Агьтын эхний Цагаан номун хааны дуган

Read in English

Сүм хийдийн нэр :
Агьтын эхний Цагаан номун хааны дуган,

Ринчений зураг дах дугаар :
150

Ринчений жагсаалт дах нэр :
Аягатын хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Жаргалант сумын 2-р баг Шар хүүгийн өвөлжөө

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай чойнхор вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Жаргалант сум. Агьтийн эхний дуган. Хуучин Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2-р багийн нутаг сумын төвөөс хойш 30 орчим км зайд 2-р багийн төвөөс 7 км-т Шархүүгийн өвөлжөө хэмээх газар 2 дуганы туурь бий. Энэ хоёр дуган нь Агьтийн эхний дуган хэмээн нэрлэгддэг байжээ. Энэ газар нутгийг 1980-аад оноос өмнө Агьтийн эх гэдэг нэртэй байснаа 2-р багийн малчин Шархүү гэдэг айл өвөлжөө гаргаж өвөлжддөг болсноос хойш Шархүүгийн өвөлжөө хэмээн нутаг орныхон нэрлэх болжээ. Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “ БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн бүртгэлийн 150-рт Жаргалант суман дахь Аягатын эхний дуган хэмээн бичигдсэн нь ташаарсан бололтой ба тус суманд Аягат хэмээх нэртэй газар ус байхгүй байна. Агьтийн хурлын энэ дуганыг 1830-аад оны үед Тариатын хүрээнээс Дондог, Жигмэддамба, Ихнасан гэсэн 3 хүн ирж ард талын уулын хаданд нь майдар, зонхов, шагждүв 3 бурхныг зуруулаад баруун хамрын хаданд очирваань бурхан зуруулж өвөр дэвсэг дээр нь 2 модон дуган барьснаар Агьтийн хурлыг үүсгэжээ. Энэ хурал нь байнгын хуралгүй, цагийн хуралтай Нүхтийн хүрээ/ одоогийн хөрш Шинэ-Идэр суманд байсан/, Мандахын хүрээ /одоогийн хөрш Галт суманд байсан/ -нээс лам нар гарч ирж дүйчэн өдрүүдээр хурал хурдаг байжээ. Дуганы гол шүтээн нь Улаан сахиус буюу Жамсран сахиус байв. Энэ хурал голчлон гүнриг, санжчогсом, чоймпорол хурах ба ялангуяа санжчогсом гэдэг номыг 100 жил хурсан гэдэг. Сүүлчийн тахилч нь нутгийн халзангийнхан хэмээх удмын 7 халзангийн нэг халзан Шарав хэмээх хүн байсан ба ловон нь Сандуйжав гэдэг хүн байжээ. Агьтийн хурал нь 1937 оны эхээр үйл ажиллагаа нь зогсож хаагдсан ба эзгүйрсэн хоёр дуганыг 1938 онд Ядамжавын Батбаяр гэдэг хүн шатааж устгажээ. / Жаргалант сумын өндөр настан 78 настай Д.Шагдарсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.06.04/

Байршлын тайлбар :
Өндөр уулын бүсэд. Жаргалант сумын төвөөс хойш 30 км зайд 2-р багийн төвөөс 7 км-т Шархүүгийн өвөлжөө хэмээх газар хойд талд Шар хүүгийн ам, зүүн талд Агьтын булан, баруун талд Хүрэн гозгор хэмээх уул бий. Зүүн талд асгат модны овоо хэмээх тахилгат овоо байна.

GPS хаяг :
North 48° 36’  East 099°  42’

Нийт газрын хэмжээ :
Side1: Ө 7 Side2: У 11 Side3: Ө 7 Side4: У 11 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг 2 дуганы туурь газрын хөрснөөс бараг бүрэн эдгэрсэн байна. Сайн ажиглахад дуганы туурь болох шороон далан газрын хөрснөөс бүдэг харагдана. Одоо энэ туурийн орчим айлын малын өвөлжөөний газар бий болсон.

Сүм хийд байгуулагдсан он :
1830-аад он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дондогийн Жигмэд хамба /Их цагаан номун хаан / - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Их насан /Бага цагаан номун хаан / - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

Тэмдэглэл :
Туурийн хойд хаданд Шагжтүв,Майдар,Зонхов баруун уулын хадны энгэрт Очирваань зуруулсан байсан нь арилж сүүлд нь /1990-ээд оноос/тосон будгаар тодруулжээ. Гол шүтээн Улаан сахиус байв. Байнгын хуралгүй цаг үеийн хуралтай ба тахилч лам байнга суудаг, хамгийн сүүлчийн тахилч нь Халзан хэмээх Шарав гэлэн байжээ. Санж чогсом гэдэг номыг 100 жил хурсан гэж хууччуул ярьдаг.

Хүснэгтийн дугаар :
ХӨЖР 023

судалгааны баг :
Team: Г

Шагдарсүрэн


Аман түүх

Газрын зураг :