Төгс буянтын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Төгс буянтын хүрээ ,Дэлгэрийн Шавар хэрэм,
Ринчений зураг дах дугаар :
20
Ринчений жагсаалт дах нэр :
Төгс буянтын хүрээ /Далай хааны хүрээ,Буяныг хөгжүүлэн бадруулагч хийд, Дашчоёнлин/
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Увс
Сум :
Түргэн сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Төгс хүлэг далай хааны хошуу
Товч түүх :
Увс аймаг Түргэн сум. Төгс Буянтын хүрээ Хуучин Дүрвэдийн Зүүн гарын аймгийн Далай ханы хошуу одоогийн Түргэн сумын нутаг Төгс Буянт хан уул хэмээх газар Дүрвэд далай ханы санаачлагаар байгуулагдсан байна. 20-р зууны эхэн үеэр тус хүрээ нь 10 дацан, 20 дуган, 13 жастай, 1100 орчим ламтай байжээ.Төгс буянтын хүрээний үүсэн байгуулагдсан түүх, хурал номын үйлийн цар хүрээний талаар бичсэн түүхэн баримт эдүгээ Үндэсний түүхийнй төв архивт хадгалагдаж байна. 1919 оны 2-р сард бичсэн уг баримтанд “... Баянчандмань уулын аймгийн Төгс Буянт хан уулын хошууны нутаг Төгс Буянт хан уул хэмээх газар байгуулсан анх Дашлхүмбийн доторхи Балданмижид хийдээс үндэслэж тогтсон Ойрад хэмээхийн нэг хийдээс тэр үед Цэрэн тайж долоон хуврагаар эхлэн авч рабжунгийн арванхоёрдугаарын доторхи модон могой жил /1725 он/ тогтоож, “Рашжуннайлин” хэмээн нэрийдэж байгуулсанаас хойш тасралтгүй хоёр зуун нэгэн он залгамжлан иржээ.Мөн рабжунгийн арвантавдугаарын доторхи шороон туулай жил /1879 он/ хүртэл улирлыг дагаж өвөлжөө, зуслангийн газар сэлгэж нүүдэллэн сууж агаад мөн төмөр луу жилээс /1880 он/ олноор зөвлөлдөн суурьшихаар тогтож байгуулсаны дараа Монгол улсын Олноо өргөгдсөний наймдугаар /1918/ онд зарлигаар “Буяныг хөгжүүлэн бадруулагч” сүм хэмээн нэр шагнасан энэ хийдийн дотор багтсан “Рашсамадлин”, “Дэчинсамадлин” “Рачид”, “Сандуй” хэмээх нэрт дацан дөрөв буйн гадна тус нутгийн Баян мөрөн хэмээх газар “Арашчойнхорлин” хэмээгч нэгэн дацанг тогтоосон нь урьд цагийн самуунд дайрагдаж тарсанаас бүрэн бүтэн хоцорсон Самбува хэмээх нэгэн бурхныг тэр газар нутагт ард олон тахиж язгуурын тахилганы орон болгож, түүний дэргэд суулгасан хэдэн хувраг шавь буй.Нэгэн жилд хурах хурал номд жасуудаас нийлүүлэх цав манз зэргийн хэрэглэл зүйлийн үнэ бүгд нэг түмэн найман мянган гурван зуун дөчин есөн /18349/ ланд хүрч буй.Харьяат хошууны хийдийн лам хувраг 1179 болохоос 18 наснаас дээш насны лам банди 919, 17 наснаас доош насны лам банди 260 болой.Эдгээр бага насны лам хүүхэд, /банди/ нарт тус тус сургагч багш нарыг томилон хурлын уншлага номыг цээжлүүлэн цам бүжгийг гаргуулж, бас оюун ухаан төгсийг нь чадахын чинээгээр оролдуулж, орчуулга номолгоонд сургаад мөн бүрээ, гандан, бишгүүр үлээх, цан сэнлэн дэлдэх зэргийг сургаж бас зурхайн ном, эмийн номуудыг сургах бүтээл, нямба хийх, ян татах зэргийг сургаж буй...” хэмээн бичжээ. Дээрхи баримтуудаас үзвэл Төгс буянтын хүрээ нь Дүрвэд далай ханы хошуу нутгийн буддын шашны соёл боловсролын нэг том төв болж байжээ. Энэ хүрээ 1933-1934 оны үед бүрмөсөн хаагдсан байна. Төгс буянтын хүрээ нь 1932 онд баруун 4 аймагт гарсан лам нарын хөдөлгөөний нэгэн төв нь болж байсан тухай түүхийн баримтууд байдаг. Холбогдох эх сурвалж: 1. Монгол улсын Үндэсний Төв Архив. ФА- 1, д – 3, хн – 5 2. Увс аймгийн орон нутгийг судлах музейн тайлбарлагч Жанчидын Ширэндэвтэй хийсэн ярилцлагаас. 2007.06.07
Байршлын тайлбар :
Төгс буянтын хүрээ нь Түргэний салбар уулсын дунд байгалийн үзэмж төгөлдөр бүсэд байрлаж байлаа. Одоогийн Түргэн сумын Дэлгэр багийн төв болно. Анхандаа Түргэн сум энд байгуулагдсан ажээ. Хүрээний баруун хойт талд Живэрийн уул, баруун талд Баруун хавтгайн нуруу, Зүүн талд Буурлын гол урсах байрлалтай. Дэлгэр баг эдүгээ Баянхайрхан баг гэх болов. Өмнө талд 5 дэнхэрмаа уултай.Өмнө талаас бусад зүгт орших уулсын өмнө буюу хийд рүү / хүрээ рүү/ харсан тал нь битүү хар модон ойтой. Хүрээний зүүн болон зүүн өмнө тал руу уулгүй, тэгшивтэр хөндий үргэлжилсэн. Энэ хөндий рүү Живэртийн /Түргэний нэгэн салбар/уулсас урсаж ирсэн Түргэний гол урсдаг. Энэ голыг дагаж 70 орчим км явж Түргэн сумын шинэ төв орох ажээ. Хүрээний баруун өмнө талаас түргэн урсгалтай, уулын багавтар Буурлын гол урсаж ирнэ. Ийм учир хүрээний байрлах газрыг Б.Ринчен гуай “Буурлын гол” хэмээн тодорхойлсон. Хүрээний өмнө байх 5 дэнхэрмаа уулыг нутгийн иргэд “Гарын 5 хуруу шиг 5 дэнхэрмаа шүтээн ” уул хэмээн нэрлэдэг байна. Хүрээний хойно Буурлын хавтгай уулын бэлд овоо босгосон, жил бүр тахидаг байна. Байгалийн бүсийн хувьд уулархаг, модтой уултай, газарзүйн дунд бүсэд оршино. 5 дэнхэрмаа уулыг нутгийн шүтээн гэнэ.
GPS хаяг :
North 49° 54’ East 091° 24’
Нийт газрын хэмжээ :
Side1: 150 Side2: 220 Side3: 150 Side4: 220 Side5: 6,5 Side6: 3
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын гадуур хэрэм нь бидний үзсэн бусад газартай харьцуулахад бараг бүтэн шахам үлджээ. Хэрмийн хойт, зүүн талдаа зарим газар нурсан боловч ерөнхий байдал нь сайн мэдэгдэнэ. Хүрээний дотор байсан барилга байгууламж, сүм дуган зэрэг нь бүрэн нурж, зөвхөн ором төдий үлдсэн. Түргэний голын уулзварт байх хуучин хүрээний хэрэм алсаас их тод харагдана. 2004 онд Түргэн сумын 80 жилийн ойгоор хүрээний дурсгалд зориулж жижиг модон дуган барьсан байна. Дотор нь зарим ном судар хадгалсан. Тэр нь 80 жилийн ойгоор хүмүүс авч ирж бэлэглэсэн ном судраас бүрдсэн. Одоо энэ нутгийг Баянхайрхан баг Дэлгэрмэрөн төв гэж нэрлэнэ. Түүхэн гэзрын туурь нь одоогоор Увс нуурын ай савын доторхи Түргэн сумын ДЦГ-ын тусгай хамгаалалтын бүсэд багтаж байна. Ийм учраас Баянхайрхан /Дэлгэр баг/ багийн манаач давхар хариуцан ажилладаг. 5 дэнхармаа уулыг нутгийн гол шүтээн уул гэнэ. Энэ уулын баруун өмнө талд хуучин тууриас 7км орчимд Саалинч гэдэг газарт, баруун хойд талд 80км Бургастай, Өлөнт, Зүүн өмнө Улаан начин гэх зэрэг газруудад эргэн тойронд нь алт ухаж байна. Сүүлийн жилүүдэд олз ашиг эрсэн хүмүүс туурийн ойролцоо, 5 дэнхармаа ууланд бурхан тахил эрж хайх нь ихэссэн, зарим олсон зүйлийн тухай нутгийн иргэд их ярьж байгаа. Хүрээний дуганд зориулан босгосон жижиг сүмийн модон барилгын арын Бумбат уулын энгэрт ‘’80-н жил’’ хэмээн цагаан чулуугаар бичиг бичжээ. Туурийн урт, өргөн нь 220:15м хэмжээтэй хэрмийн үлдэц зарим газартай 2,2 м өндөр өргөн нь 2,3 м буй. Хэрмийн гол хаалга өмнө зүгт харсан гол хаалганы баруун талд 80 м газарт хэрмэнд ус оруулах