн худаг байсан байна.Хийдийн лам нар ойролцоох баян хэмээх жижиг овоог тахидаг байжээ.Аман усны хийдийн сүүлчийн тэргүүн лам нь Галсан гэлэн гэдэг хүн байсан бөгөөд энэ хийдийг хаагдахын өмнө сууж байсан лам хуврагууд болох Бадам тойн, Цэнд гэлэн, Баруун хүрээний унзад асан Даваа Ядамсүрэн нарын өвгөн лам нар 1980-аад оны дунд үе хүртэл энх тунх амьдарч байжээ. Чухам түүхийн аль цаг үед хэн гэдэг хүн үүсгэн байгуулсан нь тодорхойгүй боловч энэ хийд нь Далай гүний хошууны хошуу хүрээний жас байсан бололтой. Тус хийдийг 1937 онд бүрэн хааж лам нарыг нь хүчээр тараан бурхан тахил ном судрыг нь шатаан устгах үеэр Даваа унзад Ядамсүрэн лам нар зарим бурхан тахилыг нуун авч олон жил далд хадгалж явсаар 1990-ээд оны эхээр Баянөндөр сумын төвд байгуулагдсан шинэ Цэдэндаржаалин хийдэд өвлүүлсэн байна.Мөн Аман усны хийдийн 10 хангалаас Баянөндөр сумын Цэдэндаржаалин хийдэд Гомбо, Намсрай, Махгал сахиус бурхад дамжин ирж тахигдаж байна. Дээрх баримт мэдээллээс үзэхэд Аман усны хийд нь тухайн үедээ Түшээт хан аймгийн Далай гүний хошуунд багтаж байсан ба хошууны гол хүрээ болох Далай гүний хүрээ нь одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын төвийн ойролцоо төвхнөж байсан бөгөөд энэ хүрээний нэг жас нь одоогийн Дундгвь аймгийн Эрдэнэ далай сумын нутаг дэвсгэрт орсон дээрх Аман усны хийд мөн байна. /Баянөндөр сумын иргэн өндөр настан Базар гуайтай хийсэн ярилцлагаас/

Байршлын тайлбар :
Аман ус, хар овоо, хүрэн овоо, улаан толгой гэдэг газруудын ойрхон тус түүхэн газар байна. Ринчен гуайн тэмдэглэлд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд байга гэжээ. Одоогийн байдлаар энэ газар нь Өвөрхангай аймагт байна.

GPS хаяг :
North 46° 07’  East 104°  28’

Нийт газрын хэмжээ :
Side1: 70 Side2: 70 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Some foundations of square shaped buildings are visible. They are made of stones. There are no bricks on the site. There is an ovoo behind the complex. Many many fragments of pots are scattered through the area, mostly on it western side. Two of the remained square-shaped remnants have mud floors. All the 4 remnants are small, not more than 3-6m x 3-6m. Therefore it is not sure that they were temple buildings.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
100 орчим лам
30 орчим лам

Тэмдэглэл :
According to the informant, Batsuuri (aged about 70), whose father had been a monk here, there were about 30 monks here, and there was only one temple building. He also said that there was a stupa there / or some stupas, he was not sure about their number. He said that the temple building was made of wood. There were everyday ceremonies held here, and ceremonies on the great days as well. He accounted that after the Arvan Khangal ceremony was held, they held the Naadam festival. According to him there was a monk belonging to the temple called Galsan gelen, who perhaps was the abbot but the informant was not sure. When the new temple called Gedendarjaalin in the neighbouring Bayan-Öndör sum of Övörkhangai aimag was founded (ӨХБР 065)) some old monks from this monastery, Aman Usnii Khiid gathered there: Yadamsüren, Tsend and the offering master (Takhilch) Badamtoin. According to the present abbot of Gedendarjaalin monastery in the centre of Bayan-Öndör Sum, Batsuuriin Gankhuyag (who is the son of the above informant, Batsuuri), the temple had about 100 monks (which contradicts the data provided by his father.) He also accounted that the three objects of worship, the images of Gombo and Namsrai and a third deity were saved and are owned by families in the area. The image of Gombo is owned by Batsuuri himself.

Хүснэгтийн дугаар :
ӨХБР 068

судалгааны баг :
Team: Д

Базар


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors