Ширээт ламын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Ширээт ламын хийд,Сайн бичигтийн хийд,Ширээт Жамъяндоржийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
800

Ринчений жагсаалт дах нэр :
Сайнбичгийн хийд /Ширээтийн хийд/

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Цогт цэций сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Түшээ гүний хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Өмнөговь аймаг. Цогтцэций сум Сайн бичигтийн хийд /Ширээт ламын хийд/ Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Шанхын уулын өвөр бэлд энэхүү хийд оршиж байжээ.Анх 1820 онд Ар задгай гэдэг газар Лувсанбалдан гэдэг хүн бусад олон ардын хамтаар хурал байгуулж хошуу хийдээс дэг жаяг авсан байна.1840-өөд оны үед 6 дацан 6 дугантай 200 орчим ламтай Дэмбэрэл занги, Ширээт лам Жаминдорж, цорж Ширбазар, донир Шарав нар хурлыг тэргүүлж явжээ.Гомбо шүтээнтэй Ядам сахиустай энэ хийд 17-18 дуган дацантай 1000 шахам ламтай байжээ.Цогчин дуган нь 32 баганатай 2 давхар модон дуган байсан бөгөөд 1000 лам багтаж хурал хурдаг байжээ.Тус хийдэд домын дамжаа гавьжийн дамжаа аграмбын дамжаа барихаас гадна Цам гарах Майдар эргэх, Ганжуур хурах, Хайлан хурах, маанийн бүтээл хийх нүгнээ сахих, сор залах зэрэг шашин номын зан үйлүүд тодорхой хугацаанд тогтсон дэг жаягын дагуу явж иржээ.Чойрын дацан нь гүнчин игчаатай байжээ.Сайн бичигтийн хийдийг Ширээт ламын гэж нэрлэдэг нь урьдын Ширээтийн 7-р дүр болох Жаминдорж ламтан 20-р зууны эхээр уг хийдийг тэргүүлж байсантай холбоотой.Тус хийд нь ойролцоох хошуу хийд Олдохын хийд, Эхэн загын хийд, Сангийн далайн хийд, Налихын хийд зэрэг хийд хурал номын газруудтай холбоотой байж мөн өгөөөмөр Цагаан овоо, Цэцийн уул, Бушигийн рашаан, Агуйтын рашаан зэрэг уул усыг тахиж тайдаг байжээ.Энэ хийдэд Ширээт ламын багш Шаравжанцан, Ёндон лам Дагва дооромбо, Гонгор дооромбо, Лодой чойдон аграмба зэрэг эрдэм чадалтай лам нараас гадна бурханч лам Цэдэн, Цорж Гомбо эрин, Цогчин ловон тайвандай, Жүдийн Ловон Цэдэн, Унзад Данзан, Лувсандорж, Норов, даа лам Чойдорж, Гомбозов, Махбал нарын мяндагтнууд байжээ.Мөн тайвандай Борын данзан зэрэг томоохон зоч лам нар байсан ба тэд хүрээнд суудаггүй ихэвчлэн Ханбогдын хаданд сууж нямба хийдэг байжээ.Сайн бичигтийн хийд нь бүтцийн хувьд аймаг гэж байгаагүй Арын хүрээ, Дунд хүрээ, Өвөр хүрээ гэсэн 3 хэсэгт хуваагдаж байжээ.Тус хүрээ 1937 оны эхээр хаагдаж 1938 оны дунд үеэс эзгүй хоцорсон сүм дугануудыг нурааж эхэлсэн байна. Сайн бичигтийн хийд буюу Ширээт ламыгн хийд нь манай орны өмнөд зах хязгаар нутгийн буддын 10 их ухаан, соёл боловсролын томоохон төв байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Цогтцэций сумын харяат 92 настай унзад Отгоны Гэмбэл гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.15

Байршлын тайлбар :
Тус хийдийн туурь нь Их Шанхан гэж уулын хормойд бэлд байгуулагдсан хийд. Ойр байгаа газар усыг нэрлэвэл: Өгөөмөр, Лүнгийн уул, Цагаан овоо, Цэций уул, Ар цагаан овоо, Өвөр цагаан овоо гэж газрын дунд байна. Баян-Овоо сумын наахан нь оршино. Хийдээс урагш говь,хөндий болдог. Ар тал нь Их шанхан уулын хэц ар, өвөр, дунд гурван хүрээтэй байсан. Сумын төвөөс зүүн урагш 57-км т оршино.

GPS хаяг :
North 43° 33’  East 106°  01’

Нийт газрын хэмжээ :
Side1: 600 Side2: 800 Side3: 600 Side4: 800 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийг үндсэндээ гурван хэсэгт хувааж болно. Хамгийн урд талд нь Өврийн хүрээ энд нэг дороо бөөн гурван том дугана, дуганы баруун талд жас гал тогоо нь үргэжилсэн байна. Энэ гурвын зүүн хойно нэг жас дугана байна. Мөн Өврийн хүрээний баруун хойд захад бас нэг том дугана жастайгаа байна. Бас хоёр суварга байна. Дунд хүрээнд нэг том дугана нэг жижиг сүм байна. Жас нь айлуудын дунд орсон учир мэдэгдэхгүй болсон байна. Арын хүрээ нь мөн нэг том дугана жас мөн том суваргатай бөгөөд энэ гурван хүрээнд лам нарын сууцны буурь туурь маш их байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1840

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 оны 6 сар - Ярилцлагын дугаар:022
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
200 гаруй лам

Хүснэгтийн дугаар :
ӨГЦЦ 040

судалгааны баг :
Team: Е

Отгоны Гэмбэл


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors