Дэчинравжаалин хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дэчинравжаалин хийд,

Ринчений зураг дах дугаар :
19

Ринчений жагсаалт дах нэр :
Улаангомын хүрээ, Зоригт ханы хүрээ, Дэчинравжаалин

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Увс

Сум :
Улаангом сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Дөрвөд далай хааны хошуу / Төгс хүлэг далай хааны хошуу /

Товч түүх :


Увс аймаг. Улаангом сум.Улаангомын хүрээ Хуучин Дүрвэд далай хан аймгийн Юндэн зоригт ханы хошууны нутаг одоогийн Увс аймгийн төв Улаангом сумын төвийн орчимд Чандмань уулын өвөрт энэ хүрээ оршиж байжээ.Тус хүрээг анх үүсгэн байгуулагдсан тухай “...Улаангомын шашны эрх баригчдаас харьяат аймаг дахь Засгийн газрын төлөөлөгчид өгсөн тодорхойлолтоор тус хийдийн түүх намтарыг машид гарсан ХШ жарны эх гал туулай жилээс эхэлсэн гэх боловч тэр урьдаас 1747 оноос тодорхой эс мэдэх тул зурхайн литийн данзай ба Тэнгэрийн Тэтгэсний хорьдугаар /1755/ оны тэмдэгт бичиг зэрэг зүйлүүдийг баримталбаас ХШ жарны модон гахай /1755 он/ жил энэ газрын Лам аав хэмээх алдартай Лувсанамхай Баруун Зуугийн газар явж Жиг хийдийн зураг тэг, дэг жаягтай танилцаж буцаж ирээд тэр газрын журам дэглэм бас энэ газрын ёс заншил аль алиныг бодолцож тохируулан Чогчин хурал дуган үүсгэж өөрийн биеэр Ханбо сууж аажимдаа Улаангомд суурьшин “Дэчинравжаалин” хийд хэмээвэй.Түүнээс эхлэн одоо хүртэл ээлжилсээр 25 Ханбо суужээ” “энэ засвар 183 жил болсон.ХҮ жарны гал хулгана жил /1876 он/ цам бүжиг бүжиглэн эхэлжээ.Мөн жарны шороон туулай жил /1879 он/ Ховд голын Дашчойлин хэмээх дацан хурал тасарч, тусгайдаа гарсан.Мөн жил Улаангомын хүрээний Цаннид дацан тогтов.Мөн ХҮ жарны төмөр нохой жил /1910 он/ Дүйнхор дацан тогтов.Мөн жарны шороон морин жил /1918 он/ Жүд хэмээх дацан тогтоов.Мөн жарны төмөр мичин жил /1920 он/ Манба дацан тогтоов.Мөн жил Жанрайсэг хэмээх дацан тогтоов.Мөн жарны усан нохой жил /1922 он/ Лайчин хэмээх дацан тогтоов.Ийнхүү тус тус дацан сургуулиуд үүссэн гэхээс гадна гагцхүү Цогчин дацангаас бусад дацан тус бүр жаягтай тул тодорхой мэдүүлэв.Жич Цогчин дацанг жаяг хэмээх журам үгүй.Эрт урьдаас жил бүр хаврын эхэн сарын шинийн нэгнээс арван зургаан хоногийн ерөөлийн хуралтай.Өдөр бүр гурван удаа хурна.Мөн сүүлийн өдөр Майдар эргэнэ.Жил бүрийн зуны ба өвлийн сүүл сарын хорин есний өдөр цам гарна.Бас зуны дунд сард Маань Мэгзэм хэмээх хурлууд 5-7 хоног жил жилд хурна.Бас намар цагт Ганжуур хэмээх хурал өдөрт 5 удаа хурна.Өвлийн эхэн сарын 29-ний өдрөөс эхлэн Гамцад мөн сүүл сарын 24-нөөс эхлэн Гүдэрийн хурал хурж байсан болно...” гэсэн түүхийн эх сурвалж баримт эдүгээ Тагнуулын Ерөнхий Газрын архивт хадгалагдаж байна. Тус хүрээ нь хөгжлийнхөө дээд үед буюу 19-р зууны сүүлч 20-р зуны эхэн үеэр 7 дацан, 9дуган, 17 жастай, 1600-аад ламтай байжээ. Мөн хүрээний орчимд газар тариалан эрхэлж амьдардаг суурин амьдрал бүхий иргэд олноор төвлөрч байсан ба баруун монголд байсан хятадын худалдааны даашинхүүгийн пүүсийн мухлагууд болон оросын худалдаачдын мухлаг ч энд төвлөрч байв. Бас Юндэн зоригт ханы хошууны тамгын газар сууж байжээ. Улаангомын хүрээ нь 1932 онд баруун 4 аймагт гарсан лам нарын хөдөлгөөний дараа хурал номын үйл ажиллагаа нь ихээхэн суларч мөхөх шатандаа орсон ба 1937 оны эхээр бүрэн хаагджээ. Дээрхи баримтуудаас үзэхэд Улаангомын хүрээ нь 17-20-р зууны эхэн үеийн баруун монголын нийгэм улс төрийн амьдрал, худалдаа эдийн засаг, шашин соёлын томоохон төв байжээ. Ер нь энэ орчимд суурин амьдрал үүсч бий болсон үе бол Улаангомын хүрээг байгуулагдахаас ч өмнө Галдан бошигт хаан 1686 онд Хархираа голоос усалгааны суваг татаж анхны тариалангийн талбайг энд бий болгосон үеэс эхтэй гэж үздэг. Холбогдох эх сурвалж: 3. Ч.Банзрагч, Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004 4. Увс аймгийн орон нутгийг судлах музейн тайлбарлагч Жанчидын Ширэндэвтэй хийсэн ярилцлагаас. 2007.06.07

