Арханы хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Арханы хурал,

Ринчений зураг дах дугаар :
103

Ринчений жагсаалт дах нэр :
Дагинын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Эрдэнэбулган сум 3-р баг буюу Зэрлэг багийн Архан голд

Аймгийн хуучин нэр :
Улаанбаатар

Сумын хуучин нэр :
8-р Богдын бага шавь, Өвөр ширхтэн, Урианхай Архан харуул

Товч түүх :


Хөвсгөл аймаг Тусгалтын дуган. / Арханы хурал/ Дашчойнхорлин сүм Хуучин зааг захиргааны нэгжээр 8-р Богдын бага шавийн нутаг Дээрхийн харуулын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг буюу Зэрлэг багийн нутаг Тусгалт хэмээх газар Үүрийн голын зүүн биед Арханы хурал хэмээх нэгэн дуган бүхий цагийн хурал байжээ. Уг хурлыг нутгийн олон Тусгалтын дуган, Арханы хурал хэмээн 2 янзаар нэршиж ирсэн байна. Дуганын туурийн хойт талд Баян-Өндөр уул , баруун талд Тарвагатай, Горхин урд талд Ишгэн толгой, зүүн талд Улаан хясаа хэмээх газрууд бий. Эрдэнэбулган сумын төвөөс 25км газар, Даяндээрхийн хүрээнээс 12 км орчимд байх цагийн хурлын энэ нэг дуган нь 10-15 орчим ламтай , 19-р зууны дунд үе буюу 1840-1850-аад оны үед байгуулагдсан гэж үздэг ба үүсгэн байгуулагч нь одоогоор тодорхойгүй байна. Харин энэ дуганд хурж байсан лам нар нь дан улааны чиглэлийн хурал ном хурдаг байсан ба хавь ойрдоо нэртэй 5-6 зоч лам байжээ. 1930-аад оныг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад Даяндээрхийн хүрээг хаагдахаас өмнө үйл ажиллагаа нь бүрэн зогсож эзгүйрч хоосорсон дуган нь байсаар байгаад 1960-аад оны нүүрийг үзэж нураагджээ. Дээрхи мэдээллүүдээс үзвэл Тусгалтын дуган нь монголын эртний бөө мөргөлийн томоохон төв байж байгаад хожим нь 18-р зууны дунд үеэс гэлүгбагийн ёсонд дагаар орсон Даяндээрхийн хүрээний ойролцоо үлдсэн цорын ганц улааны чиглэлийн хурал номын газар байсан бололтой. 1. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын өндөр настан Намхайнямбуу гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.06.15

Байршлын тайлбар :
Эрдэнэбулган сумын төвөөс зүүн хойш 60 км орчим Зэрлэг багийн Тусгалт хэмээх газар 2 дуганы туурь бий. Үүрийн голын зүүн захад, хойд талд нь Баян- өндөр уул, баруун хойно Горхой-Тарвагтайн уул, голын тушаа баруун талд Ишгэн толгой, зүүн урд Улаан хясаа байна. Өндөр уулын ойн бүсэд оршино.

Нийт газрын хэмжээ :
Side1: 10 Side2: 7 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг 2 модон дуганы туурь одоогоор сайтар мэдэгдэх ул мөргүй өндөр уулын ойн бүсийн өвс ургамал битүү ургасан.

Сүм хийд байгуулагдсан он :
1840-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1950-д он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
10-15 лам

Тэмдэглэл :
10. 1840-өөд онд Архан харуулын хүн ардад зориулан Даян дээрхийн хүрээний салбар энэ 2 дуганыг барьж цагийн хурал хурж байв. Лам нар нь хаврын улирал, намрын хайлангаар Дээрхийн хүрээнээс ирж ном уншиж байв. 11. 1937 онд дуганы үйл ажиллагаа бүр мөсөн зогссон ба 2 модон дуган 1950-иад он хүртэл байж байгаад нутгийн хүмүүс буулган авч пүнз, хашаа хороо барьсан. Харин бурхан тахилыг нь 1937 оны зун Даян дээрхийн хүрээ рүү 2 үхэр тэргээр зөөж аваачсан гэж ярьдаг. 2. Эрдэнэбулган сумын нутагт Аригийн гол урсдаггүй бөгөөд зөвхөн Арханы гол л урсана. Энэ нь Арханы дуган нэртэй байсан бөгөөд сумын нутагт Дагины хурал гэдэг нэртэй газар байгаагүй гэж ахмадууд ярьж байна.

Хүснэгтийн дугаар :
ХӨЭБ 056

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :