Баргын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Баргын хурал,

Ринчений зураг дах дугаар :
426

Ринчений жагсаалт дах нэр :
Баргын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Төв

Сум :
Сэргэлэн сум 2-р баг Шар худаг гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Богдын их шавь

Товч түүх :


Төв аймаг Сэргэлэн сум. Баргын хурал Сэргэлэн сумын төвөс баруун урагш 21 км зайд тал хээрийн бүсэд, Бамбар эрдэнэ ламын хүрхээнээс баруун тийш 15 км, Ээж хаднаас зүүн тийш 13 км орчимд Шар худгийн дээд биед Баргын хурал хэмээх энэхүү хурал төвхнөж байв.19-р зууны сүүлч үе 20-р зууны эхээр монгол орны зүүн хязгаараас /одоогийн Дорнод аймгийн Хөлөн буйр орчмоос/ Балданшалбаагийн хошуу гэж нэгэн хошууны Барга өрх айл нүүдэллэн Богдын их шавийн нутагт ирж суурьшин Богд хааны зарлига өршөөлөөр хурлын газар байгуулсан нь энэхүү Баргын хурал хэмээх болой.19-р зууны сүүлч үеэр Балсан тайж гэдэг хүний үүсгэсэн энэ хурал нь Чулуун шал Чулуун ханатай, 1 гар дугантай байв.Энэ дуган нь Дамчаачойлон гэдэг нэртэй Лхам сахиустай байжээ.Байнгын хуралтай, 10 гаруй лам байнга хурдаг, Цанидагийн овоог тахидаг бөгөөд тэргүүн алм нь Төвдөнваанчиг гэ жхүн байжээ.Баргын хурал нь 1920-иод оны сүүлчээр хаагдсан бөгөөд Богдын их шавийн нутагт байсан харьцангүй шинэ залуу хурал байв. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Сэргэлэн сумын харьяат өндөр настан Дашдаваа гуайтай хийсэн ярилцлагаас 2007.11.03/

Байршлын тайлбар :
Сэргэлэн сумын төвөөс баруун урагш тал хээрийн бүсэд сумын төвөөс 21 км зайтай Бамбар-Эрдэнэ ламын хүрээнээс баруун тийш 15 км орчимд, Ээж хаднаас зүүн тийш 13 км орчимд байх Шар худгийн дээд биед энэхүү цагийн хурлын нэг дуганы туурь бий.

GPS хаяг :
North 47° 29’  East 107°  14’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 9 Side2: Ө 7 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг дуганы туурь нь газрын хөрснөөс бүрэн арилсан сайтар ажиглахад хөрснөөс дээш ялимгүй 5 см орчим өндөрт өргөгдсөн шавар далан ажиглагдана. Өвс битүү ургасан. Өөр ямар нэг онцлог шинжгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1870-д оны эхэн үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1935 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-д оны дундуур - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Их шавийн барга отогийн захирагч Балсанжав тайж - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
4-6 лам

Тэмдэглэл :
19-р зууны эхээр зүүн талаас /Дорнод Хөлөн буйр, Гурван загал сумдын орчмоос/ нүүдэллэн ирж Барга ястан хэсэг өрх бүлийн хүмүүст зориулж Манзуширын хийд ,Бамбар Эрдэнэ ламын хүрээнээс хамтран энэхүү цагийн хурлыг байгуулан ажиллуулж байсан хэмээн нутгийн ардууд ярилцдаг ажээ.

Хүснэгтийн дугаар :
ТӨСЭ 065

судалгааны баг :
Team: Ж

Дашдаваа


Аман түүх

Газрын зураг :