Бэйсийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бэйсийн хүрээ,Бэйлийн хүрээ,Бэйлийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
37

Ринчений жагсаалт дах нэр :
Торгууд бэйлийн хүрээ, Ганданшадарпэлжээлин, Булган хийд

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Булган сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ховдын хязгаар Булган сум Мандал хошуу

Товч түүх :


Ховд аймгийн Булган сум, Торгууд Бэйлийн хүрээ Бэйлийн Торгууд нь Булган сумын 5-р суман Торгуудын бүрэлдэхүүнд ордог Торгуудын нэгэн хошуу юм. Торгууд ноён баатар увшийн хүү Шархүүхэн 1758 оны бослдогын дараа Халимагт очоод 1771 онд буцаж ирэхэд нь манжууд түүнийг Бэйсээр өргөмжлөн энэ үеэс бэйлийн Торгууд хэмээн түүний албат, харъяат нарын нэрлэх болжээ. Бэйлийн Торгуудын хүрээ нь 100 гаруй гэртэй, дотоод зохион байгуулалтын хувьд Вангийн хүрээтэй адил. Харин шүтдэг бурхны хувьд арай өөр “ Бурхан багш” хэмээх шүтээнтэй байв. Энэхүү бурхан багш хэмээх шүтээн нь томоороо 40 литрийн битоны хэмжээтэй, гуулиар цутгаж хийсэн алтан нүүртэй, нүцгэн биетэй, эрэгтэй хүний хөөмөл бурхан байжээ. Бурхан багш хэмээх энэ бурхнаа хүрээ хийд нүүдэллэх үед буух газартаа урьдчилан тусгай айл бэлтгээд тэнд түрүүлэн жороо мориор залж аваачин уншлага хийдэг байжээ. Жороо морь унадаг энэ бурхныг эмээл дээр тусгай суурь хийж тэр суурин дээр тусгай хайрцганд хийж бөхлөөд хөтөлж явдаг байв. Энэ бурхан багшийн залардаг гэр нь 10 ханатай бөгөөд 10 атан тэмээнд 5 гөнөр хүн ачдаг байжээ. Бэйлийн Торгуудын хүрээ нь Булган сумын нутаг Далтын ам хэмээх газар суурьшиж байгаад 1931 оны үед баруун хил хязгаарын түгшүүртэй цаг үед хаагдаж үгүй болсон байна.Уг хүрээний үүсэл түүхэн замналын тухай Тагнуулын ерөнхий газрын архивт “...Бэйлийн Торгуудын хүрээ 100 гаруй нэртэйгээр нүүдэллэн явдаг. 10 ханатай том гэрт” Бурхан багш”-ийг залж тахина. Торгууд Бэйлийн хошууны ардууд нь тайж Увшийн харъяат нар бөгөөд Ижил мөрөнд нүүж очиж хэдэн жил болоод 1758 онд буцаж иржээ. Арвангуравдугаар жарны 15 дахь усан морин жил /1762 он/ Баруун Зуугийн Дашлхүмбэ хийдээс Бурхан багш, Лхам сахиус, Зонхуба 3 бурхныг 20 ламтай залж ирээд “Хадүйшадарпэлжэлин” хэмээх хийдийг тогтоов. Лам Эрдэнэ унзад, захирагч Эрх хар нар удирдан Бурхан багшийн жас тогтоов. Эхний үед 10 тэмээ, 20 адуу, 22 үхэр, 105 хонь , 21 ямаатай байв. Арвангуравдугаар жарны төмөр үхэр жил 1781 онд Таравын жас, арвандөрөвдүгээр жарны төмөр хонин жил /1811 он / маанийн жас тус тус тогтоон байгуулжээ...” хэмээн бичсэн баримт эдүгээ хадгалагдаж байна. Холбогдох эх сурвалж: 1.Булган сумын өндөр настан Цэвэлээ гуайтай хийсэн ярилцлагаас 2. М. Буяндэлгэр “ Минжит булган нутгийн хураангуй бичиг” Уб 2003 3.Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Монгол алтайн нурууны өвөр биед Булган голын хөвөөнд Торгуудын Бэйлийн хүрээ байрлана. Алтайн нурууны өвөр говийн бүсэд хамаарна. Бэйлийн хүрээний өмнө талд 5 км газарт Булган сумын төв бий. Сумын төвд Бэйлийн торгууд нарын гол шүтээн тахиж ирсэн Бүрэнхайрхан уул байгаа. Ийм болохоор Бүрэнхайрхан уулын ар талд Булган голын зүүн хөвөөнд Бэйлийн хүрээ байсан ажээ.

GPS хаяг :
North 46° 05’  East 091°  31’

Нийт газрын хэмжээ :
Side1: 50 Side2: 1,30 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Булган голын хөвөөнд ширэг, зүлэгнээс харьцангуй өндөр овгордуу ус орохгүй, хуурай чулуун хайргатай газар зарим хэсгээрээ газраас 40-50 см өргөгдсөн ажээ. Дээр нь сайн ажиглавал Монгол гэрийн эдгэрсэн буйр бий. Ийм газар хүрээ байсан учир айлууд нутагладаггүй цэвэрхэн байгаа. Харин дундуур нь мотоциклийн явсан шинэхэн мөр үзэгдэнэ. Үүнд хүмүүс эмзэглэж байлаа. Хүрээний буурийн эргэн тойронд айлууд зусаж, хаваржиж, өвөлждөг.Бүрэнхайрхан уул маш тод ойрхон үзэгдэнэ. Хүрээний буурьнаас хойш 200 метр орчимд овгор, дэрсэрхэг газрын оройд хоёр ширхэг шавран хаалт суврага байсан ул мөр байна. Ийм шавийн торгууд нар шан гэдэг ажээ. Энэ шавран хаалт буюу суврагыг хүрээний чанх хойно 20 орчим км газарт байх Хар, Цагаан барилдлагат хөтлөөс ирэх их салхинаас хүрээг хамгаалан босгосон түүхтэй гэнэ. Сүүлийн үедээ хүрээг гаднын элдэв муу зүйлээс хамгаалсан хаалт гэж үзэж байжээ. Одоо хаалтын шан нь ором төдий муу мэдэгдэнэ. Хаалтын дээрээс хүрээний туурь, уулын онь хөтөл хоёр нэгэн шугаманд зэрэгцэн давхацна. Хаалт шангийн баруун талд бэйлийн хүрээний гэгээнтний гаргасан худгийн ором байна. Худгийн амсар нь хонхойж орсон, бэхэлгээний модны зарим үлдэц харагдана. Бэйлийн хүрээ нь нэг дуганатай, хэд хэдэн Монгол гэртэй байжээ. Хүрээ байрлаж байсан газар нь Булган голын дэрс, түнгэ, зүлэг ногоотой эргийн дунд хэсэгхэн цагаан газар хүн малын хөл ихтэй тул туурь нь улам бүр арилж байгаа.

Сүм хийд байгуулагдсан он :
1910 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
30-40 орчим лам

Тэмдэглэл :
Нутгийн иргэд Бэйлийн хүрээ, Бэйсийн хүрээ гэж хоёр янзаар нэрлэнэ. Жинхэнэ нэршил нь Бэйлийн хүрээ юм. Б.Ринчений бүртгэлд Булган голын Торгууд бэйлийн хүрээ- Гандан шадарпэлжайлин , Булган хйид (Бүрэнхайрхан) хэмээн тэмдэглэгдсэн. Бэйлийн хүрээ байгуулагдсан оныг ихэнх хүмүүс 1910 оны орчим гэж ойлгож байгаа. Торгууд нар Монгол, Хятад хоёр улсын хил дамнан нүүдэллэн амьдарч байсан тул хүрээнүүд нь нүүдлийн байдалтай, том биш 30-40 орчим ламтай, эсгий гэр зонхилж байсан ажээ.

Хүснэгтийн дугаар :
ХОБГ 093

судалгааны баг :
Team А

Газрын зураг :