Оргиочийн сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Оргиочийн сүм,Чояннамдагчилэн,
Ринчений зураг дах дугаар :
392
Ринчений жагсаалт дах нэр :
Оргиочийн хийд
Сүм хийдийн төрөл :
cүм
Байрлах аймаг :
Төв
Сум :
Эрдэнэсант сум 5-р баг
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Сумын хуучин нэр :
Зоригт вангийн хошуу
Товч түүх :
Төв аймаг Эрдэнэсант сум, Оригоочийн сүм. /Чояннамдагтэгчилэн/ Эрдэнэсант сумын төвөөс баруун урагш 12 км зайд Оригоочийн нуурын хойд эрэгт Сүмийн цагаан толгойн өвөр энгэрт 2 том 1 жижиг бүгд 3 байгууламжийн туурь байгаа нь 1893 онд гавж лам Лувсанбалдангийн үүсгэн байгуулсан Оригоочийн хурлын дуганы туурь ажээ. Уг хурлын сүмийг үүсгэн байгуулсан тухай “... Чояннамдагтэгчилэн сүмийг Бүрэнт засагчийн хоёрдугаар / 1863/ онд Одсэрбазар вангийн үед гавж лам Лувсанбалдан шашин хурлыг дэлгэрүүлэхээр Оригооч хэмээх газар сүм дуган байгуулж ганжуур, ярхайлан , цаг цагийн ерөөл зэрэг хурал номыг үйлдүүлжээ...” гэсэн эх баримт хадгалагдан үлджээ. Оригоочийн сүм нь хаш шиг цагаан шохойн хэрэмтэй байсан ба 1910-аад оныг хүртэл энд байнгын хуралтай, 20 гаруй лам сууж хурдаг байсан бол 1910-аад оноос хойш тодорхойгүй шалтгаанаар зөвхөн мөнх зултай, нэг тахилч ламтай болж цагийн хурал хурах болжээ. Сарын дүйчэн өдрүүдээр Дэвсэн булгийн хүрээ, Мишигдорж гүний хошууны хүрээнээс лам нар ирж ном хурдаг болсон байна. Энэ хурал нь 1933, 1934 оны үед үйл ажиллагаа нь зогсож бүрэн хаагджээ. Оригоочийн сүмд цагийн хурлын үеэр ихэвчлэн ганжуур, ерөөл зэрэг хурлуудыг хурдаг байжээ.Оригоочын хийд нь Цам гардаггүй, харин Майдар эргэдэг ба, Гомбо сахиустай 2 жастай байжээ.Энд хурдаг лам нарын дотор Содномдорж, Сономпэлжээ, Гэлэнхүү гавж өвгөн хүү гавьж зэрэг эрдэм чадалтай лам нар байжээ. Гавж лам Лувсанбалдан. Оригоочийн лам хэмээн алдаршсан Энэ хүн “ Таван цогцсыг ялгагч”, “ Алтантүлхүүр” хэмээх зохиол бүтээлдээ буддын гүн ухааныг тайлбарлаж мах бодийн тухай суургаалиа боловсруулсан. Шашны гүн ухааны өндөр боловсролтой хүн байжээ. Холбогдох эх сурвалж: 1. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Эрдэнэсант сумын Дашгоманлин хийдийн ловон Төмөрбөстэй хийсэн ярилцлагаас 2007.10.07 3. Бүрэн сумын харьчат Оригоочын хийдийн шавь асан 95 настай Дэмбэрэлдоо гуйатай хийсэн ярилцлагаас 2007.11.09
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Эрдэнэсант сумын төвөөс баруун урагш 10 орчим км-т Оргиочийн нуурын хойд эрэгт Сүмийн цагаан толгой хэмээх нүцгэн толгойн өвөр энгэрт байрлана. Урд талд нь Оргиочийн нуур 300 орчим метрт байдаг.
GPS хаяг :
North 47° 13’ East 104° 31’
Нийт газрын хэмжээ :
Side1: У 6 Side2: Ө 6 Side3: У8-9 Side4: Ө 6 Side5: У 6 Side6: Ө 6
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хоёр том нэг жижиг дугана бололтой бүгд гурван байгууламжийн туурь Сүмийн цагаан толгой хэмээх нүцгэн толгойн өвөрт хад чулуурхаг дэрс бүхий бэлд байх бөгөөд суурийн чулуу газрын хөрсөнд зоогдсон хэвээр байна. Очиход тод харагдана.
Сүм хийд байгуулагдсан он :
1863
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-д оны үе - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Гавж лам Лувсанбалдан - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
20-иод лам
Тэмдэглэл :
Уг сүмийг үндэслэгч Лувсанбалдан гавж хэмээх хүн Монголын буддын шашны гүн ухааны төлөөлөгч "Оргиочийн лам" хэмээн олонд алдаршсан лам ажээ. "Таван цогцсыг ялагч", "Алтан түлхүүр" хэмээх сургаалдаа буддын "Вайбхашика" гүн ухааныг тайлбарлан махбодийн тухай сургаалиа боловсруулсан хэмээн 2004 онд хэвлэгдсэн Эрдэнэсант сумын түүхийн "Баатрын босготой нутаг"хэмээх нэртэй номонд бичжээ. /Зохиолч нь Ж.Балжинням 15-р талд /
Жалгын хурал, Жалгын сүм, Жалгын дугана нэртэй ганц сүмтэй 20-иод лам хурал хурдаг байсан энэ хийд нь гадуураа гантиг шиг цагаан өнгөн хэрэмтэй ажээ.
Хүснэгтийн дугаар :
ТӨЭС 004
судалгааны баг :
Team: Ж