Нэр нь үл мэдэгдэх хийдийн туурь

Read in English

Сүм хийдийн нэр :
Нэр нь үл мэдэгдэх хийдийн туурь ,Жалханз хутагтын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
115

Ринчений жагсаалт дах нэр :
Бүрэн хааны хүрээ, Гэгээний хүрээ, Жалханзын хүрээ, Буяныг бүтээх сүм, Равданчойнхорлин

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Ар булаг сум 2-р багийн нутагт Үзүүр хад хэмээх газарт

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Ахай бэйсийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Жалханз Гэгээний хүрээ. / Бүрэн хааны хүрээ./ Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны томоохон хурал номын газар болох Жалханз гэгээний хүрээ нь одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын нутагт сумын төвөөс урагшаа 13 км зайд Гурван модны хонхор гэдэг газар суурьшиж байжээ.Нутгийн ардын аман мэдээлэл, түүхийн янз бүрийн баримтуудад тэмдэглэгдэн үлдсэнээр бол Жалханз гэгээний хүрээ нь 1872 онд шавыг нь тавьж, 1873 онд чогчин дуганыг барьж эхлээд 1876 онд аравнайлснаар тус хүрээ хийдийн түүх эхэлжээ.Тус хүрээний энэхүү анх шав тавьсан газар нь одоогийн Хөшөөтийн барчин хэмээх газар бөгөөд үүнээс хойш тухайн цаг үеийн нөхцөл шаардлагаас шалтгаалж одоогийн Арбулаг сумын Үзүүрхад, Цагаан уул сумын Сангийн далай, Гандан нуур зэрэг газруудаар нүүдэллэн суурьшиж яваад 19-р зууны сүүлчээр энэхүү Гурван модны хонхорт төвхөнжээ. Гэгээний лүрээ 1930-аад оны үед 20 шахам сүм дуганатай, 4 талдаа тойрсон 12 хүрд , хойд талдаа төвлөрсөн 3 том суваргатай, 300-аад лам байнга суудаг халхын шарын шашны дунд зэргийн хүрээ байжээ. Гэгээний хүрээ Жалханз гэгээний 7-р дүрийн үед ихээхэн бэхжиж баилга байгууламжийн хувьд тохижжээ. Голдоо эргэн тойрон гадуураа цагаан өнгийн зүсмэл модон /банз/ хашаатай , үүдэндээ асар маягийн хаалгатай /ямпай / 3 том ногоон сүм байсан нь Чагдарын , Улаан сахиусны / Жамсран/ , Жалханз гэгээний номын сан байжээ. Энэ тухай 1927 онд 7 настай тус хүрээнд сууж 1932 оныг хүртэл 5 жил шавилсан эдүгээ 87 настай Буд гуай өгүүлж байна. Тэрбээр цааш нь энэ үед Жалханз гэгэний хүрээ 22 сүм дугантай , 1000-аад ламтай цогчин, чойр, мамба , дүйнхор, жүд хурдаг гавжийн ба домын дамжаа барьдаг цам гарч майдар эргэдэг байсан хэмээн өгүүлж байна. Хүрээний сүүлчийн хамба нь Чойням аграмба унзад нь Раднаа унзад хэмээх хүмүүс байжээ. 1932 оны хавар тухайн үеийн баруун 4 аймагт гарсан лам нарын хөдөлгөөний үеэр Жалханз гэгээний хүрээ хаагдаж 1 жил илүү болоод 1934 оны эхээр дахин сэргэж үйл ажиллагаагаа явулж эхэлсэн байна. 1934 онд хүрээ дахин сэргэхийн өмнө буюу 1933 оны 8-р сард тус хүрээний 3 гол дуган болох сахиусны, чойрын , дүйнхорын 3 дуган шатаж гол гол бурхан шүтээн, судар ном нь устсан ба тухайн үед эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бөгөөд энэ үед Хөвсгөл аймгийн төв одоогийн Хатгал суманд төвлөрч байсан бөгөөд тэндээс усан хөөрөг бүхий гал команд ирж байсан тухай түүхийн баримт нутгийн ардын ам мэдээлэлд үлджээ. Дээрхи галыг хэн нэгэн хүн зориуд тависан гэдэг яриа тухайн үед ард олны дунд яригдаж байсан байна. Үүний дараа 1934-1937 оныг дуустал хүрээ сэргэж үйл ажиллагаагаа явуулахдаа хурал ном цам майдар зэрэг бурхан шашны зан үйлийн үйлүүд нь ямар нэг хэмжээнд дутуу, бүрэн гүйцэт биш лам нарын тоо ч ихээхэн хорогдсон байдлаар хурал номын үйл ажиллагаа эрхэлж байгаад 1937 оны өвлийн эхэн сард бүр мөсөн хаагджээ. Тус хүрээнээс 1937 оны өвөл хамгийн эхлээд улаан хэмээх Гомбосүрэн , Жүгдэр нарын 3 хүнийг баривчилж явснаар лам нарын их хэлмэгдүүлэлт эхэлж хүрээ бүхэлдээ дахин сэргэхгүй болох үйл явц эхэлжээ.Улмаар 1940- өөд оны үед эзгүйрсэн хүрээ хийдийн үлдэгдэл сүм дуганыг Цэцэрлэг, Цагануул зэрэг сумд руу зөөж сумын хоршооны агуулах , бага сургуулийн зарим анги танхимыг барихад ашиглажээ. Жалханз гэгээний хүрээ буюу Бүрэнхааны хүрээ нь Б.Ренчиний редакторлаж 1979 онд хэвлүүлсэн БНМАУ- ын угсаатны зүйн атласын 115 –рт хүрээ гэсэн нэрээр бүртгэгдсэн байна. Одоо тус хүрээний туурь нь Хөвсгөл аймгийн Цагаануул сумын Тосон багийн нутагт сумын төвөөс урагшаа 13 орчим кмт Гурван модтой хэмээх газар байна. Туурийн зүүн талд Дэнжийн булаг хэмээх горхи , өмнөд талд Их-Уул хэмээх модот уул, баруун талд Хэцийн хяр уул хэмээх хад чулуурхаг нүцгэн уул байна. Одоогоор 17 дуган, сүм , суварга , хүрдний байгууламжийн туурь тод мэдрэгдэх бөгөөд тууриудын төв дундахи хамгийн том гэж үзэж болох туурийн өмнөд талаас газарзүйн байрлалын хэмжилт хийж үзэхэд хойт өргөрөгийн N 49028. 746” зүүн уртрагийн E 0980 50. 238” ийн солбицолд оршиж байна. Тууриас зүүн тийш 300- аад метрт 1996 онд босгосон Жалханз гэгээн Дамдинбазарын дурсгалд зориулсан уйгаржин монгол бичиг бүхий пайлуур чулуун хөшөө бий. Гурван модны хонхор хэмээх газрын нэр нь харьцангуй хожуу үеийн нэр бөгөөд уг хүрээнд 20-р зууны эхээр хэн нэгэн мяндагтан ламын санаачлагаар 3 хус мод тарьсан нь одоо 80-100 жил насалж энэ 3 модны нэрээр тус орчны газрыг нутгийн ардууд нэрлэх болжээ. Одоо Жалханз гэгээний хүрээний цогчин дуганыг Цагаануул сумын төвд шинээр барьж хурал номыг нь сэргээсэн нь Равданчойнхорлин хийд хэмээн үйл ажиллагаа явуулж байна. Равданчойнхорлин хийдийн үүсэл , одоогийн үйл ажиллагааны тухай тусад нь дурьдах болно. Холбогдох эх сурвалж: 1. Ж. Банзрагч. Б. Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ, 2004. 2. С. Лхагва. Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүх. УБ, 1997. 3. Хөвсгөл аймгийн лавлах толь. УБ, 2004. 4. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 87 настай Буд гуайтай хийсэн . ярилцлага. 2007.06.08. 5. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Равданчойнхорлин хийдийн тэргүүн Эрдэнэбат гуайтай хийсэн ярилцлага..2007. 06. 08.

Байршлын тайлбар :
Ар булаг сумын төвөөс баруун урагш 22 км зайд 2-р багийн нутагт баруун хойш 1 км орчимд Их уулын өвөр бэлд тал хээрийн бүсэд оршино. Ар талын Их уул хэмээх уул, тууриас баруун тийш 2 км-т орших Цурлагт уулсууд орон нутгийн тахилгатай.

GPS хаяг :
North 49° 44’  East 099°  20’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн сүм дуганы гадуур байсан гэх шөргөн хашааны ором бүрэн баларсан. Гол цогчин дуганаас бусад байгууламжийн ул мөр маш их баларсан бөгөөд гол цогчин дуганы туурь газрыг хөрснөөс 40 см өргөгдсөн шороон далан болсон байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар

Тэмдэглэл :
Энэхүү нэр нь үл мэдэгдэх хийдийг нутгийн ард түмэн түүхийн аль нэг цаг үед Жалханз хутагтын хүрээ байгуулагдан суурьшиж байгаад өөр тийш нүүн шилжсэн гэж таамаглан ярьдаг. Үүнийгээ Монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй холбон тайлбарладаг. Проф.Б.Ринчений жагсаалтанд байхгүй учир судлаачдын анхааралд оруулах хэрэгтэй. Одоогоор найман сүм дугана байгууламжийн буурь туурь мэдэгдэж буй учир хүрээ хийдийн ангилалд оруулж үзэх магадлалтай. Тууриас баруун урагш 200 метр гаруй зайд зүүн тийш 300 орчим метр зайд 20 метр голч бүхий хоёр томоохон хиргэсүүр байна. Мөн тууриас зүүн тийш 1 км орчим зайд арын Их уул уулын бэлд судлагдаагүй аль үеийнх нь тодорхойгүй арванхоёр томоохон дөрвөлжин булш байна. "Хийдийн домог" ..Энэхүү хийдийн орших Их-Уул хэмээх уулын энэ өвөр бэл нь хярсан туулайн хэлбэртэй бөгөөд баруун хойно орших өндөр хамрын орой дахь хадны дүрс нь биеэ хураасан бүргэдийн шинжтэй байдаг. Энэ нь хярсан туулай босч дэгдвэл бүргэдийн зууш болно гэсэн утгатай ажээ. Энэ домгоор тухайн сүм хийд хүрээ нь энэ газар нутагтаа он удаан жилээр оршин байхыг бэлэгдсэн утгатай ажээ. Мөн ар талын Их Уулын орой дахь овооноос зүүн тийш 800 орчим метр зайд уулын дээр нилээд хэдэн босоо боржин чулуун цохио /3-7 см өндөр/ байх агаад тэдгээрийг алсаас харвал нуруугаа үүрэн үл ялиг бөгтийн яваа хүмүүсийг санагдуулам дүрстэй ажээ.Энэ бүгдээс үүдэн дээрхи улаан цохио чулуунуудыг нутгийг иргэд улан шар өнгө хослуулан лам хуваргууд хийдийн зүг хурал номондоо ирж байгаа хэмээн нутгийн ард олон домоглон хэлэлцсээр өдгөөг хүрсэн.

Хүснэгтийн дугаар :
ХӨАБ 009

судалгааны баг :
Team: Г

Ламжав


Аман түүх

Буд


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :