Ахай бэйсийн дуган

Read in English

Сүм хийдийн нэр :
Ахай бэйсийн дуган,Ганданшадублин,

Ринчений зураг дах дугаар :
469

Ринчений жагсаалт дах нэр :
Ахай бэйсийн хүрээ, Ахай гүнгийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Дархан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Ахай бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Дархан сумын Ахай бэйсийн хүрээ Хуучнаар Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын төвд Ахай бэйсийн хүрээ буюу Ганданшадублин хийд оршин байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Сайшаалт ерөөлт хааны 1-р он, 1787 онд Засаг гүн Цэвээндорж гэгч 500 лан мөнгө тавьж Буйлан уулын өвөр хэмээх газар анх байгуулсан бөгөөд Гаанжуур, Майдар, Чойр, Цогчэн, Ламрам, Гүнрэг гэсэн зургаан дацантай, 48 ламтай, зургаан жастай хийд байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Энэ хийдийг босгоход 1787 оны үед хошууны засаг гүн Цэрэндорж хувиасаа 500 лан мөнгө гаргаж ард олны хандиваар барьсан гэх бөгөөд дан хар модоор нэг ч хадаас оролгүй бүтээгдсэн түүхтэй ажээ. Ахай бэйсийн хийд нь 300-700 ламтай, Ламрим, Чойр, Ганжуур, Чогчэн Хайлан, Манба дацантай, Ганжуурын, гол шүтээний зэрэг дугануудтай, Ловон бадамжунай сахиустай, байнгын хуралтай, хийд дээрээ гавжийн дамжаа барьдаг, Майдар эргэдэг, нүгнээ сахидаг, улааны урсгалын хийд байжээ. Хийдийн хамба нь өвгөн хамба Лувсаннэрэн,дараа нь Чүлтэм хамба да лам нь Лувсандоо, Их унзад нь Гонио, Дэд унзад нь Жигмэд, бага унзад нь Дагвын Шарав, Тангад Жигмэд, Шарав Чойжив нар байсан. Ахай бэйсийн хийдийн цогчин дуган нь тус сумын “Үлэмж Орших ” хоршооны барааны склад болоод байгаа. Ганданшадублин хийдийг сэргээн 1993 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч хурал номын үйл ажиллагаа явуулахгүй байгаа болно. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Хэнтий аймгийн Дархан сумын өндөр настан, ахмадын хорооны дарга асан Шовоохой гуайн тэмдэглэл -Цэвэгийн Гомбожавын ярилцлага (1916 онд төрсөн Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр багийн өндөр настан )

Байршлын тайлбар :
Хэнтий аймгийн Дархан сумын төвд оршино.

GPS хаяг :
North 46° 37’  East 109°  24’

Нийт газрын хэмжээ :
Side1: 21 Side2: 21 Side3: 3 Side4: 8 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гол дуганын барилга үлдсэн.Дээврээсээ нурсан.Сүмийн бусад байгууламжийн банз үлдсэнийг гол сүмийн ард талд хураасан байна.Сүмийн байгууламжийг дэлгүүр,түүхий эдийн агуулахын зориулалтаар ашиглаж байсан.Одоо тус сумын "үлэмж орших" хоршооны эзэмшилд байгаа.

Сүм хийд байгуулагдсан он :
1898 Хошууны засаг гүн Цэрэнд

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХЭДР 023

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Г.Жагдаг Д.Төмөрпүрэв - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Сумын сүсэгтний холбоонынхон Ц.Маналжав - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1991 оны 10 сар - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
700 гаруй

Тэмдэглэл :
Ахай бэйсийн хошуу хийд болон Гачидын дацан,Зуун зангийн жас,Хараатын сүм гээд багахан хийд олон байсан бөгөөд хошууны гол хийд болох Ахай бэйсийн хошуу тамга оршдог гол хийд байв.Тус хийд нь Ганданшадублин гэгдэн Чогчин,Чойр,Манба,Ламиран зэрэг 4 дацантай байсан. Энэ хийдийг босгоход 1787 оны үед хошууны засаг гүн Цэрэндорж хувиасаа 500 лан мөнгө гаргаж,ард олны хандиваар 1898 онд барьсан гэх бөгөөд дан хар модоор нэгч хадаас оролгүй бүтээгдсэн түүхтэй. 1.Ахай бэйсийн хошууны гол хийд. Нэр нь Гандан Шадублин. Дацангууд нь 1.Цогчин 2. Чойр 3.Мамба 4.Ламрим бүгд 6 дугантай байсан. 700 гаруй лам нартай байсан. Энд Улаан ганжуур шунхаар бичсэн, Алтан ганжуур алтаар бичсэн , Данжуур байсан. 2.Самбалхүндэв гэсэн хийд Доргонтын энгэрт байсан. Энд цэн зоч байсан. 3.Хажидын дацан - Ёзоор уулын өвөрт 4.Дэрсэн усны хийд - Зүүн мандалын ард 5.Мандал уулын энгэр - Мандалын хурал 6.Мэргэн отгийн хурал - Хүйхэд байсан 7.Хөвийн хурал 8.Хараатын хурал - Хараатын энгэрт байсан. Тайлбар: Ахай бэйсийн гол хийдийн цогчин дуган нь одоо хоршооны барааны склад болсон. Их хуучирч давхар дуган нь байхгүй болжээ. Улсын бүртгэлд 1993 оны 6-р сард бүртгэгдсэн. Шинээр баригдсан Гандан шадублин хийд. Хэнтий аймгийн Дархан сумын ахмадын хорооны дарга байсан Шовоохой асаны тэмдэглэлээс авав.

Хүснэгтийн дугаар :
ХЭДР 024

судалгааны баг :
Team: Ж

Цэвэгийн Гомбожав


Аман түүх

Ухнаа


Аман түүх

Газрын зураг :