Байршлын тайлбар :
Увс аймгийн төв Улаангом хотын урд хэсэгт байрлаж байсан. Хархираа уулын урд талд Увс нуурын баруун хэсэгт Улаангом хот бий. Хотын урд талаар Хархираа, хойт талаар Түргэний гол урсана. Аймгийн төвийн баруун урд талд Улаан уул байна. Энэ уул эртний тахилгатай. Улаан уулыг нутгийн иргэд Догшин газар гэж үздэг. Улаан уулын ар талд Рашаан бий. Улаан уулын рашаан нь элэг, цөс, ходоод зэрэг дотор өвчинд сайн гэж үзнэ. Уг нь гурван рашаан байсан одоо нэг нь урсаж байгаа. Улаан уулыг Улаангомын хүрээний лам нар хариуцан жил бүр зуны эхэн сарын 15 нд тахилга хийж байгаа. Улаангомын Дэчинравжаалан хийдийн үеэс энэ тахилга хийж байсан гэж үздэг. Байгуулагдсан газрыг “Баян чандмань” гэж нэрлэнэ.

GPS хаяг :
North 49° 58’  East 092°  04’

Нийт газрын хэмжээ :
Side1: 4000 Side2: 4000 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Дэчинравжаалин хүрээний туурийг тодорхойлон гаргах боломжгүй. Энэ тухай түүхэн газрын хэмжээ хэсэгт тодорхой бичив. Одоо хуучин туурийн хэсэг дээр аймгийн Нефть бааз, нисэх буудал, бензин түгээгүүрийн газар, орон сууцны барилга, гэр хороолол, засмал зам, дэлгүүр хоршоо, гуанз зэрэг үйлчилгээний газруудын хамт туурийн өмнө хэсэгт шинээр байгуулагдсан 100 Х 100 хэмжээтэй хашаа бүхий жижиг хийд ажиллаж байгаа.

Сүм хийд байгуулагдсан он :
1754 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1936, 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1937 он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
УВУГ 010

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Г.Чулуунбаатар УГЗ - Ярилцлагын дугаар: 003
Нэр, цол хэргэм : Ж.Ширэндэв тайлбарлагч - Ярилцлагын дугаар: 002
Нэр, цол хэргэм : Г.Бямбадорж музейн дарга - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 1990 4р сар - Number of recorded interview: 001

хуучин хийдийн лам нар
1260 лам

Тэмдэглэл :
Түүхэн газрын хэмжээг одоогийн нөхцөлд нарийвчлан тогтоох боломжгүй байгаа, Учир нь Улаангом хотыг хожим Дэчинравжаалан хийдийн суурин дээр босгосон байна, аман яриагаар хийдын зүүн зах одоогийн аймгийн Нефть бааз, баруун зах нь Улаан уул, өмнө зах нь аймгийн нисэх буудал хойд тал нь аймгийн ЗДТГ-ын барилага хүрч байсан гэж үздэг байна, Харин бид сумын туурь, хана, барилага, хашааны суурь байгаа газрыг олж үзэх гэсэн боловч ул мөр олж чадаагүй учир түүхэн газрын туурьтай холбоотой зураг авч чадсангүй, харин УГЗ зураач Равсалын зурсан хүрээний зургийн фотог авч хавсаргав. Шинэ хамба ламын мэдээлснээр 4000 Х 4000 м хэмжээтэй байжээ. Ерөнхий газрын байдал үүнээс арай багавтар байсан байж магадгүй, гэхдээ сайн мэдэгдэхгүй. 1. Улаангомын хүрээг сэргээн байгуулахдаа Дэчинравжаалин хийд гэж нэрлэжээ. Улсын бүртгэлд бүртгүүлсэн. 11. Улаангомын хүрээг шинээр сэргээхэд тухайн үедээ соёлын ажилтнууд ялангуяа музейн ажилтнууд идэвхтэй оролцжээ. 13. Бидний уулзсан хүмүүсийн ихэнх нь энэ хүрээг 1000 илүү тооны ламтай байсан гэж байгаа. 14. Түүхэн газрын зургийг авах бололцоогүй болсон. Хүрээний хуучин эзэмшил газар дээр нь орчин цагийн Улаангом хотын нэгэн хэсэг баригджээ. 15. Увс аймгийн тайлбар тольд Улаангомийн болон Увс аймгийн нутагт байсан бусад хүрээ хийдүүдийн тухай товч өгүүлсэн байна.

Хүснэгтийн дугаар :
УВУГ 008

судалгааны баг :
Team А

Газрын зураг :