Дэлгэрийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Дэлгэрийн хүрээ,Гэмбэллэн хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
42
Ринчений жагсаалт дах нэр :
Сутайн хүрээ / Дэлгэрийн хүрээ /
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Ховд
Сум :
Дарви сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Дэлгэрийн хошуу
Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны нэгж ноён оргил болох Сутайн нурууны зүүн хойт талд Гэмбэ богд хэмээх тодгүй нүцгэн улаан уул бий. Энэ уулын баруун талаас өмнө зүгт Дэлгэрийн гол урсана. Энэхүү жижигхэн голын зүүн эрэг дээр Дэлгэрийн хүрээ байрдана. Алтайн нурууны бүсэд оршино. Гэмбэ богд уулын сугаас Дэлгэрийн гол руу 108 рашаан урсдаг гэж ярьдаг. ХҮрээний буйрын дээд талд Гэмбэ богд уулын баруун өмнөд энгэрт, бэлийн газраас рашаан ус гардаг, тэнд жижиг чулуун овоо босгох газартай. Нутгийн иргнд ходоодонд сайн рашаан хэмээн өглөө эрт нар гарахаас өмнө босож уудаг байна. Туурийн зүүн өмнө талд 1км хүрэхгүй Дэлгэр багийн төв бий.
GPS хаяг :
North 46° 48’ East 093° 38’
Нийт газрын хэмжээ :
Side1: 1000 Side2: 300 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дэлгэрийн хүрээний туурин дээр одоогоор ямар нэгэн тодорхой ул мөр үлдэж хоцроогүй. Хүрээ Гэмбэллэн уулын элсэрхэг энгэрт байрласан голын дэнж учир элсний нүүдэл, хөрсний элэгдэлд өртөж, туурийн ул мөрийн бүрэн балласан байна. Бидний газарчин Ш.Амгаланбаатарын өгүүлж байгаагаар 1950-д оны үеэс Дэлгэрийн хүрээний барилгыг бүрэн буулгаж сумын төвд оруулан албан газруудын барилгад ашиглан заримыг нь өвлийн түлшэнд хэрэглэжээ. Гэвч 1967-1968 оны үед зарим дугануудын гол багана моднууд үлдсэн түүгээр хүүхдүүд тоглодог байжээ. Одоо туурин дээр зарим газар хэсэгхэн жижиг чулуунаас өөр зүйл үзэгдэхгүй болжээ. Харин 1990 оноос Дэлгэрийн хүрээнд шавилан сууж байсан өвгө лам нарын зааж өгснөөр хоёр ч газар хуучин бурхан тахил, шүтээний зүйлсийг эрж газар ухаж шороо овоолсон ул мөр бий. Гэхдээ нутгийн иргэд Дэлгэрийн хүрээний туурийг сайн мэднэ.
Сүм хийд байгуулагдсан он :
1860-д он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950 - Ярилцлагын дугаар:001
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэхгүй - Ярилцлагын дугаар: 001
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
600-д лам
Тэмдэглэл :
1. Нутгийн иргэд Дэлгэрийн хүрээ гэсэн нэрийг маш сайн мэднэ. Зарим настан хүмүүс Гэмбэллэн хийд гэдэг. Сутай уулын зүүн хойт талын өндөрлөгөөс эх авсан уулын жижиг голыг Дэлгэрийн гол гэнэ. Энэ гол намхан хавцлаар гарах хэсэгт зүүн талын дэнжид байрлаж байсан учир Дэлгэрийн хүрээ гэжээ. Хүрээний зүүн хойт талын улаан өнгийн чулуун хөрстөй модгүй нүцгэн өндөр сүрлэг уулыг Гэмби Богд уул гэнэ. Иймээс зарим тохиолдолд Гэмбэллэн хийд гэдэг байжээ.
7. Түүхэн газар нь Гэмбэ бгд уулын бэлд, Дэлгэрийн голын дэнжид баруунаас зүүн тйиш голчлон нарийхан зурвас газар зүйн байрлал байгаа учраас түүхэн газрын хэмжээ нь багцаагаар 500*1000м-ийн хэмжээтэй. Тодорхой ул мөр үлдээгүй болно.
11-13. Дэлгэрийн хүрээ хэдийд байгуулагдсан, хэдэн лам хувраг сууж байсныг яг мэдэх хүн үгүй. Иргэд нь Дарви нутгийн хамгийн том хүрээ байсан, бас хамгийн олон лам нар баривчлагдсан, лам нарыг нь хонь шиг холбож байгаад буудсан, хаагдахын өмнө 600 ламтай байсан гэсэн ерөнхий мэдээлэлтэй байдаг. Эдүүгээ Ш.Амгаланбаатар гуай хүрээний түүхийг бичих оролдлого хийж байгаа.
Хүснэгтийн дугаар :
ХОДР 105
судалгааны баг :
Team А