Өвгөдийн хуйн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Өвгөдийн хуйн хурал,

Ринчений зураг дах дугаар :
110

Ринчений жагсаалт дах нэр :
Өвгөдийн хуйн хурал /Дэчинравжаалин /

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Цагаан-уул сум Өвгөд багийн нутаг

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Өвгөдийн хурал Хуучин засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгйин Цагаан уул сумын өвгөд багийн төвийн орчимд өвгөдийн хурал хэмээх нэртэй энэхүү цагийн хурал байжээ.Уг хурал нь гурван дугантай цагийн том том хурлуудыг хурдаг бас цөөн тооны хүүхдүүдийг шавилуулан сургадаг байв.Өвгөдийн хурал хэмээсэн учир нь өвгөн лам нар олонтой өөрөөр хэлбэл ойролцоо томоо хүрээ хийдэд сууж байсан нутгийн лам нар нас өндөр болмогц орон нутагтаа ирж булаг ус сайтай уул ус тэгшэрсэн байгалийн аглагт ирж сүм дуган байгуулан хурал номын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсантай холбоотой ажээ.Жишээ нь энд Богдын хүрээнд алдартай Лувсан аграмба, дүүрэгч вангийн хүрээний анхны аграмба Гоо аграмба, Буурал аграмба нарын зэрэг аграмба, гавьж цолтой олон өндөр настай лам хуврагууд хуж байв.Тэд дуганы хажуугын булагт маш их сачиг дүлцэн хийж өргөдөг байсан учир тэр булаг рашааны чанарыг олж нутгийн ардууд эмчилгээний зориулалтаар хэрэглэх болсон төдийгүй уг булгийг Өвгөдийн рашаан гэж нэрлэх болжээ. Мөн энд уншлага сурсан хүүхэд дараагийн шатандаа суралцахаар Гэгээний хүрээ, Тэсийн хүрээ зэрэг рүү очдог байсан байна. Үе үе цагийн хурал хурахаараа ихэвчлэн 30-40 лам хурдаг бол томоохон хурлуудад Гэгээний хүрээ, Тэсийн хүрээ зэрэг ойр орчмын хүрээ хийдээс лам нар ирж 150-200 –д хүрч байжээ.Тус хурал нь Жамсран шүтээнтэй, Цэдэр хариулахдаа 21 улаан сэрх авч очсон байсан гэх мэдээллүүдээс үзэхэд улааны чиглэлийн хурал ном зонхилж байсан бололтой.Өвгөдийн хурлын туурь нь Цагаан уул сумын төвөөс зүүн хойш 30 орчим км-т, Өвгөд багийн төвд тууриуд нилээд баларч хуучин бригадын байшингуудын ором тууриудтай нийлсэн байдалтай байна. Өвгөдийн хурал анх үүсгэн байгуулагч ба байгуулагдсан он нь тодорхойгүй 1938 онд хаагдаад л тэр жилдээ дугануудыг нураажээ. Энэ хурал нь Б.Ринчений хянан тохиолдуулж 1979 онд хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын 110-рт Өвгөдийн хурал нэрээр бүртгэгджээ. Холбогдох эх сурвалж: 1. С. Лхагва. Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүх. УБ, 1997. 2. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 87 настай Буд гуайтай хийсэн . ярилцлага 2007.06.08 3. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Равданчойнхорлин хийдийн тэргүүн Эрдэнэбат гуайтай хийсэн ярицлага. 2007.06.08

Байршлын тайлбар :
Цагаан-уул сумын төвөөс зүүн хойш 30 км-т байх Өвгөд багийн төвд байна. Ойт хээрийн бүс. Хойд талд Цагаан уул, зүүн талд Хүнхэр хавцал, урд талд Шаргын өвөр,Цагаан уулын тахилгат овоо хойно нь бий. Уг тууриас зүүн хойш Галтын давааг давж 8 км явахад Дордогойн хийд хүрнэ.

GPS хаяг :
North 49° 34’  East 097°  41’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
30-аад лам

Тэмдэглэл :
Богдын хүрээнд сууж байсан энэ нутгийн харъяат олон чадалтай аграмба цолтой өвгөн лам нар насны эцэст нутагтаа ирж суурьшиж энэ хурлыг байгуулсан. 40-50 ламтай боловч байнгын суудаг лам нар нь 30 орчим байсан бололтой. Өвгөн лам нар нь онцгой хурлуудад ирж суухаас гадна хүүхдүүдийг гэрээр шавилан сургаж ном зааж байжээ. Найдан чого,Маналын чого хурдаг. Майдар эргэдэг.

Хүснэгтийн дугаар :
ХӨЦУ 033

судалгааны баг :
Team: Г

Эрдэнэбат


Аман түүх

Газрын зураг :