Арын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Арын хүрээ ,"Үүрд хөгжүүлэгч” сүм ,Жүндүйдаржаалин ,

Ринчений зураг дах дугаар :
148

Ринчений жагсаалт дах нэр :
Арын хүрээ /Тариатын арын хүрээ-Дашлин/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Жаргалант сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Жаргалант сум. Арын хүрээ.”Үүрд хөгжүүлэгч”сүм./Жүндүйдаржаалин/ Сумын төвөөс урагш 25 км зайд 1-р багийн нутаг Эрдэнэтээл хэмээх газар энэ туурь байдаг. Урд талд нь Тарвагатайн нурууны салбар далайн төвшнөөс дээш 2800 м өндөр Хутаг уул, баруун талд Ороохын давааны шувтарга нарийн, зүүн талд Эрдэнэ тээлийн ам байна. Хутаг уулаас эх авсан Тойн голын зүүн биед голоос 1 км орчим зайд өндөр уулын бүсэд багтана.Хойд талын Эрдэнэ тээлийн овоог тахидаг. Хүрээний сүм дуганы туурийн ором мөр нүдэнд тодорхой харагдана.Мөн энд байсан 8 том суварга 4 хүрдний ором байх ба түүнийг тойрсон сүсэгтэн олны горооны мөр маш тодорхой үлджээ. Арын толгойд байх цогчэн дуганд хүрэх боржин чулуун шат бүхий 108 гишгүүр бүтэн үлдсэн. Цогчин дуганы туурин дээр шинээр модон дуган барьсан. • • Арын хүрээ хэмээсэн нь Далай чойнхор вангийн хошууны шашин номын төв Тариатын хүрээнээс хойш Тарвагатайн нурууны ар биед байгуулсанаар Арын хүрээ гэж нэрлэгдэх болжээ. Төвд нэр нь Жүндүдаржаалин буюу Үүрд хөгжүүлэгч хэмээх утга бүхий нэр байв. Түгээмэл Элбэгтийн 11-р он буюу /манжийн тооллын/ 1861 онд 10-аад ламтай анх үүсгэн байгуулагдаж богино хугацаанд маш түргэн тохижсон гоёмсог хүрээ болжээ. Далай чойнхор ван Цэрэнсодном ,Тариатын хүрээний хамба Цэрэндорж нар ихэд дэмжин Хятадын У-тай гэх ариун догшин орны хэлбэр загвараар барьсан Арын Утай болгох зорилгоор барьсан гэдэг домогтой. Арын хүрээний цогчин дуганыг өндөр уулын энгэрт байх нэгэн бэсрэг толгойн оройг тэггшлэн засч бариад түүнд хүрэх замыг 108 үетэй засмал боржин чулуугаар шатлан тавьжээ. Арын хүрээнд Бүрэн засагчийн 5-р он буюу 1866 онд Чойр дацан байгуулж, Бадаргуулт төрийн 18-р он буюу 1892 оноос цамын бүжиг дэглэн гаргажээ. Арын хүрээний цам, майдар нилээд гоёмсог сүрлэг баг өмсгөлтэй байсан гэдэг.Хүрээнд 500-гаад лам сууж ном хурж байсан гэдэг.Арын хүрээний сүм дуган хийц, ур сайтай байв.Хүрээнд 2 м урт алтаар шарж, урласан гоёмсог хийцтэй 2 их хүрээ байсан нь одоо сумын музейд хадгалагдаж байна. Эл хоёр бүрээ хийц, томоороо Далай Чойнхор хошуундаа гайхагдаж байжээ.Хүрээний хурал ном 1930-аад оны сүүлээр зогсож, лам хувраг нь тарснаас сүм дуган сүйтгэгдэж үгүй болсон байна.Мөн энэ хүрээнд хадгалагдаж байсан Түвд хэлээр модон бараар барласан 108 боть ганжуур одоо Хөвсгөл аймгийн музейд бий. 36000 орчим хуудастай, 1160 гаруй судрыг багтаасан 108 боть бор шар хүрэн торго 3 давхар даавуун баринтагтай хээ угалз бүхий 8 модон шүүгээнд хадгалдаг байсан энэ судрыг Галт сумын иргэн Азар дүвчин хэмээх өвгөн хүрээ хийдийг сүйдэх үед бүрнээр нь авч 39 жил ууланд хадгалж байгаад 1976 онд тус музейд хүлээлгэн өгчээ. Бас арын хүрээний цогчин дуганы өмнө байсан хоёр чулуун арслан одоо Жаргалант сумын орон нутгийг судлах музейн үүдний довжооны хоёр талд суурилуулсан байдаг. 2001 оны 06 сарын 06-ны өдөр Эрдэнэ толгойн орой дээр байх Арын хүрээний цогчин дуганы туурин дээр нутгийн бизнесмен Говь компанийн захирал Сэдваанчиг,Тариатын хүрээний лам асан Лувсангомбосүрэн,Арын хүрээний шавь асан Дэлгэр, УБ хотын иргэн жолооч Дашдондов нарын идэвхи оролцоотойгоор модон дуган барьжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004, 2.Ч.Банзрагч. Халхын Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны түүх. УБ.2000, 3.Жаргалант сумын өндөр настан 78 настай Д.Шагдарсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.06.04/ 4 М. Нямаа. Хөвсгөл аймгийн лавлах толь. УБ.2001,

Байршлын тайлбар :
Жаргалант сумын төвөөс урагш 25 км зайд 1-р багийн нутаг Эрдэнэтээл хэмээх газар энэ туурь байдаг. Урд талд нь Тарвагатайн нурууны салбар далайн төвшнөөс дээш 2800 метр өндөр Хутаг уул, баруун талд Ороохын давааны шувтарга нарийн, зүүн талд Эрдэнэ тээлийн ам байна. Хутаг уулаас эх авсан Тойн голын зүүн биед голоос нэг км орчим зайд өндөр уулын бүсэд багтана.Хойд талын Эрдэнэ тээлийн овоог тахидаг.

GPS хаяг :
North 48° 22’  East 099°  27’

Нийт газрын хэмжээ :
Side1: У8 Side2: Ө8 Side3: У12 Side4: Ө8 Side5: У10 Side6: Ө6

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хүрээний сүм дуганы туурийн ором мөр нүдэнд тодорхой харагдана.Мөн энд байсан найман том суварга дөрвөн хүрдний ором байх ба түүнийг тойрсон сүсэгтэн олны горооны мөр маш тодорхой үлджээ. Арын толгойд байх цогчин дуганад хүрэх боржин чулуун шат бүхий 108 гишгүүр бүтэн үлдсэн. Цогчэн дуганы туурин дээр шинээр модон дугана барьсан.

Сүм хийд байгуулагдсан он :
Манжийн тооллын Түгээмэл э

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1932 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940-д оны үе - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
60 орчим лам

Тэмдэглэл :
Арын хүрээ хэмээсэн нь Далай чойнхор вангийн хошууны шашин номын төв Тариатын хүрээнээс хойш Тарвагатайн нурууны ар биед байгуулсанаар Арын хүрээ гэж нэрлэгдэх болжээ. Төвд нэр нь Жундүйдаржаалин буюу Үүрд хөгжүүлэгч хэмээх утга бүхий нэр байв. Түгээмэл Элбэгтийн 11-р он буюу /манжийн тооллын/ 1861 онд 10-д ламтай анх үүсгэн байгуулагдаж богино хугацаанд маш түргэн тохижсон гоёмсог хүрээ болжээ. Далай чойнхор ван Цэрэнсодном ,Тариатын хүрээний хамба Цэрэндорж нар ихэд Хятадын Утай гэх ариун догшин орны хэлбэр загвараар барьсан Арын Утай болгох зорилгоор барьсан гэдэг домогтой. Арын хүрээний цогчин дуганыг Өндөр уулын энгэрт байх нэгэн бэсрэг толгойн оройг тэгшлэн засч бариад түүнд хүрэх замыг 108 үетэй засмал боржин чулуугаар шатлан тавьжээ. Арын хүрээнд Бүрэн засагчийн 5-р он буюу 1866 онд Чойр дацан байгуулж, Бадруулт төрийн 18-р он буюу 1892 оноос цамын бүжиг дэглэн гаргажээ. Арын хүрээний цам, майдар нилээд гоёмсог сүрлэг баг өмсгөлтэй байсан гэдэг. 2001 оны 06 сарын 06-ны өдөр Эрдэнэ толгойн орой дээр байх Арын хүрээний цогчин дуганы туурин дээр нутгийн бизнесмен Говь компанийн захирал Сэдваанчиг,Тариатын хүрээний лам Лувсангомбосүрэн,Арын хүрээний шавь асан Дэлгэр, Улаанбаатар хотын иргэн жолооч Дашдондов нарын идэвх оролцоотойгоор модон дугана барьжээ.

Хүснэгтийн дугаар :
ХӨЖР 022

судалгааны баг :
Team: Г

Шагдарсүрэн


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors