Зэргийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Зэргийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
32

Ринчений жагсаалт дах нэр :
Зэргийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Манхан сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ховдын хязгаар, Захчин гүнгийнхошуу

Товч түүх :


Ховд аймгийн Манхан сум, Зэргийн хойд эхний хүрээ 1838 онд Алтан тээлийн Зэрэг голын хойд эхэн Дээд наймдаа хэмээх газар уг хүрээг үүсгэн тогтоожээ. Энэ хүрээ нь захчин хошууны 7 дацан хийдийн хамгийн том нь бөгөөд 500-аад лам шавилан суудаг байв. 1930 онд хүрээ хийд хаагдахын өмнө 365 ламын данстай байжээ. Зэргийн хойд эхний хүрээний дэргэдүүр Хятадын Хөх хотоос Ховд хотын дамжин Баруун Сибирийн Бийск хот орж буцах худалдааны төв зам өнгөрдөг. Мөн Ховд хотоос Улиастай, Да Хүрээ Хөх хот хүрч буцдаг Хөх усны өртөө зам Зэргийн хүрээний зүүн талаар өнгөрдөг байв. Бас Өөшийн бор үзүүрт хятад худалдаачдын суурин байжээ. Иймд Зэргийн хойд эхний хүрээ нь худалдааны томоохон төв байсан бололтой.Мөн 1920-иод оны сүүлчээс хятадын хасаг дээрэмчдийн хөл үймээнээс зугтсан Бодончийн хүрээний лам хуврагууд Зэргийн хүрээнд ирж суурьших болжээ. Зэргийн хүрээнд Захчины хамгийн өргөн цам наадам болдог ба Жамъяншидавын игчаа дэгтэй цам байв. Энэ хүрээнд Захчины Да ноён Б.Самбуу Түвдээс ганжуурын 108 боть зохиолыг, данжуурын 225 боть зохиолтой залж ирж Данжуурын сүм, Ганжуурын сүмийг тус тус тогтоожээ. Тэрбээр дээрх хоёр сүмийг Үенчийн хүрээний Кийрэв ламыг залж ирж түүхий шавраар бариулсан гэдэг. Зэргийн хүрээнд зуны сүүл сар намрын эхэн сард айл өрх намаржаандаа бууж тариагаа хураасны дараа лам хуврагууд нь ганжуураа үүрээд хүрээгээ тойрон гороолж ганжуур эргэх ёсыг үйлддэг байв. 1930-аад оны сүүлээр Зэргийн хүрээ тарж ганжуур, данжуур болоод олон судар ном бурхдыг хүрээний зүүн хойд талд орших Дуутад галдан шатааж дараах нь сүм дуганыг эвдэн нураажээ. Зэргийн хойд эхний хүрээг анх үүсэн байгуулагдсан тухай “...Төр Гэрэлтийн арваннаймдугаар /1838/ онд Зэргийн дацанг тогтоов. Зэрэгийн дацан нь Төгрөгийн хүрээнээс тасарч Зэрэг голын хойт эхэнд суурьшив. Зэргийн хүрээ нь Богд Жибзундамба хутагтаас Сандулан майдар бурхан залж шүтээний гол болгон тахиад дацан хүрээгээ гурав дахь “Раашгонзоглин” хэмээх нэртэй болгов. Энэ хүрээнд Чогчин, Чойр, Жүд, Манба, Дүйнхор дацангуудыг удаа дараа тогтоож Тонхилын хүрээнээс цамын дэг авч анх цам бүжиг гаргажээ...” хэмээн бичсэн баримт эдүгээ Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна. Холбогдох эх сурвалж: 1. Ж. Цолоо, Б. Батжав “ Арвангурван сангийн орон” УБ 2004 2. Тагнуулын ерөнхий газрын архив Ф-1, д-3, хн – 5 3. Жаргалант сумын өндөр настан 85 настай Дамдин гуайтай хийсэн ярилцлага

Байршлын тайлбар :
Ховд аймгийн Манхан сумаас баруун урагш 20 орчим км газар яваад Зэрэгийн гол хүрнэ. Зэрэгийн гол нь Хар ус нуурын доод урсгалд байрлах Цагаан гол, Өөшийн гол зэрэг гол нуурын хөндий даган байрласан говирхог хөрстэй, дэрс харгана ихтэй, Зуны цагт ус их, ногоо сайн ургадаг, нутгийн малчид хадлан тэжээл бэлтгэж авдаг нутаг юм.Их нууруудын хотгорыг багтаая.Сүүлийн жилүүдэд элсний нүүдэл эрчимтэй явагдаж байгаа нутаг болно. Энд 1960-д оны үеэс Ховд аймгийн Манхан сумын Зэрэг баг байгуулахдаа, өдий хүрч ирж байв. Зэрэг гол нь бага сургуулиудтай гол болж багт хуваагдана.Газрын нэр Зэрэгийн хамт эх.