сувагтай. Тэр суваг хэрмийн дотуур явж зүүн хойд талаар гарсан тод оромтой. Хэрэмний голд гол дугантай гол дуганы баруун зүүн талаар 2 байшингийн суурьтай. Гол дуганы суурь нь тэгш дөрвөлжин хааш хаашаа 16 м 2,3м буюу 2 талын барилгын туурь урт нь 20 м, өргөн нь 5 м хэмжээтэй. Эдгээр гол 3 дуган барилгын гадна талаар давхар хэрэм байсны үлдэц бий. Дотуур хэрэмийн өндөр 90 см өргөн нь 40 м түүний гадна байх хэрмийн өндөр нь 1,24 см орчим өргөн нь 40 см буй. Эдгээр хэрэм нь их хэрэмний дотуур баригдсан бөгөөд харин суурь хэмжээ болон хэлбэрийг тогтоох боломжгүй. Учир нь хэрэмийн доторх газар зарим хэсэгтээ бүрэн эдгэрч зүлэг ургасан байгаа нь хэмжилт хийх зураг авах бололцоо олгоогүй билээ. Гол дуганийн суурийн баруун талд 2 барилгын туурь, хойд талд нэг, орох хаалганы баруун талд нэг, зүүн талын өнцөгт нэг бүгд дөрөв, гол гурван барилгыг оролцуулаад долоон барилгын туурь бий. Туурийн өмнөд хэсгийн баруун зүүн хоёр талд хэд хэдэн гэрийн буйр байгаа нь дэвссэн чулуун шат зэргээс мэдэгдэж байгаа. Орох хаалганы гадна зүүн талд хагас дугуй хэлбэрийн чулуун суурь мэт зүйл бий. Юу болох нь мэдэгдэхгүй хэрмийн баруун талд Баруун хавтгай уулын бэлд жижиг овоо бий. Түүнийг тахин ирсэн байна. Энэ хүрээний лам нар одоогийн Бөхмөрөн сумын нутаг Мөргөцөг, Улаангом хотын харъяат нутаг Мөст зэрэг газруудад нүүдэллэж, хурал номын үйл ажилагаа эрхэлж байсан гэж ахмадууд хуучилдаг мэдээ бий. Төгс Буянтын хүрээг XVIII зууны II хагаст Далай хан анх байгуулсан. 1937 оны үед 10 дацан, 20 дуган, 13 жас, 835 ламтай байжээ. Зарим сурвалж 1800 ламтай байсан гэнэ. Энэ хүрээнд болгомол цаас хийдэг түүн дээрээ Равжаагийн Саран хөхөө дуурийн эхийг бичиж байсан гэдэг.
Сүм хийд байгуулагдсан он :
1758 он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1931, 1932 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
УВТР 007
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ч.Бямбаа / Увс аймгийн ардчилсан намын дарга/ - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1990 - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
835
1800
Тэмдэглэл :
Өмнө талаас бусад зүгт орших уулсын өмнө тал бусад хийд рүү харсан тал нь битүү хар модтой. Хуржий Зүүн болон Зүүн өмнөд тал руу, уулгүй, тэгшивтэр хөндий үргэлжилсэн. Энэ хөндийн урдуур Түргэний гол урсдаг. Хуржий өмнө байх 5н дэнхэрмаа уулыг нутгийн эзэд " Гарын 5н хуруу шиг 5н дэнхэрмаа шүтээн минь" гэгддэг байна. Хуржий хойно Буурлын хавтгай уулын бэлд овоо байдаг ба жил бүр тахилга үйлддэг. Байгалийн бүсийн хувьд уулархаг, модтой уултай, газар зүйн дунд бүсэд оршино. 2011 онд Түргэн сумын 80 жилийн ойгоор хийдийн дурсгалд зориулж нэг модон дуган барьжээ. 5 дэнхэрмаа уулыг нутгийн гол шүтээн уул гэнэ. Туурийн урдах дуган нь 220-15м хэмжээтэй, 2,2 м өндөр. Гол дуаны хаалганы баруун талд 80м газарт хэрмэнд ус татах сувагтай. Тэр суваг хийдийн дотуур явна.
1. Гол дуганы суурь нь тэгш хэмжээтэй 16х16
2. 2.3 буюу 2 талын туурь урт нь 20м, өндөр нь 5м хэмжээтэй Эдгээр нь 3 гол дуган барилгын гадна талаар хэрэм байсан.
3. Дотуур хэрэмний өндөр 90см
Хүснэгтийн дугаар :
УВТР 006
судалгааны баг :
Team А
Жанчидын Ширэндэв
Аман түүх