Хийдийн сарьдаг

Read in English

Сүм хийдийн нэр :
Хийдийн сарьдаг,Номын хүрээ ,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Төв

Сум :
Эрдэнэ сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дархан чин вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Эрдэнэ сум. Хийдийн сарьдаг /Номын хүрээ/ Сумын төвөөс хойш 90 орчим км Хангайн нурууны салбар уулс болох Арцат Сарьдагийн өвөрт анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазарын Номын хүрээ 1654-1680 оны хооронд энд төвхнөж байжээ. Өндөр Гэгээн Занабазарын үүсгэн байгуулсан энэ хийд нь 3 модон дугантай байсан бөгөөд энэ дуганууд нь 1930-аад оныг хүртэл бүрэн бүтнээрээ байж байгаад нураагджээ. 17-р зууны дунд үеийн монголын нийгэм улс төрийн байдлаас шалтгаалж 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээцагаан нуурт үүсч байгуулагдсан Өндөр гэгээний Шар бүсийн өргөө буюу Номын хүрээ нүүдэллэн явсаар дээр дурьдсан хугацаанд ийнхүү энд суурьшиж байжээ. Өндөр уулын бүсэд ой тайгын өвс ургамал битүү ургасан шавар намаг ихтэй энэ газарт морь буюу явганаар явж очино. Туурийн баруун талд Хийдийн нуур хэмээх тунгалаг устай жижиг нуур бий. Хийдийн нуураас Хийдийн гол эх авч Туул голд цутгадаг. Холбогдох эх сурвалж: 1.Сэдэвчилсэн лавлах “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлс” УБ 1999 2.Эрдэнэ сумын өндөр настан ахмад багш Дашдондог гуайтай хийсэн ярилцлагаас 2007.11.10

Байршлын тайлбар :
Эрдэнэ сумын төвөөс хойш 85 км газарт Хэнтийн нурууны салбар уулс болох Арцат сарьдагийн өвөрт Номын хүрээ буюу Хийдийн сарьдагийн туурь байх бөгөөд өндөр уулын бүсэд ой тайгын өндөр өвс ургамал битүү ургасан явган буюу мориор зорьж очих ба хус,бургас, хар мод, нарс холилдон ургасан баруун талдаа 100-гаад метрт Хийдийн нуур хэмээх тунгалаг уст жижиг нууртай. Хийдийн нуураас хийдийн гол эх авч Туул голд цутгадаг.

GPS хаяг :
North 47° 93’  East 107°  58’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын өвс ургамал битүү шигүү ургасан зургаан дуганы туурь өвсөн дотроос тод мэдрэгдэнэ. Дугануудын гадуур байсан хэрмэн хашааны туурь бараг мэдэгдэхгүй шахам болсон аялагчид болон амрагчдын жим байх ба тэдний босгосон чулуун овоо өмнө талд нь байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1654-1680 онд барьсан

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1930-д оны эхэн үе - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1960-д он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Өндөр Гэгээн Занабазар - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Тэмдэглэл :
Хийдийн Сарьдагийн арваннэгэн сүм дугана бүхий хийдийг шашны нэрээр "Номын хүрээ" гэж нэрлэдэг бөгөөд Хийдийн сарьдаг гэдэг нь уг хийд бүхий Хэнтийн уулсын салбар далайн түвшингээс дээш 2665 метр өндөрт байх Арцат сарьдагийн уулсыг нэрлэсэн бололтой. Номын хүрээг 1654-1680 онуудад 26 жил барьж гадуураа хэрэм бүхий арваннэгэн сүм дуганатай хийд байжээ. Барилгын ханыг чулуугаар өрсөн байдлыг ажиглахад Хар бухын голын балгас, Хөгнө тарнийн хийдийн сүм дуганын ханын өрөлттэй адилхан байна. Энэ хийдийн туурийг анх 1916 онд Оросын шинжилгээний анги /Виттийн удирдсан /, 1922 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн Бат-Очир, Оросын судлаач Лисовский нар үзэж шинжлэх ухааны эргэлтэнд оруулжээ. Зая бандид Лувсанпэрэнлэй агсны "Болор толь" зохиолд ".... Ойрад Халхын хоорондын дайнд нэрвэгдсэн Номын хүрээг сэргээн босгож Халхын шашны төв болгохын тулд шүтээн суваргуудыг нь сэлбэн, лам нарт зэд,пог,манз талбин олгов оо..." гэсэн өгүүлбэр байдаг ажээ. Тэгэхээр үүнээс үзэхэд энэ хийд 370-аад жилийн тэртээ баригджээ.

Хүснэгтийн дугаар :
ТӨЭР 046

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :