Нарийны хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Нарийны хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
141

Ринчений жагсаалт дах нэр :
Нарийны хурал

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Галт сумын 3-р баг Нарийний бэл хэмээх газарт

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Галт сум. Нарийны хүрээ Галт сумын төвөөс зүүн урагш 18 км газарт 3-р багийн нутагт Нарийны бэл хэмээх газарт 4 жижиг 1 том байгууламжийн туурь бий. Зүүн талд Овоот уул, урд талд Халуун усны ам, баруун талд Хүрэн гозгор уул, Овоот уулан дахь Галтын овоо буюу Их Овоот байна. Ерөнхийдөө өндөр уулын бүсэд оршино. Туурийн зүүн талд 20-м газарт 60 см, 57 см өндөр хүн чулуу бий. Энд 1810-1820 оны үед байгуулагдсан Далай Чойнхор вангийн хошууны Гол багийн отгийн хурал номын газарг болох Нарийны хүрээ оршиж байжээ. Нэг том дуган, 4 ижил хэмжээ бүхий туурь нэлээд тод үлдсэн байна. Уг хүрээнд цогчин дуган, зурхайн дуган, чойрын дуган, дүйнхорын дуган байсан ба зуны эхэн сард майдар эргэдэг, намрын дунд сард ганжуур эргэдэг харин цам гардаг байсан тухай мэдээлэл алга байна. Нарийны хүрээнд нийт 200 орчим лам суудаг бэсрэг хүрээ байжээ. Тус хүрээ 1932 оны үед түр хаагдаад 1933 оны эхээр дахин сэргэж хурал номоо хурж байгаад 1937 оны эхээр бүрмөсөн хаагдаж мөхжээ. Овоот уулын Их овоо, өмнө зүгт алсад харагдах Салбартын овоо, баруун талын Хүрэн Гозгор хэмээх 3 өндөр овооны дундаж огтлолцолыг тулгуурлан Нарийний хүрээг байгуулсан гэж нутгийн ахмадууд ярьдаг. Хүрээний тууриас 40-өөд метр зайд -/зүүн талд /60 см өндөртэй, 57 см өндөртэй, 18-20 см зузаантай ,23-25 см өргөнтэй 2 хүн чулуун хөшөө бий. 60 см өндөр хүн чулуу нь эрэгтэй хүинй нүүрийн дүр төрх, 57 см өндөртэй нь эмэгтэй хүний нүүрийн дүр төрхийг илэрхийлжээ. Эмэгтэй дүр төрх маш тод дүрслэгдсэн /Сийлбэрлэн цохисон /хөмсөг нүд,чих,хамар ам,ээмэг зэргийг тод дүрсэлсэн. Нутгийн хүмүүс энэ 2 хүн чулууг Ноён, Хатан хоёр хэмээн нэрлэдэг. Энэ 2 хүн чулуутай зэрэгцэн хэмжээний хувьд ижил нэгэн босоо чулуу зэрэгцэн байна. Ямар нэг дүрс бичиг байхгүй. /Энэ чулуу шинлэх ухааны бүртгэлд ороогүй бололтой /. Өнө эртний гэж л нутгийн хүмүүс ярьдаг. Холбогдох эх сурвалж: 3. Ч.Банзрагч. Б. Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004, 4. Ч. Банзрагч. Халхын Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхо Вангийн хошууны түүх. УБ. 2000 3. /Галт сумын иргэн өндөр настан Пэрэнлэйлүндэв гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.02/

Байршлын тайлбар :
Галт сумын төвөөс зүүн урагш 18 км газарт 3-р багийн нутагт Нарийны бэл хэмээх газарт дөрвөн жижиг нэг том байгууламжийн туурь бий.Зүүн талд Овоот уул, урд талд Халуун усны ам ,баруун талд Хүрэн гозгор уул, Овоот уулан дахь Галтын овоо буюу Их Овоот хэмээх орон нутгийн тахилгат уул овоо байна.Ерөнхийдөө өндөр уулын бүсэд оршино. Туурийн зүүн талд 20 метр газарт 60 см, 57 см өндөр хүн чулуу бий.

GPS хаяг :
North 48° 39’  East 099°  51’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 8 Side2: Ө 8 Side3: У 15 Side4: Ө 15 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нэг том дугана дөрвөн ижил хэмжээ бүхий жижиг буурь туурь нүдэнд тод үзэгдэнэ.

Сүм хийд байгуулагдсан он :
1810-1820 оны үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940-д оны үе - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
30-д лам

Тэмдэглэл :
Овоот уулын Их овоо, өмнө зүгт алсад харагдах Салбартын овоо, баруун талын Хүрэн Гозгор хэмээх гурван өндөр овооны дундаж огтлолцолыг тулгуурлан Нарийний хүрээг байгуулсан гэж нутгийн ахмадууд ярьдаг. Хүрээний тууриас 40-д метр зайд -/зүүн талд /60 см өндөртэй, 57 см өндөртэй, 18-20 см зузаантай ,23-25 см өргөнтэй хоёр хүн чулуун хөшөө бий. 60 см өндөр хүн чулуу нь эрэгтэй хүинй нүүрийн дүр төрх, 57 см өндөртэй нь эмэгтэй хүний нүүрийн дүр төрхийг илэрхийлжээ. Эмэгтэй дүр төрх маш тод дүрслэгдсэн /Сийлбэрлэн цохисон /хөмсөг нүд,чих,хамар ам,ээмэг зэргийг тод дүрсэлсэн. Нутгийн хүмүүс энэ хоёр хүн чулууг Ноён, Хатан хоёр хэмээн нэрлэдэг. Энэ хоёр хүн чулуутай зэрэгцсэн, хэмжээний хувьд ижил нэгэн босоо чулуу байна. Ямар нэг дүрс бичиг байхгүй. /Энэ чулуу шинжлэх ухааны бүртгэлд ороогүй бололтой /. Өнө эртний гэж л нутгийн хүмүүс ярьдаг.

Хүснэгтийн дугаар :
ХӨГЛ 013

судалгааны баг :
Team: Г

Пэрэнлэйдүндэв


Аман түүх

Газрын зураг :