Хошуу хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Хошуу хийд,Гандан шадүвлин хийд,Үлэмж арвижуулагч хийд,Лүнджайжүржүр,Онгийн хошуу хийд,Хошуу хурал,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Гандан шадүвлин, Лүнджайжүржүр
Төвд нэр Уайли:
*dga' ldan gshad sgrub gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
719
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хошуу хүрээ / Түшээ вангийн хүрээ, Онгийн голын хүрээ, Гайхамшигт сайн билэгт сүм/
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Өмнөговь
Сум :
Мандал-Овоо сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Түшээ гүнмй хошуу/ Дэлгэрхангай уулын хошуу /
Товч түүх :
Өмнөговь аймаг Мандал овоо сум. Түшээ вангийн хошуу хүрээ. /Онгийн хүрээ./ Түшээт хан аймгийн Говь түшээ ван Лхамсүрэнгийн хошууны гол хүрээ болох Онгийн хүрээ нь Дэлгэрхангай сумын төвөөс баруун урагшаа 70 орчим км-т Мандал овоо сумын нутгийн хойд талд Чандмань уулын өмнө бэлд суурьшиж байжээ.Тус хүрээг үүсэн байгуулагдсан тухайд “...Түшээт чин ван Лхамсүрэнгийн хошуунд анх Чин Улсын Энх амгалангийн 47-р /1709/ онд харьяат засаг ноён Доржванчигийн үед олон сүсэгтэн эвсэн нийлж Дээдийн шавдан бататгах ба хамаг амьтны тусын тулд уул хошууны нутаг Онги голын зах Түг овоо хэмээх газар сүм,суварга хэд хэдийг байгуулсны дараа Чин улсын хааны зарлигаар “Гайхамшигт Сайн Билэгт сүм” хэмээн нэр шагнасан.Энд Гүнрэг,Минтүг,Цам,Ярхайлин зэрэг хурал хурж дараа нь Цанид,Жүд,Дүйнхор,Манба дацангууд байгуулж олон зүйлийн хурал ном дэлгэрүүлэн буй...”хэмээн бичсэн баримт Үндэсний төв архивийн гар бичмэлийн фондод хадгалагдаж байна Нутгийн зарим ахмадуудын яриагаар 1840-өөд оны үед хошуу ноён С.Балдандорж /Балдорж/ цорж лам Барь Ёнзон Дамцагдорж нар үүсгэн байгуулсан гэж буй нь ташаа бололтой Доржванчиг---Анхны засаг Лидэрийн хүү.Хошууны 2 дахь ноён./1694-1728 он/ Дээдийн шавдан бататгах—Манжийн хаан эрүүл энх байж,урт удаан наслахын төлөө ном уншихыг ингэж нэрлэдэг байв.. Минтүг--“Акшоби” бурхны сүм буюу хурал. Тус хийд нь 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр 1000 орчим ламын данстай үүнээс хүрээнд байнга суудаг нь 400 гаруй.Манба,Зурхай,Жүд,Гүнрэг,Дүйнхор зэрэг таван дацан сургалттай,хүрээний гол шүтээн нь Улаан Жамсран байжээ.81 тохой өндөр Майдар бурхантай байсан ба зуны эхэн сард Майдар эргэх ёслол хийдэг.75 цамтай байжээ.Жил бүрийн зуны эхэн сард Дэлгэрхангай уулыг тахидаг байсан байна.Энэ хүрээнд олон арван эрдэм чадалтай лам хувраг байснаас хамгийн нэрд гарсан нь Доёд зурхайч гэж алдартай зурхайч байжээ.Дээрх наян тохой Майдар бурхныг Түшээт ван Лхамсүрэн, аграмба Бавуудорж, гүн Өлзийноров нарын идэвхитэй оролцоогоор 25 мянган лангаар 1920-иод оны үед бүтээжээ.Майдрын дуган Чойр, Гүнрэг, Дүйнхор, Манба, жүдийн дугануудаас гадна хойд талаараа цувараа олон суваргатай байжээ.Мөн 5 дацантай Майдар эргэдэг, Сор залдаг, Лянх хурдаг байжээ. 8-р Богд Жавзандамбыг анх Төвдөөс залахад Их хүрээний ноёд мяндагтнууд энэ хүрээн дээр угтаж авч байсан түүхтэй.Сүм дугануудын гадна талаар лам нарын сууц эд хөрөнгө агуулдаг шавар модон олон хашаатай хятадын мухлаг дэлгүүр тоосго боловсруулдаг бааюутай төвлөрсөн суурин газар байжээ.Тус хүрээний хурал ном 1935 оны өвлөөс бүрэн хаагдсан ба сүм дуганы бурхан тахил судар ном үндсэндээ бүгд устгагдсан бололтой.Одоо шинээр сэргээгдсэн сумын Дашчойнхорлин хийдэд тахилын хоёр мөнгөн цөгц л үе дамжиж иржээ.Хүрээний туурин дээр одоо хэдэн жижиг шавар дуганы ором,мөн айраг хадгалж байсан гэх газар ухсан зоорь маягийн нүх үлдсэн байна. Энэхүү Онгийн хүрээ нь 18-20-р зууны үеийн Түшээг Хан аймгийн Говь Түшээ гүний хошуу,Богд хан уулын аймгийн Дэлгэрхангай уулын хошууны/1923-1931 он/ буддын шашны ном соёлын том төв болж байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Монгол Улсын Үндэсний төв архив.ФА-3 , д-1 , хн-1011. 2.Дэлгэрхангай сумын Дашпунцаглин хийдийн тэргүүн лам Батсүхтэй хийсэн ярилцлагаас./2007.06.25./ 3.Мандал овоо сумын иргэн өндөр настан Бархүүтэй хийсэн ярилцлагаас /2007.05.27/
Байршлын тайлбар :
Газарзүйн байдал нь: Говь хээрийн бүсийн уул усаар хүрээлэгдсэн тачир ургамалтай, элсэрхэг нарийн хайрган хөрстэй тэгш голын хөндий юм. Баруун талаар нь Онгийн голын салбар Турын гол,зүүн, зүүн хойд талаар нь Дэлгэрхангай уул, түүний салбар уул болох Шашир уул зэрэг байна. Тахилгатай газрууд нь: Өлзийт овоо Ойр суурин газар нь: хийдийн тууриас урагш 60 км-т Өмнөговь аймгийн Мандал Овоо сум юм. Тууриас хойшоо Онгийн гол өгсөөд 30-40 км-т Онгийн гурван хийдийн нэг болох Барь ламын хийд, Хутагт өршөөлтийн хийдийн туурь бий. Сумын төвөөс хойш 60 км-т оршино.
GPS хаяг :
North 45° 10’ East 104° 07’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 300- Side2: -500 Side3: 500- Side4: -700 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогийн байдлаар хийдийн баларсан туурь үлдсэн байна. Хийдийг сэргээн хурал номын үйл ажиллагаа явуулсан зүйл үгүй. Туурийн үлдсэн байдлыг товч дурьдвал: ухаж сэндийлсэн сүм дугана, гэр байшингийн туурь, барилгын материал / шавар туурга,тосгоны хагархай,дээврийн ваар,суурь чулуу/ зэрэг хогоор дүүрсэн талбай болжээ. Энд тэндгүй овгор шороо овоонууд, нэг ч бүтэн дуганы туурь алга байна. Бүгдийг нь ухаж сэндийлж тонон барилгын материал, шашны эд зүйлийг нь авжээ.
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Үгүй
Сүм хийд байгуулагдсан он :
1877 он
1864 он
Манжийн хааны үе 1840 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Үгүй
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ДУДХ 008
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
500-800 лам
2000 лам
800-1000 лам
500 лам
Хүснэгтийн дугаар :
ӨГМО 001
судалгааны баг :
Team: Е
Д.Цэцэгмаа Бархүү

Аман түүх
Дэлгэрийн Ням

Аман түүх
Газрын зураг :
Байршилын зураг :
Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyorsЦуглуулсан баримтууд :
| ӨГМО 001 | ATSF | Дамсүрэн | Дамдинсүрэнгийн бичиж үдээсэн намтар | Гар бичмэл Хуудас : 1-9 | 0000-00-00 | Е |