Ламын мод

Read in English

Сүм хийдийн нэр :
Ламын мод,Ламын гурван мод,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
29

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Зумьяагийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Буянт сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Ховдын хязгаар, Тариачин хошуу

Байршлын тайлбар :
Ховд хотоос зүүн зүгт 45 км, Ховд аймгийн Буянт сумын төвөөс урд зүгт 10 орчим км газарт Нарийн гол багийн нутаг бий. Энэ нь Буянт голын баруун бие, Хар ус нуурын зүүн талын бүсэд хамаарах харгана, түнгэнэ голлосон элсэрхэг хөрстөй нам дор газар юм. Намрын цагт малчид голдуу хадлан хийнэ. Энэ газрын хамгийн баруун талд буюу уулын хормойтой залгах хэсгийг Нарийн гол, зүүн талыг Ховд голын хөвөө, Хар ус нуурын сав газартай залгах хэсгийг Шаргын тохой, энэ хоёрын дунд байх нарийн зурвас хэсгийг Зумъяагийн гол гэнэ. Зумъяагийн голын зүүн талд 1 км газар хуучин багийн төв бий. Зуны цагт ялаа шумуул ихтэй тул айлууд ууланд нүүж одно.

GPS хаяг :
North 48° 06’  East 091°  55’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 300 Side2: 250 Side3: 5 Side4: 6 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Зумъяагийн голд Ламын модны дэргэд хуучин хүрээний үлдэгдэл, шавар туурь, сүм хийдийн үеийн зарим нэгэн эд өлгийн зүйлс хадгалагдан үлджээ. Хүрээний барилга, хэрэм, лам нарын орон сууцны ул мөр үзэгдэнэ. Гадуур хэрмийн үлдэгдэл туурийн зүүн, зүүн өмнө талд нэлээд тод бий. Бусад талдаа мэдэгдэх зүйлгүй. Харгана, цахилдаг өвс битүү ургаж эдгэрсэн байна. Хэрмийг шавар тоосго цохин 50 – 60 см орчим өргөнтэй барьж байжээ. Дэрс, түнгийн завсараар тийм хашаа хэрмийн үлдэл бий. Хүрээний барилгуудыг Ламын гэх модны зүүн талд барьж байсан бололтой. Эхлээд хүрээний гол дугана зэрэг барилгуудыг барьж дараа нь тэдгэрийн баруун талд нь зургаан ширхэг улиас тарьжээ. Энэ талаар таамаглах төдий юм. Эдүгээ энэ хавийн газар нутаглаж байгаа Тувачууд 1945 онд БНХАУ-ны нутгаас нүүдэллэн ирсэн тул Зумъяагийн хүрээний талаар тодорхой мэдэхгүй. Хүрээний туурин дээр нэг нь хавтгай, нөгөө нь бөөрөнхий хоёр янзын хэлбэртэй хүрдний чулуун суурь үлджээ. Хавтгайг нь хуучин барилгын сууринаас малтаж гаргасан, бөөрөнхий нь туурины гол хэсгээс 15 метр зайд задгай газар хэвтэж байгаа. Хүрдний бөөрөнхий чулуунд бичиг бололтой эсвэл хээ маягийн зүйлийг хонхойлгон сийлсэн боловч мэдэгдэхгүй болсон байдалтай. Хавтгай чулуу нь 120 см диаметр, бөөрөнхий нь 50 см диаметр, өндөр нь 50 см, бүслүүр нь 1 метр орчим буй. Ламын гурван модноос зүүн талд 50 орчим метр газарт нэгээс хоёр жижиг барилгын туурь бололтой ул мөртөй. Энд байгаа хүрээний үлдэц хэсгүүд голын элсэрхэг хөрсөнд улам бүр шигдэн, далд орж байгаа. Тэдгээрийн дээгүүр нь машин зам дайран гарчээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1900 он
1868 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
50 лам
100 лам

Хүснэгтийн дугаар :
ХОБУ 109

судалгааны баг :
Team А

Газрын зураг :