Тойдуудийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Тойдуудийн хийд,Лүнгийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
802

Ринчений жагсаалт дах нэр :
Дашлин хурал

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Цогтцэций сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Түшээ гүний хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Цогтцэций сум Дашлин хурал Цогтцэций сумын нутагт Дашлингийн хурал хэмээх Эрдэнэ овооны орчимд байсан ба 2-3 дугантай Улаан Жамсран шүтдэг түр цагийн хурал байжээ.Энэ хурал нь Сайн бичигтийн хийдээс салбарласан бөгөөд Балдан Цорж Лувсан Цорж гэж 2 хүн хурлыг тэргүүлдэг байсан байна.Мөн энд дэчин зурхайч гэж зурхайч лам суудаг байжээ.Анх тус хурлыг Нурдан тайж гэдэг хүн 1850-иад оны үед үүсгэсэн бөгөөд Цогчин, Ядам, Дарь эхийн гэсэн 3 дугантай байв.Уг хурал 1937 оны эхээр Сайн бичигтийн хийдийг хаагдахад цуг хаагджээ.

Байршлын тайлбар :
Тус хийд нь Бичигтийн хийдээс 35 км зайтай оршино. Лүнгийн их бага овоо гэж тахилгатай овоо байна. Урд талаараа дэрстэй дэрсэн дотроо худагтай Лүнгийн ус гэж нэрлэдэг. Өмнө талаар нь Өлгийн хадны бууц баруун урд талаар нь Ловшиг гэдэг нэртэй уулын хэц үргэжилнэ. Туурь араараа уул толгодтой. Сүм дугана нь уулынхаа бэл рүү шахаж баригдсан. Зүүн доод хэсгээр нь жалга байна.

GPS хаяг :
North 43° 44’  East 106°  08’

Нийт газрын хэмжээ :
Side1: 350 Side2: 350 Side3: 350 Side4: 350 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн голд нэг том дугана баруун талд нь 2-3 жижиг сүм байсан бололтой туурь байна. Баруун захад нь нэг чулуун суварга дуганы зүүнтээ өргөө нь дуганатайгаа байна. Зүүн урд баруун урд талд нь лам нарын байрлаж байсан гэрийн буурь болох хэдэн буурь байна. Лүн бригад сүүлд нь төвлөрч байгаад Бэлгэх бригад руу хойшоо нүүсэн энэ газраас хойш 10 км газарт байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Уг нь Тойдуудын нэртэй хийд, олон нүүсэн. Мэдэж байгаагаар гурван удаа нүүсэн. Эхлээд элэгний эхэн дээр, дараа нь сайн дэрс, сүүлд нь Лүн дээр очсон. /О.Гэмпэл гуайн мэдээ/

Хүснэгтийн дугаар :
ӨГЦЦ 041

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ӨГЦЦ 041  B027  Данзанноровын Хүү   Цогтцэций уугуул ус, суугуул нутаг  Ном   0000-00-00  Улаанбаатар хот  "Ариун судар" ХХК  Е