Бургасны хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Бургасны хийд,Бор бургасны хийд,

Ринчений зураг дах дугаар :
33

Ринчений жагсаалт дах нэр :
Цагаан бургасны хийд

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Зэрэг сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ховдын хязгаар Захчин хошуу

Товч түүх :


Ховд аймгийн Зэрэг сум. Цагаан бургасны хийд Уг хийдийг Төгрөгийн хүрээнээс тасарч 1864 онд Буур гол хэмээх газар байгуулсан байна. Лхам бурхныг гол шүтээн болгож тахих болжээ. Энэ дацанг Улиастайн дацан гэж өөрөөр ч нэрлэдэг байв. Энэ хүрээнд Чойр хурна. Мөн цам гардаг. Бас Рашаатын хурал гэж Хайлан хурдаг хурал байсан. Уг хийд нь 1930-аад оны үед 60 шахам ламтай, 3 дацантай бага шиг хийд байж байгаад хаагдсан байна.

Байршлын тайлбар :
Хар ус нуурын адаг, Зэрэг голын баруун хаяа нь элсэрхэг хөрстэй дэрс, харгана багшран ургасан нутаг юм. Зун, намрын цагт өвс ургамал сайнтай. Малчид зунаас бусад цагт нутаглана. Зэргийн голын хаяанаас дотогш 5 км газар хүрээний туурь бий. Зэрэг сумын Бургас багийн төв юм. 1960-д оны үед энэ багийн төв хүрээний туурин дээр байгуулагдсан. Ойр хавьд тахилга шүтлэгтэй газар мэдэгдээгүй.

GPS хаяг :
North 47° 10’  East 092°  44’

Нийт газрын хэмжээ :
Side1: У500 Side2: Ө500 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Бургасны хүрээний туурин дээр Бургас буюу Зэрэг сумын 2-р багийн төв байгуулагдсан учир түүхэн газрын ул мөр нэлээд эвдэгдсэн. Үүний хамт голын хаяа газар учир сүүлийн жилүүдэд элсний нүүдэл их өртсөн нь бас муугаар нөлөөлж байгаа. Гэхдээ хүрээний барилгаас зарим нэгэн газар хананы үлдэгдэл үлдэж хоцорчээ. Хүрээний хуучин барилга байшинг нураан багийн төвийн барилга, байшин, ардуудын амбаар сав хийхэд ашиглажээ. Гэхдээ хүрээний гаднах хэрмийн зарим хэсэг нураагүй үлдсэн буй. Ийм нураагүй хэсэгт хашааны үүд гарган Малын хашаа саравч болгон ашиглажээ. Түүнийг адууны хашаа гэнэ. Адуу хашиж дэллэж байснаас ийн нэрлэгджээ. Социализмын үед зарим газраараа 50 см өргөнтөй, 4 метр илүү өндөртөй байна. Эдүгээ нэлээд багахан нурсан буй. Хашааны үлдэгдэл тоосго, түүнийг өрсөн байдал, бүтэц зэрэг нь оройн дэргэд байх сүүлийн үеийн барилга байшингаас ялгарна. Үүний зургийг бид авсан. Нутгийн иргэд энэ хана хэрмийг Бургасны хүрээний хуучин барилгын үлдэгдэл мөн гэж баталдаг. Дэргэд нь нэгэн жижиг барилга байсныг нэг жилийн өмнө нураан эзэн нь тоосго шаврыг авч зөөвөрлөн оджээ. Эдгээрээс өөр хуучин туурь үлдэж хоцроогүй. Харин хашааны өмнө талд 20 орчим метр газар хүрээний лам нар ууж байсан булгийн ус бий. Ноёны булаг гэж нэрлэнэ. Хүрээг тарааж, лам нарыг баривчлах үед энэ булагт олон тооны бурхан шүтээн, хонх, хөөрөг хийсэн ажээ. Одоо ч байгаа гэж ардууд итгэдэг. Харин түүнийг ухаж төнхөвөл булаг ус догширно гэж үзээд ойртдоггүй. Тийм тохиолдол нэг биш удаа гарч хүмүүс гай зовлонд учирч байсан гэнэ. Энэ хүрээ захчин нарын хамгийн том хүрээ байсан ид хөгжлийн үедээ 500 илүү ламтай байсан гэнэ.

Сүм хийд байгуулагдсан он :
1838 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950-д он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
360 орчим лам

Тэмдэглэл :
1. Ховд аймгийн Зэрэг сумын төвөөс дээш 12 км-т байх Зэрэгийн хаяаны хуучин хүрээг нутгийн иргэд Бор бургасны хүрээ, Бор бургасны хийд гэнэ. 2. Б.Ринчений бүртгэлд Цагаан бургасны хийд Буур голд байрлана гэсэн байна. Харин энд Цагаан бургас гэдэг газар, Буур нэртэй гол байхгүй гэж болно. 7. Түүхэн газрын туурин дээр байгуулагдсан багийн төвийн газрын хэмжээ нь хааш хаашаа 1 км орчим байна. 11. 1938 оны орчим хүрээ хаагдан байшин барилга, ном судар нь эзгүйдэж салхинд хийсэж байгаад 1950-д оны дундуур багийн төв байгуулагдан хуучин барилгуудыг нурааж эхэлжээ.

Хүснэгтийн дугаар :
ХОЗР 108

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :