Өвгөн дацан

Read in English

Сүм хийдийн нэр :
Өвгөн дацан,Дацангийн шавдал,

Ринчений зураг дах дугаар :
26

Ринчений жагсаалт дах нэр :
Өвгөн дацан, Голын дацан, Дондовганданлин, Түгдэвганданпэлжээлин

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Мянгад сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ховдын хязгаар, Мянгадын хошуу

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны салбар Хан хөхийн салбар уулсын дунд байрлана. Хан хөхийн нурууны баруун талаар Ховд гол урсана. Хүрээний тууриас 20 км байх Алтан хөхийн оргил нь Монгол төрийн тахилгатай. Ойр хавьд суурин гацаа үгүй. Хамгийн ойр орших Мянгад сумын төв нь түүхэн газраас 46 км зайтай. Өвгөн дацангийн суурьт байх Зээрэн нуурын сав нутаг нь Мянгад сумын Баянгол багийн нутаг болно. Малчид зуншиж, намаржина. Ууланд цөөн тооны өвөлжөө бий.

GPS хаяг :
North 48° 37’  East 091°  53’

Нийт газрын хэмжээ :
Side1: 450 Side2: 250 Side3: 14 Side4: 14 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Зээрэн нуурын зүүн хойт талд Хан хөхийн нурууны салбар намхан уулсын бэлд Хар нурууны өвөрт Өвгөн дацангийн туурь бий. Нуураас зүүн хойт талдаа 3 орчим км зайтай. Туурь хэсэг хэсэг барилгын хана, хэрмийн үлдэгдэлээс бүрдэнэ. Туурийн баруун, хойт, дунд, зүүн хэсэгт тийм хана, үлдэц байгаа. Дундаж өндөр нь 1,5 метр. Хана, хэрмийг шавар зууран дундаж хэмжээний тоосго цохин барьжээ. Олон жилийн нар салхинд элэгдэж мөлийсөн боловч холоос бараантаж тод харагдана. Туурийн гол өмнөд хэсэгт хүрээний гол дугана байсан байж магадгүй 14х14 метр хэмжээтэй дөрвөлжин байшингийн туурь байна. Туурийн шавар, шороо болоод хананы суурийн чулуу зэрэг нь их тод мэдэгдэнэ. Зүүн талдаа 3х2 метр хэмжээний жижигхэн барилгын хана байгаа. Бусад барилгын хана гэхээр үлдэгдэл нэлээд бий боловч ганц нэг тал нь халцарсан. Хүрээний туурийн эргэн тойрны хэмжээ урт нь 450 метр, өргөн нь 250 метр орчим. Уулын намхан налуу энгэрт байгаа учир газрын хэмжээ нарийн гаргаж болохгүй байлаа. Туурийн гадна талд гэр барилгын өөр ор мөр мэдэгдээгүй. Сүүлийн жилүүдэд туурийн дундуур хоёр газраар үерийн ус орж гүнзгий суваг шуудуу гаргажээ. Энэ нь зарим барилга, хэрмийн ханыг бүрэн баллан арилгах аюултай байгаа. Мянгадын хүрээ анх энд байрлаж байгаад хожим хоёр салж нэг хэсэг нь Ховд голын дацан, нөгөө хэсэг нь Найдан дацан болж зохион байгуулагдсан гэдэг. Хүрээний туурь тул нутгийн иргэд нутгийн иргэд төдийлөн ойртохгүй боловч малын бэлчээр нутаг тул хүн малын хөл, нар салхины нөлөөгөөр дурсгалт хэсэг нь улам бүр мууджээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1800 он
1860-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1950-д он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1950 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
100 орчим лам
80 орчим лам

Тэмдэглэл :
1. Нутгийн иргэд Өвгөн дацан гэж нэрлэж ирсэн уламжлалтай. Харин сүүлийн 20 жил Дацангийн шавар гэх болжээ. Мянгад сумын нутагт Өвгөн дацан, Найдан дацан, Голын дацан гэсэн бурханы шашны гурван дацан хүрээ байжээ. Үүнээс Өвгөн дацан нь анх үүсэн байгуулагдаж дараа нь хоёр салжээ. Мянгадууд шашны газрыг Дацан гэж хэлдэг уламжлалтай байна. 2. Б.Ринчений бүртгэлд Голын дацан-Дондовганданлин, Түгдэвганданпэлжайлин гэж тэмдэглэгдсэн. Байршил нь Цагаан тохой хэмээнэ. Эдгээрээс эдүгээ Өвгөн дацан гэдэг нэр үлджээ. Мянгадуудын зарим хэсэг нь Ховд голын хөвөөнд байх хуучин хүрээг голын дацан гэж буй. Б.Ринчен гуай нэрийн ялгааг нь гаргалгүй тэмдэглэжээ. 13. Өвгөн дацан хэдийд хаагдсан, хаагдахаас өмнө хэдэн лам сууж байсан, хэдийд хоёр болж салсан, хэдэн ламтай байсан, хэдийд хаагдсан одоо тодорхой мэдэх хүн үгүй болжээ. Багцаа ганц нэг тоо хадгалагдан үлдсэн байна.

Хүснэгтийн дугаар :
ХОМД 112

судалгааны баг :
Team А

Газрын зураг :