Харзтайн сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Харзтайн сүм,Харцтайн сүм,Харзтайн хурал,

Ринчений зураг дах дугаар :
855

Ринчений жагсаалт дах нэр :
Харзтайн хурал

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Баян-Өндөр сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Далай гүний хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймаг Баян өндөр сум Харзтайн хурал Баян өндөр сумын төвөөс баруун хойш 10 км-т Харзтайн Өндөр Улаан уулын өвөр Харзтайн голын эрэг дээр энэ хурлын сүмийн туурь оршиж байжээ.Харзтайн сүмийг хошууны засаг ноён Алтанхуягийн санаачилга хөрөнгө хүчний туслалцаатайгаар 1830-аад оны үед бөрисан бөгөөд уг дуганыг барисан учир нь өөрийнхөө хошууны хийлийн цэс дотор хүрээгээ оруулж ирэхийг эрмэлзэж байсан байна.Тус дуганы чулууг Дөлгөөний Сэнжидээс бэлтгэсэн бөгөөд уртаашаа жаран жан өргөөшөө арван жан хэмжээтэй том дуган байжээ.Уг дуган 1930-аад оны эхэн үеэр хаагдсан бөгөөд үүсэн байгуулагдсан 100 шахам жилдээ байнгын тогтмол хуралтай байж чадаагүй сар жилийн дүйцэн өдрүүдээр Далай гүний хүрээнээс лам нар ирж хурал хурдаг бусад үед нь зөвхөн тахилч лам л бурхан тахил зул хүжийг нь сэргээж байжээ.Дээрх мэдээллүүдээс үзвэл энэ дуган нь хошууны доторх жалга, отгын хамааралтай цагийн хурал бүхий дуган байжээ.Дуганнын хажуугаар урсах Харзтайн гол нь дуганы хойд биед орших Өндөр Улаан хайрханаас их авч урд зүгт урсан зүүн урагш эргэж баруун гудаа хүртэл 10 гаруй км урсдаг гол юм.Мөн Харзтай буган чулуун хөшөө гэж Бөмбийн тариалангийн баруун урд захад 141 см өндөр 21 см өргөн 9 см зузаантай улаан боржин дугшан хөшөө бүхий дөрвөлжин булш бий.1998 онд Харзтайн дуганы хурлыг сэргээж Баян өндөр сумын төвд Гэндэндаржаалин хийдийг байгуулсан. Холбогдох эх сурвалж: 1.Д.Лүндээжанцан “Халхын Түшээт хан аймгшийн Далай гүний хошууны хураангуй түүх.УБ 1994 2.Өвөрхангай Баян өндөр сум 80 жил УБ.2004

Байршлын тайлбар :
Харзтай голын эрэгт сумын төвөөс баруун хойш 10 км зайд Харз том Өндөр Улааны өвөрт тус түүхэн газар бий.

GPS хаяг :
North 46° 34’  East 104°  01’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
There are not much remnants on the site today, thought the sites of temple buildings and stupas can still be made out easily. The site of the old Tsogchin temple elevates from the ground, as well as the site of the other temple (considerably smaller) on its right side. At the back of these two buildings some stones and bricks show the site of some smaller buildings said to be financial units (Jas). At the back, the sites of 4 stupas are shown by bricks and stone elevating from the ground. There was another stupa on the southwest of the main assembly hall (Tsogchin). On the west there was a stove for burning bricks and terracotta images and sculptures. These all can be seen today as the outlines are marked by bricks and stones. Apart from these bricks, stones and roof tiles, almost nothing else was found on the site: only 2-3 broken pieces or fragments of terracotta ornaments. All the other things were taken from here by relic hunters who searched for relics here and dug holes. On the south of the monastery site there is the river called Kharztai Gol. On the north there is a mountain called Kharztai Öndör Ulaan, where there is an ovoo, which was worshipped by the monks of the monastery.

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Суурийн хажууд хэдэн айлын гэр байгаа.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1932-1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Суурийн хажууд хэдэн айлын гэр байгаа.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ӨХБР 065

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : С.Готов,Б.Юндэн,Д.Цэнд, Ёндонжамц, Мажаа, Дамдинсүрэн, Цэрэндагва, Лувсанцэрэн - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Д.Ёндон,Ядамсүрэн,П.Ёндон,Ө.Балдангомбо - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
60
200-300

Тэмдэглэл :
Харзтайн хийд Шарын шашин XVI зууны үеэс Монгол оронд дэлгэрч зонхилох шашин болсон бөгөөд Манжийн булаан эзлэгчид 1691 онд Монголыг эрхшээлдээ оруулахдаа шашныг өргөн ашиглаж байсан. Монгол дахь буддын шашны хүч нөлөө 1921 оны Ардын хувьсгал ялсаны дараа хэвээр хадгалагдаж байв. Хувьсгалын эхний үед улсын хүн амын зургааны нэг хувийг эзэлсэн 100 гаруй мянган лам нар, 2960 гаруй дугана, 800 орчим том жижиг сүм хийд оршиж байв. Үүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох Далай гүний хүрээ нь дөрвөн аймаг, зургаан дацан, арванзургаан дугана сүмтэй мянган ламын данстай байсны зэрэгцээ Харзтайн дуганыг Баян-Өндөрийн шүтлэгтэн олны хүчээр барьсан байна. Энэ ажилд Далай гүн, Жамсран тайж, Сэл тайж болон Эвийнхний хэсэг хүмүүс гол үүрэг гүйцэтгэсэн гэж Д.Содномпил гуай дурсан ярьжээ. Мөн тэрээр Лхам бурханыг гол шүтээнээ болгон шүтдэг дугана арав орчим ламтай байсан тахилч ламаар довуучийн Цэрэндорж, дуганы няраваар Мандахын Чүлтэм, тахилч лам Балдан шүтээнийг хариуцдаг, дуганы баярыг тэмдэглэхдээ айраг сархад бэлдээд нэг айлд гурав дуулдаг байжээ. 1921-1925 онуудад ардын төр хутагт хувилгаадын улс төрийн эрхийг эвдэж сүм хийдийн эдийн засгийн эрх ямбыг зарим талаар хязгаарлаж улмаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэж, сүм хийдийн хөрөнгийг хураасан байна. 1932 онд аймгаас тусгай хүмүүс ирж жасын мал хөрөнгийг ядуу лам нарт өгөхийн зэрэгцээ Харзтайн дуганыг сумын дарга Дамдингийн Дорж, Луузангийн Равжаа аймгийн хэлтэсээс ирсэн тусгай хүмүүс нураасан боловч 1938 он хүртэл бүрэн нураагүй байсан. Энэ сумаас төрөн гарсан лам нарын заримаас нь дурьдвал: Аграмба Дарийн Дорж, аграмба Цэрэндоржийн Пунцагцэрэн, аграмба Жамцын Самбуу, аграмба Дэндэвийн Цэвээндагва, гавж Хишигтийн Ганжуур, гавж Очирын Наваан, гавж Жамбын Санжжав, гавж Дондогийн Балдандаш, гавж Баянжаргалын Жамбатүндэв, гавж Пунцагийн Дэмбэрэл, гавж Балын Цэрэндорж, гавж Пунцагийн Цэвээн, Нанзадын Лувсангончиг нарын зэрэг хүмүүс улс төрийн үйл хэрэгт хилсээр шийтгэгдээд цагаатгагдсан байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 1980-д оны сүүлээр орон нутагт сүм дугана байгуулагдах талаар хөдөлгөөн өрнөж эхэлсэн. 1991 онд сүмийн сүсэгтний холбоо байгуулагдан даргаар нь хүний их эмч Даажамба ажиллаж эхэлсэн. 1992 онд С.Батмөнх сонгогдон ажиллаж байх үед хурал номын үйл ажиллагаа хаагдан хурал хурах байргүй болсон. Анх байгуулагдаж байх үед нэгдлийн өмч хувьчлалын үед бригадын хуучин улаан буланг балансаас балансанд шилжүүлж өгсөн юм. 1994 онд Г.Чагнаадорж сүсэгтний холбооны даргаар ажиллаж аж ахуй зохион байгуулалтын хувьд нилээд бэхжиж байсан. 1997 онд холбооны ахлагчаар Ц.Цэнд сонгогдон ажиллаж сум хөгжүүлэх сангаас 1,1 сая төгрөгний зээл авч 5,5 сая төгрөгний өртөгтэй дуганыг бариж ашиглалтанд оруулаад одоо хүртэл ажиллаж байна. Дуганы барилгыг ашиглалтанд ороход сайна санаат сүсэгтэн олон их хэмжээний хөрөнгө хандив өгч байлаа. Тухайлбал: Д.Ёндон /Дөөдөө/, Ядамсүрэн /Уваа/, Улаанбаатараас УИХ-ын гишүүн Лүндээжанцан,Ц.Дагий /өндөр настан/, нарын олон хүмүүс хандив өгчээ. Сүсэгтний хуралд анх Д.Ёндон,Ядамсүрэн, Ө.Балдангомбо, С.Готов, Б.Юндэн, Ёндонжамц, Д.Цэнд, Мажаа, Дамдинсүрэн, Гүр, Цэрэндагва, Лувсанцэрэн нарын олон настангууд хурлын ном судар уншиж олны сонирхолыг татаж байлаа. Баян-Өндөр сумын сүсэгтэн олны буянт үйлсэд зориулан лам Лувсан-Осор, Ц.Дагий нэр 2000 онд анхны суваргыг байгуулж дараа нь уран барималч Д.Баасанжавын дурсгалд зориулж 2003 онд дүү Мандахын Олзвой түүний хүүхдүүдээс зориулсан буяны суваргууд Баян-Өндөр сумын төвд бүтээгдсэн. Мөн лам Лувсан-Осор, Дагий нар Ганжуурын 108 блтийг бэлэглэсэн байна. Одоо лам, нэг сахиул няравтайгаар уилд хаврын эхэн сарын 15-нд зуны эхэн сарын 15-нд алдаг оног хурал хурж байна.

Хүснэгтийн дугаар :
ӨХБР 066

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ӨХБР 066  ATSF    Буян дүүрэн Баян өндөр  Ном Хуудас : 68-71  0000-00-00      Д 
ӨХБР 066  ATSF  Д.Лүндээжанцан  Халхын түшээт хан аймаг, Далай гүний хошууны түүхийн хураангуй  Ном Хуудас : 61-67  0000-00-00      Д