GPS хаяг :
North 47° 22’  East 092°  30’

Нийт газрын хэмжээ :
Side1: 1000 Side2: 1000 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Зэрэгийн хойт эхэн хэмээх энэ газар нь хойт талаасаа дамжин орох тод машин замтай. Хүрээний туурин дээр багийн төв байгуулагдсан учир багийн төвийн сургууль, цэцэрлэг, контор, орон сууц, хашаа барьж, худаг гаргаснаас гадна багийн малчин иргэд өөрсдийн хөрөнгө, эд хогшил хадгалах жижиг байшин сав амбаар олныг барьсан байна. Ингэхдээ хуучин гүүрний байшин барилгыг буулган нурааж тогоо мод зэргийг их ашигласнаас гадна, хуучин сүм дугана, гэр байрны бууц туурин дээр босгосон учраас түүний газар ихээр эвдэгдэж байлаа.Энэ багийн төвд манаачаар олон жил ажиллаж байгаа нутгийн иргэний өгүүлсэнээр хоёр дуганын туурь одооч тод байна. Газар дээр нь очиж үзэхэд мэдэгдэнэ.Нэг дуганы туурь болон лам нарын бурхан шүтээн хадгалдаг байсан гэх жижиг байшингийн туурь хөндөгдөөгүй буюу дээр нь байшин барьж байгаагүй гэсэн үг.Газраас 50 метр орчим /зарим газраа/ өргөгдсөн өөр нэгэн туурин дээр олон жижиг байшин барьсан бий. Энэ хоёроос өөр байшин барилгын суурь мэдэгдээгүй.Харин энэ хоёр туурийн зүүн талд 15 метр орчим газар хүрээний хуучин худгийг дарсан байна.Худгийг дарж дэргэд нь 10 метр зайд шинэ худаг гаргасан. Хуучин худгийг 1990-д оны дундуур нутгийн иргэд малтаж бурхан шүтээн авсан гэнэ.Бидний үзэж байгаагаар дээр нь байшин барилга бариагүй, үлдсэн 10:10 метр орчим хэмжээтэй ганц дуганы буурь нь гол шүтээн бурханы сүм эсвэл цогчин дугана байсан байж болох талтай.

Сүм хийд байгуулагдсан он :
1838 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1960 он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
400 гаруй лам
465 лам

Тэмдэглэл :
1. Зэрэг гэдэг нь нэгдүгээрт Манхан сумын нутгийн нэр, нөгөө талаар Зэрэгийн голын нэр юм. Зэрэг гол хэмээх багийн нэр юм. Үүний хамт Зэрэг голын адагт байх Ховд аймгийн нэгэн сумыг Зэрэг сум хэмээнэ.Эдгээрээс анхдагч нь Зэрэг гол гэх голын нэр бөгөөд энэ голын эхэд байх захчин гүнгийн хошууны шарын шашны гол орчмыг Зэргийн хүрээ гэж үзэж байсан байв.Хожим энэ хүрээний суурин дээр байгуулсан сум бас Зэрэг сум хэмээн нэрлэгдэх болсон нь Зэрэгийн гол,Зэрэгийн хүрээ нь Захчин нарын дотор чухал нөлөө,ач холбогдоглтой байсан хэрэг юм. 7.Түүний газрын хэмжээг нарийвчлан нэгтгэх боломжгүй, түүний багцаа нь хааш, хаашаа нь 1км орчим. 13.Олонхи иргэд Зэргийн хүрээ нь Манханы Төгрөгийн хүрээнээс олон ламтай байсан гэдэгтэй санал нэгтэй байна. Том хүрээ байсан гэж өгүүлдэг.

Хүснэгтийн дугаар :
ХОМН 107

судалгааны баг :
Team А

Дамдин


Аман түүх

Газрын зураг :